NISSAN STAGEA

1-р үе WC34 (1996 он - 2001 он)

1996 оны 10 сард W34 гэсэн кодтойгоор гарсан бөгөөд том хэмжээний вагон загвар гэсэн имижээр Laurel, Skyline-ийн платформ ба явах ангитайгаар үйлдвэрлэгдэж эхэлсэн. Цуваа 6 цилиндртэй RB25DET хос турботой, RB25DE, RB20E гэсэн 3 төрлийн хөдөлгүүртэй гарсан юм. RS Four V, 25X Four, 25G Four , 20G гэсэн хувилбаруудтай.

  • 1997 оны 1 сараас DAYZ брэндийн нэмэлт хормой спойлер хийсэн цагаан өнгөтэй Airo selection хувилбар гарсан.
  • 1997 оны 8 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн бөгөөд RB25DET-ээс бусад хөдөлгүүрийг Neo төрөлд шилжүүлж, RB20E хөдөлгүүрт DOHC тавьж RB20DE болгосон.
  • 1997 оны 10 сар. R33 Skyline GTR-ийн хөдөлгүүр, явах анги, тэнхлэг бүхий “Autec Japan” компанийн тоноглосон 260RS загвар худалдаанд гарсан. 5 шатлалтай механик хурдны хайрцагтайгаас гадна урд хойд тэнхлэг уртассанаар дугуйн мөр хоорондын зай нэмэгдсэн.
  • 1998 оны 8 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн арын хэсгийн дизайн өөрчлөгдөн RB25DET хөдөлгүүр R34 Skyline-ийн Neo төрлийн хөдөлгүүрээр солигджээ.
  • 1998 оны 10 сард "Autech Japan" хувилбарын хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн.
  • 2000 оны 6 сар. RB20DE хөдөлгүүр бүхий 20RS хувилбарыг сайжруулан 25tRSV, 25tRS FOUR хувилбаруудын хэрэглэгчид өөрсдөө тоноглоход зориулсан суурь загварыг гаргасан. R34 Skyline-тай ах дүү гэдгээрээ түүний урд бампер, гэрэл зэргийг тавьсан эрлийз хувилбарыг гарган “Skygea” гэсэн нэрийг авчээ.
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараахь урд нүүр
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараахь урд нүүр
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах хойд тал
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах хойд тал
2-р үе M35 (2001 он - 2007 он)

2001 оны 10 сард M35 гэсэн загвар болон 2-р үе нь гарчээ. V35 Skyline-тай яг адил FM платформыг хэрэглэсэн ба арын шил тусдаа онгойдог болж, шинэ үеийн Multi-link тэнхлэг тавьсан. 

Хөдөлгүүр нь цуваагаас бүгд V хэлбэрийн 6 цилиндртэй болсон бөгөөд VQ25DD, VQ30DD, VQ25DET turbo гэсэн 3 янз. Үүнээс гадна 4WD хувилбар нь энгийн загвараас илүү өндөр ба AR-X FOUR гэсэн нэртэй. Энэ нь Stagea-н эмблем биш Nissan-ы эмблемтэй.

  • 2004 оны 9 сард хэсэгчилсэн шинэчлэлт явагдсан ба гадна болон дотор талыг сайжруулан 3.0 литр ба 2.5 turbo хөдөлгүүрийг тавихаа больж оронд нь VQ35DE хөдөлгүүрийг шинээр нэмж хуучны энгийн 2.5-тай хөдөлгүүрийн хамт 2 янз болсон юм.
  • 2007 оны 6 сард Stagea загварын үйлдвэрлэлийг зогсоосноор  дараагийн үе гараагүй юм.
Stagea AR-X FOUR нь өндөр бөгөөд урд хойд крылон дээгүүр хуванцар хөмсөгтэй
Stagea AR-X FOUR нь өндөр бөгөөд урд хойд крылон дээгүүр хуванцар хөмсөгтэй