2018 SUZUKI JIMNY-Г MERCEDES-BENZ G БОЛГОДОГ БОДИ КИТ ГАРНА

Тус компанийн хамгийн анхны жийп бодикит

Хараахан гараагүй боловч Бэйби Жи хэмээх нэрийг түүнд өгөөд байна. 

Жимни бол доод түвшний suv ангилалд багтах машин бөгөөд цоо шинэ үе нь саяхан Японд танилцуулагдсан. Удахгүй бусад оронд нээлтээ хийхээр хүлээгдэж байгаа юм. 

Харин Япони Liberty Walk тюнингийн компани түүнийг бяцхан Жи болгох бодиг гаргаж байгаагаа мэдэгдэж эхний зургийг ил болгосон юм. 

Зургийг шинжвэл урд гупер, их гэрэл, агаар сорох нүх зэрэг нь яг л Жи шиг харагдаж байна. 

Бас нэмэлт хөмсөг, арай том обуд, дээвэр дээрх гэрэлтүүлэг, шат зэрэг нэмэлтүүд тун донжтой болжээ. Одоогоор үнэ нь танилцуулагдаагүй байна.