АЛДАРТ J31 TEANA
Хамгийн анх Монголд бөөнөөрөө орж ирсэн япон хуучин автомашин бол Nissan байлаа. Түүний дотор Ниссан Блюберд. Анх 95 онд Оюуны Ундраа компани U11 болон U12 Блюбердүүдийг японоос авчирч 6000 доллараар зарж байсан юм. Тэдгээр нь мөн л 8-10 жил явчихсан тэргүүд байсан. Анх л япон машинаас Блюберд унаж үзэж байлаа.
Тэр үеийн Nissan сайн байсан гэж боддог юм. Гэтэл тэр үе бол Ниссаны оргил үе байсан юм билээ. Тэр үед монголд сэлбэг гэж юу ч байсангүй. Тэгэхэд л зориг гарган авсан юмдаг. Тулгарсан асуудал гэвэл амортизатор, трамблёр хоёр л байсан. Амортизаторийг сингапур руу захиж, трамблёрийг нь өөр ниссаны моторынхыг тааруулан эвлүүлж тавьж байж билээ. Нэг удаа мөргүүлээд өөрсдөө засах юм болж нэлээн юм болсон.
Төмөр нь нэлээн хатуу зузаан байсан юмдаг. Одооны машины урд рам төмрүүдийг бол гараараа татахад л нахилзаж байлаа. 1993-2000 он хүртэл гаргасан Nissan-ын загварууд бараг л ашиг олоогүй бөгөөд дампуурлын ирмэгт тулаад байсан Ниссан Ренод худалдагдсаны дараа гаргасан загваруудын нэг нь энэхүү Teana юм. 2000 оноос хойшхи Nissan-ууд дизайнд маш их анхаарч огцом шинэчлэлтүүдийг хийж эхэлсний нэг нь Teana бөгөөд тухайн үедээ шилдэг дизайны шагналыг авч байжээ.
Дизайны хувьд бол японы машинд байгаагүй Volkswagen, Audi маягийн нуман хэлбэртэй кузовтой болж аргагүй л европ загвар шиг болсон. Дизайны хувьд бол өөлөөд байх зүйл бага, үндсэн зорилго нь дизайны асуудлыг сайжруулах байсан учраас аргагүй. Teana-д яг зохидог өнгө нь бол бараандуу цэнхэр болон хөх өнгө. хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах загвар нь илүү гоё болсон. Монголд хараахан орж ирэх болоогүй байна. Ганц нэг л харагддаг.
хуучин сэлбэг бага
Хөдөлгүүрийн хувьд бол V6 2.3 литр, 4 цилиндртэй 2.5 литр, V6 3.5 литрийн хөдөлгүүрүүдтэй ба манай Монголд голдуу 230JM, 230JK гээд жижиг 6 тай нь элбэг харагддаг. 2.5 литрийн 4 цилиндртэй нь япондоо ч зарагдсан тоогоороо бага учраас элбэг биш байдаг байх.
Автомат кроп нь энгийн 4 шатлалтай ба 6 шатлалтай CVT гэсэн 2 янз байгаа бөгөөд зөвхөн 3.5 литрийн хөдөлгүүрт CVT- тэй гарчээ. 6 цилиндртэй хөдөлгүүрүүд нь VQ серийн хөдөлгүүрүүд ба өмнө нь Sefiro, Cedric загваруудад маш их тавигдаж байсан учраас хуучин сэлбэг олдох боломжтой юм. QR серийн хөдөлгүүр нь 2002 оноос хойш гарсан ба голдуу хойд Америкийн загваруудад тавигдсан болохоор олдох хуучин сэлбэг бага.
Одоо машиныхаа салоныг сонирхоё. Урьд өмнө байгаагүй шинэ шийдлээр хийжээ. Урд хянах самбар нь яг л гэрийн мебель тавилга мэт үргэлжилсэн урт юм гээч. Хамгийн гол өнгө оруулж байгаа зүйл бол урд модон оруулга юм. Хэрэв тэр хэсгийг дан хар хуванцраар хийсэн бол хэцүү л харагдах байх.
Тийм учраас бүх Teana-гийн урд хянах ийм юм байна. Хянахын дээд талыг үргэлжилсэн урт саравч маягтай хийсэн нь хуучны Toyota Crown-ын седан загваруудаас авсан гэлтэй. Хэрэв TV-тэй бол сүүдэрлээд зүгээр юм. Голын паар, хөгжмийн удирдлагын хэсгийг гарт ойртуулах маягаар арагш илүү гарган хийсэн байх нь гар сунаад байхгүй. Голын рычагийн хэсэгч ялгаагүй яг л ээжийн мебель ширээ мэт тэгш.
Харин хянах дэлгэцийн гэрэл нь шар байгаа нь үнэн урамгүй. Яагаад гэхээр өрөөнд 25W-ын гэрэл хийхээр бүүдийгээд нэг л уур хүрмээр бодогдлоо. Яг л тэгж санагдаж байлаа. Хэмжих зураас болон үсгийн шрифт нь нэг л болж өгөөгүй.
Харин 2006 оны хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах хянах бол цагаан LED гэрэлтэй гоё болсон байлээ. Хөгжим болон паарны удирдлага жаахан хэцүү жолоо барьж явахад шууд дардаг байхгүй бол Joystick маягийн тохируулга бол хэцүү юм байлээ. Рулийн удирдлагын товчлуурууд тун дизайн муутай.
Хаалганы бариулыг тусад нь босгож хийснээрээ их онгойлсон үед гарт ойр амар болж, дээр нь бас мебель оруулга хийсэн нь үзэмжид сайнаар нөлөөлжээ. Суудлын дизайн, толгойн түшлэг нь авангард маягийн гэрийн диван мэт. Урд суудлын ар тал нь хуванцараар хааж өгсөн нь сайхан цэвэрхэн болжээ.
Гэвч манай монголд бол суудлын бүрээс хийгээд харагдахаа байчих болохоор ач холбогдол багатай.
Тэр арын хуванцар хаалтаас болж арын суудлын өвдөгний зай бага болжээ. Гэхдээ бүүр нэх тулаад байх нь юу юм. Тэр хаалт нь доод хэсгээрээ хойш эгцэрсэн маягтай болохоор том гуталтай бол жаахан зовох байх. Урд суудлын доогуурх зай бага гэсэн үг. Харин багааж, бензин банкны тагны кнопыг хаалганд хийж өгсөн нь доош шал ухаад баймааргүй хялбар юм. Арын суудлын тохойн түшлэгийн цаана нэвт багааж руу нүх гарах боломжтой.
Хойд багаажны зай бол боломжийн цэвэрхэн том. Харин арын суудлын толгойн түшлэг дээш доош хөдлөхгүй нь жаахан тийм. Ард талд суухаар арын жижиг шил нь нэг л хоосон оргиод байх юм. Хурдтай эргэх үед нарийн хуванцар баганыг толгойгоороо мөргөмөөр. Үүнээс болоод олон улсын жишгээр бол энэ машин хэзээ ч зочны хүлээн авалт, захирлуудын хэрэглээнд тохирохгүй, ахуйн хэрэглээнд бол болно гэсэн үнэлэлт авахаар юм.
Яагаад гэвэл ар талын 3-р баганыг аль болох аюулгүй, өргөн, арын хүн хажуухнаас харагдахааргүй байх гэсэн бичигдээгүй хууль байдаг л даа. Манай төрийн албанд Teana, Махима явж харагддаг болохгүй нь байна шүү нөхдөө.
Maxima бол бүр тохирохгүй спорт седан шүү дээ. Ерөнхийдөө бол салоны байдлыг дажгүй гэж хэлж болно. Энэ бол Teana-гийн хамгийн том онцлог гэж дурдсан байгаа. Тэгэхээр татагддаг зүйл нь салон болж байгаа юм л даа.Урд тэнхлэг нь хялбар бүтэцтэй страт, хойд тэнхлэг нь Multi link буюу олон татуургатай.
Хойд дугуй нь хөтөлдөггүй байж ийм тэнхлэг яах гэж хийсэн нь бүү мэд, Skyline-д бол өөр л дөө. Тогтвор тал дээр нь анхаарсан юм шиг байгаан. Энэ олон татуургууд хуучраад суларвал нэлээн дуу орох байх, шинэчлэхэд ч зардал ихтэй.
Нэгийг солиод болчихгүй бүгдийг нь солино гэсэн үг. Рулийн хувьд арай л хүнд юм. Ер нь Nissan-ууд иймэрхүү байдаг. Явдлын хувьд дунд зэргийн зөөлөн. Чимээ ихтэй л юм билээ. Кропны ажиллагаа яг оновчтой биш. Nissan Cedric-ээ гүйцэхгүй. Араа шилжилт нь нэг л гөвгөр дээгүүр гарч байгаа юм шиг.
Ер нь Nissan-уудын өндөр нормальд араа залгах болон 1-ээс 2-р араанд шилжих байдал нь жаахан асуудалтай юм шиг байгаа юм. Энэ нь автомат кроп үйлдвэрлэгч компаниасаа болж байгаа юм. Nissan-д голдуу Jatco компанийн хурдны хайрцаг тавигддаг 80-аад оноос л хийж эхэлсэн туршлагатай. Харин Toyota Мерседесүүд голдуу хурдны хайрцгийн топ болох Aishin компанийх байдаг. Nissan цөөн хэдэн үнэтэй загвартаа Aishin-гаас кроп авдаг. Олонхи Nissan араатай нормальдаж байх үедээ чичрэх нь элбэг, хөдөлгүүрийн лап резин амархан мууддаг, энэ байдал ч хуучирсан Teana-д тохиолддог.
Монголд бол эдэлгээ нь танигддаг
Удаан унахаар кузовт дуу ордог ба эхний авсан хүн бол нээх зовохгүй 2 дахь 3 дахь худалдан авагчид үүнийг мэдэрнэ.
Монголд бараг л 8-10 жил болсон нь ирж байгаа болохоор арга ч үгүй юм. 2000 оноос хойших Nissan-ын төмөр бол илт нимгэрсэн, бүр бусад компаниасаа илүү нимгэн болсон л доо. Үүнийг дараад үзэхэд л мэдэгдэнэ. Хамаагүй чанга дарвал хонхойгоод үлдчихэж магадгүй шүү.
Нимгэн төмөрт суулгасан хуванцар түгжээний хүзүү нь амархан зүсэгдэж ховил үүсээд хөдөлгөөн орж дуу ороод байгаа гэж хэлье дээ. Гадаадын экспертүүд бол дандаа шинэ машин туршиж үнэлэлт өгдөг.Тэд бол ёстой хурд авалт, хүч, тоормосны барилт, тогворжилт гээд техникийн үзүүлэлтээр дүгнэдэг. Шинэ машинд ямар юмных нь дуу шуу, эвдрэл байх билээ дээ. Харин Монголд бол эдэлгээ нь танигддаг гэж хэлээд өндөрлөе.
Эх сурвалж: Тойм бичигч Р.Энхболд | www.cardoctor.mn