NISSAN CEFIRO

1-р үе А31 (1988 он - 1994 он)

1988 оны 9 сарын 1. Тухайн үеийн S13 Silvia-н нэмэлтээр хийдэг байсан прожектор их гэрлийг энгийн стандарт болгон хийж урд тал нь нарийн дизайнтай болж, хэвлэмэл хаалга хийсэн зэрэг онцлог шинжтэй загвар худалдаанд гарсан юм.

Ингэснээр хойд хаалганы шилний онгойлт багатай болжээ. 1989 оны Skyline, Laurel-тай үндсэн эд ангиар адил ах дүү загварууд юм. Хойд талдаа Multilink тэнхлэгтэй хойд хөтлөгчтэй, бүх хувилбарт механик хурдны хайрцгийн сонголттой бөгөөд RB20 гэсэн хөдөлгүүрийг SOHC, DOHC, DOHC turbo гэсэн 3 хувилбараар тавьсан юм.

Хэрэглэгчдийн хүсэлд нийцүүлэн хөдөлгүүр 3 янз, тэнхлэг 3 төрөл, хурдны хайрцаг 2 төрөл, салоны тоноглол 3, салоны өнгө 2, гадна өнгө 7+2 тусгай өнгөтэйгөөр үйлдвэрлэсэн.

Хөдөлгүүр болон явах ангийг илэрхийлэн RB20E хөдөлгүүртэйг “Townride”, RB20DE хөдөлгүүртэйг “Touring”, RB20DET хөдөлгүүртэйг “Cruising” гэсэн туслах нэрээр гаргаж байв.

Харин энгийн явах ангитайд ямар нэг туслах нэр байгаагүй бөгөөд DUET-SS автомат тэнхлэгтэйг “Comfort”, 4 дугуйгаар залах HICAS II системтэйг “Sport ” гэсэн туслах нэр өгсөн байна. Түүнчлэн хөдөлгүүр өөрчлөгдөх бүрт “Comfort touring” гэх мэтчилэн 2 нэрийг хавсаргаж байсан.

Тухайн үеийг авч үзвэл Cefiro нь Nissan-ын загвар болох Cima, GT-R, 1990 онд гарсан Primera, Presea, Aveneur ийн хамтаар алдаршин нэр хүнд нь тааруухан болоод байсан Nissan-ийг аварсан загвар болж Toyota Mark II, Chaser, Cresta нарын хамтаар дунд гарын седануудыг тэргүүлэх болжээ. Nissan-ын охин компани болох "Autech Japan"-аас спорт зориулалтын тюнингүүдийг хийсэн хувилбаруудыг гаргах болсон.

1990 оны 9 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн анх гарч байх үеийн янз бүрийн боломжуудыг зогсоосон ба урд гэрэл хос прожектортой болж арын гэрлийн дизайн өөрчлөгдсөн байна. R32 Skyline GT-R-д байдаг GTS-4-ийн 4WD Attessa ETS систем тавигдсан.

1992 оны 6 сар. Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараахнаас 2.5 литрийн RB25DE хөдөлгүүр 5 шатлалтай автомат хурдны хайрцгийн хамт тавигдсан. Урд хойд бампер том болжээ.

Зүүн өмнөд ази, далайн орнуудад Cefiro нэрээр, бусад азийн хэсэгт Altima нэрээр гарч байсан. Гадаадын загварууд нь 220км/ц-ийн дээд хурдтай байсан ба дотоодод 180 км/ц-аар хязгаарлаж байжээ.

2-р үе A32 (1994 он - 1998 он)
  • 1994 оны 8 сар. Суурь анги нь Nissan Maxima-тай нэгдэх болсноор урд хөтлөгчтэй болж өөрчлөгдөн шинээр бүтээгдсэн VQ төрлийн V6 хөдөлгүүртэй болсон. 2.0 литрийн VQ20DE 2.5 литрийн VQ25DE, 3.0 литрийн VQ30DE гэсэн 3 янзын хөдөлгүүр тавигджээ.

Eximo ба S-touring гэсэн 2 хувилбартай. Тухайн үедээ нэмэлт байсан аюулгүйн дэр болон ABS систем бүх загварт стандарт тоноглолд орсон. Махima-аас авсан зайтай салон, multi link beam гэсэн шинэ төрлийн хойд тэнхлэг, зөөлөн явдал  зэрэг нь дунд ангиллын дээд седан болгосон юм.

  • 1996 онд "Autech Japan"-ын Airo-selection хувилбар гарч эхэлсэн. S-touring болон 25S-touring-д спорт хормой бампер, спойлер 16 инчийн хайлшин обод тавьсан.
  • 1997 оны 2 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн урд хос аюулгүйн дэр бүх хувилбарт стандарт болжээ. Арай дээд зэрэглэлийн хувилбарт гэрэлтдэг хянах дэлгэц, урд их гэрэл нь тусдаа хол ойрын тасалгаатай дизайнтай болж, дунд талын хайрцаг, хөгжмийн хүрээ нь дубэн болон хромон оруулгатай болж урьдынхаас илүү тансаг харагдах болжээ.

Мөн энэ удаад зарим элементүүдийн тоог цөөлснөөр өртгийг бууруулж үнийг хямдруулсан байна. Хамгийн үнэтэй хувилбарт хажуугийн аюулгүйн дэр хийсэн ба S-touring хувилбарын хайлшин обод 15 инчээс 16 инч болон томорсон. "Autech Japan"-ийн тоноглол бүхий 25S-touring J, 20S-touring G гэсэн 2 шинэ хувилбар нэмж орж ирсэн. Хүрэн өнгийн салон том урд нүүр зэргийг хийсэн Brown selection гэсэн хувилбар бас нэмэгджээ.

хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа
хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа
S-touring
S-touring
  • 1997 оны 6 сар. Дотоодын зах зээлд зориулан Sefiro Wagon загвар шинээр гарлаа. Код нь W32. Седан загварт суурилсан энэ загварыг ердөө 2 жилийн хугацаанд бэлэн болгож чадсан. Хөдөлгүүрийн хувьд седантай адил 3 төрлийн хөдөлгүүртэй. Cruising болон Cruising G гэсэн 2 хувилбартай ба хажуугийн аюулгүйн дэр стандарт тоноглолд орсон. 2.0 литрийн хөдөлгүүртэйгээс бусад хувилбарт 16 инчийн хайлшин обод хийж их биеийн өнгөтэй адил нүүр, хаалганы бариултай болсон. Харин спорт элементүүд нэмэлт захиалгаар тавигдана.
  • 1998 оноос өмнөд Солонгосын Renault Samsung (тухайн үеийн Samsung Motor)-тай гэрээний дагуу лицензээр SM5 гэсэн нэрээр А32 Sefiro-г үйлдвэрлэж гаргаж эхэлсэн. 1998 оны 1 сард 25S-touring J болон Initiative хувилбарын үйлдвэрлэлийг зогсоожээ.
  • 1998 оны 5 сар. Cefiro-н 10 жилийн ойн хувилбар гарсан ба седан болон вагон загварууд арьсан ба модон оруулга бүхий руль тусгай дизайнтай хайлшин обод стандарт болж гарсан.
Cefiro вагон загвар
Cefiro вагон загвар
Maxima
Maxima
  • 1998 оны 12 сар. Седан загвар дараагийн А33 загварт шилжин загварын шинэчлэлт хийсэн ба вагон загвар өөрчлөгдөлгүйгээр WA32 загвараараа үйлдвэрлэгдэх болсон.
  • 2000 оны 9 сараас Stegea, Primera wagon загварууд шинээр гарч эхэлснээр Cefiro wagon загвар үйлдвэрлэгдэхээ больсон байна.

2-р үеэс урд хөтлөгчтэй болсон загварын онцгой хойд тэнхлэг нь 4 дугуйгаар хөтлөх загвар хийх боломжгүй болсноор Teana загвар гарах хүртэл 4WD загвар  Cefiro-д байгаагүй юм.

А32 Cefiro нь тухайн үедээ бүх дэлхийд худалдаалагддаг загвар байсан ба хойд америкт Maxima, Infiniti I30, европ болон орост Maxima QX гэсэн нэрээр гарч байжээ. Хэдий тийм боловч бүгд зөвхөн японд үйлдвэрлэгдэн гадагш ачигддаг байжээ. Тухайн үед Сedric-тэй адил хамгийн дээд хувилбар нь Brougham VIP гэсэн нэртэй байсан.

3-р үе A33(1998 он - 2003 он)

1998 оны 12 сард загварын шинэчлэлт хийгдэн дизайны баримтлал нь дельфинийг дуурайсан. Хөдөлгүүр нь VQ25DD, VQ20DE гэсэн 2 янз ба Eximo ба S-touring гэсэн 2 хувилбартай. 2000 оны 1 сард "Autech Japan"-ын Autech хувилбар гарсан. 2000 оны 3 сараас европт зориулсан Maxima QX загвар 70 дахь удаагийн Женевийн авто үзэсгэлэнд тавигдсан юм.

хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа урд тал
хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа урд тал
хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах хойд тал
хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах хойд тал
Maxima загвар нь
Maxima загвар нь
  • 2001 оны 1 сард хэсэгчилсэн шинэчлэлт явагдсан бөгөөд гадаадад зориулсан Infiniti I30-ийн хамт урд хойд гупер нь томорч нийт урт нь 4920мм болсон. Eximo-гийн обод 16 инч болон томорч, урд нүүрийн дизайн сайжирч Nissan эмблем тавигдаж эхэлсэн. Түүнчлэн S-touring-ийн үйлдвэрлэл зогссон байна.
  • Autech гэсэн хувилбарын нэр АХ болон өөрчлөгджээ. Үнийг хямдруулах үүднээс люк, локатарийн дагагч систем, автомат толгойн түшлэг зэргийг хийхээ больсон.
  • 2002 оны 8 сар. 2.5 литрийн хөдөлгүүр шинээр гарсан хорт хаягдлын нормыг биелүүлж чадахгүй байсан учир хасагдаж зөвхөн 2.0 литрийн хөдөлгүүр үлдсэн.
  • Навигацийн систем бүхий Eximo Navi edition гарсан. VQ20DE хөдөлгүүр бензиний хэмнэлттэй learnburn хөдөлгүүрээс энгийн түлш агаарын харьцаатай хөдөлгүүр болж чадал нь 160 mx-eeс 150 м.х болсон.
  • 2003 оны 2 сар. Дотоодын худалдааны загваруудын үйлдвэрлэл зогсож түүний оронд Teana загвар гарч ирсэн. Гэвч Малайз улс, Катар, Саудын Арабд Мaxima нэрийн доор үргэлжлэн үйлдвэрлэгдэж байгаа.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.