СУНГАЛТТАЙ G 300 CDI PROFESSIONAL

Германы тюнингийн компани, дан G-г тоноглодог "GFG" цоо шинэхэн бүтээлээ танилцууллаа. G 300 CDI PROFESSIONAL загвар дээр суурилсан уртасгасан тэнхлэгтэй хувилбарыг тэд бүтээсэн байна. Энэхүү загвар нь экспедиц болон аялалд нэн тохиромжтой гэж тэд санал болгож байна.

Хөдөлгүүрийн хувьд V6 184 м.х бөгөөд тэнхлэг хоорондын зайг 3400 мм болгон сунгаснаараа онцлогтой. Улмаар өөрийх нь стандарт болох 3 дифф түгжигч байгаа гэдгийг мартаж болохгүй. Үр дүнд нь даац сайтай экспедицийн хэрэгцээнд төгс зохицох автомашин бий болжээ. GFG компани үүнээс гадна 5 хүртэлх тонны даацтай хувилбар, пүрш, амортизаторын сайжруулалт, ачааны, дугуй, портал тэнхлэг, CTS систем зэргийн сайжруулалтыг төрөл бүрийн G-д хийж танд санал болгодог юм байна.