TOYOTA CROWN 170
Монголд нэлээн харагдаж байгаа Crown бол яах аргагүй S170 загвар байдаг орж ирсэн тоогоороо ч бусад загварын Crown-уудаасаа арай л олон тоотой байгаа юм шиг байгаа юм. Харагдах байдлаараа энэ загвар хамаагүй том нүсэр мэт харагддаг. Гэтэл бодит байдал дээр өмнөх 150 загвараасаа өргөнөөрөө 5-хан мм өргөн, 2 см өндөр, харин 180 загвараасаа 2 см богино, 1.5 см нарийн, 5 мм намхан хэмжээтэй.
Ингэхээр энэ том харагдуулах байдал нь ердөө л дизайнд байгаа юм. Иймэрхүү дөрвөлжиндүү дизайн яагаад гарах болов. S130 загвар хүртэл Краун нь ерөнхийдөө дөрвөлжиндүү гарч байсан байна. Гэтэл 1991 оны 140 Краун огцом шинэчлэгдэн бөмбөгөр бандгар дизайнтай болжээ. Гэвч энэ байдал нийт Краун худалдан авагчдын дунд гайхшралыг төрүүлэн Краун гэсэн имижийг байхгүй болголоо энэ тэр гэсэн шүүмжлэлийг дагуулжээ.
Харин 170 нь санасныг бодвол илүү дээр гоё болж өмнөх 150-иасаа нүсэр бахим том гарсан
Яагаад гэхээр 90-ээд оны Крауны худалдан авагчид нь хэн байв гэдгээс болсон. Тэр үед ихэнх худалдан авагчид нь компанийн захирлууд, өндөр орлого бүхий нас тогтсон албан тушаалтнууд байв. Тэдний тархин дахь хуучинсаг байдал нь арилаагүй байсан гэхэд болно. Тийм ч учраас 140 загварыг ердөө л 2 жил үйлдвэрлээд урд хойд талыг хуучны стильд хүчээр оруулан ахин 2 жил үйлдвэрлэсэн байдаг. Энэ бүхэн дээр дүгнэлт хийсэн Крауны багийхан худалдан авагчид хуучны стилийг сонирхож байгаа гэдгийг ухамсарлан дараагийн 150 загварыг сонгодог дөрвөлжин хэлбэрээр хийжээ.
Энэ байдал япончуудад таалагдаж байсан юм шиг байгаан борлуулагдсан тоо нь их бөгөөд хуучин автомашины тоо ч ихтэй юм. Мэдээж элементүүдийн хийцийг цэвэрхэн болгож сайжруулсан. Харин монголчуудын хувьд тийм ч гоё болсон гэж бодоогүй байх. Хэцүү л юм, миний хувьд дизайны ухралт мэт санагдан хажууд нь зогсоход бандгар зузаан төрх үгүй болж, салоны дотор тал хаалганы самбар нь хямд машин шиг цул даавуун болсон нь U13 Блюбердэрхүү л юм болсон юм даг.
Бүхэл бүтэн корпарацийн маркетингийн баг маниасаа иүү л байлгүй яахав, иймэрхүү дөрвөлжнийг ахиад 4 жил хийх хэрэгтэй юм байна гэж бодсон юм байлгүй 1999 оны сүүлээр 170 гэсэн загвараа дөрвөлжиндүү гаргалаа. Харин 170 нь санасныг бодвол илүү дээр гоё болж өмнөх 150-иасаа нүсэр бахим том, салон нь ч стиль сайтай гарч дөрвөлжин стилийнх нь оргил болсон загвар болов. 2000-аад оны Тоёотагийн седануудын зарчим нь илүү том харагдах, зай ихтэй байх гэсэн зарчим бөгөөд энэ байдал нь Lexus LS430, Camry, Windom, Premio зэрэгт тусгалаа олсон байдаг.нэ нь хажуу талыг бөмбийлгөхгүй шулуун тэгш хийж зайг нэмэгдүүлж том харагдуулж багаа юм.
- Гадна хэмжээ 1.5 см бага ч 170 нь 180-аасаа том харагддаг болохыг хэн ч харьцуулж чадна. Ер нь Крауны хувилбаруудыг мэдэж байх шаардлагатай байдаг. Монголд бол Краун л бол ямарч байсан яахав гэж боддог бол Японд Краун нь дотроо зиндаатай. Royal ба Athlette гэсэн 2 чиглэл бий бөгөөд Royal нь комфорт талруу, Athlette нь спорт тал руугаа юм. Хамгийн гүйлгээтэй нь Royal хувилбарууд бөгөөд дотроо бас зиндаархана.
- Хамгийн үнэтэй нь Royal Saloon G, дараа нь Royal Saloon, тэгээд Royal Extra байдаг. Харин Athlethe хувилбар нь Athlethe G, Athlethe V, Athlethe гэж хуваагддаг ба та турбо хөдөлгүүр сонирхдог бол Athlethe V –г сонгох хэрэгтэй. Өмнө нь Краун дотор Турбо загвар байдаггүй байсан бол 170-аас эхлэн турбо хувилбарыг оруулж иржээ. Ерөнхий 6 хувилбараас гадна дэд хувилбарууд байх бөгөөд жижиг сажиг тоноглол энэ тэрээр ялгаатай болоод ирнэ шүү дээ. Ер нь япон машины дэд хувилбаруудыг тоочих нэлээн хүнд ажил байдаг.
- Хөдөлгүүр нь цуваа байрлалтай 6 цилиндртэй бөгөөд ерөнхий суурь нь алдарт JZ серийн хөдөлгүүр, хэмнэлттэй найдвартай 1G хөдөлгүүр юм. Автомат кроп нь ихэвчлэн 4 шатлалтай ба 3.0-той хойд хөтлөгчтэй хувилбарт 5 шатлалтай автомат байдаг ба 4WD нь хөдөлгүүрээс хамаарахгүй 4 шатлалтай юм. Анх гарахдаа Athlethe V, Athlethe Four, Royal-уудад энгийн цацалттай бензин хөдөлгүүр тавьсан ба нөгөө монголд асуудал үүсгээд байдаг гайхал D4-ийг Athlethe G, Athlethe-д анхнаасаа тавьжээ. 2002 оноос Royal-уудад мэр сэр D4 системтэй хөдөлгүүрүүд тавигдаж эхэлсэн байна.
Бас нэмж хэлэхэд Mild Hybrid гэх хувилбар бий. Энэ нь уулзварт түр зогссон үед хөдөлгүүрийг унтрааж бусад цахилгаан хэрэглэгчийг эрчим хүчээр хангаж шатахуун хэмнэх систем юм. Энэ тийм ч олон борлуулагдаагүй бололтой юм. Одоо машиныхаа доод талыг үзэхэд манайхны ярьдаг Гранд Марк 2 той нэг суурьтай юм.
150-аас эхлэн Марк 2 Краун-тай нэгдэж гарч байгаа бөгөөд монокок хийцтэй адил явах ангитай болсон. Краун нь доогуураа замын шуугианаас хамгаалах түрхэц нь зузаан байдгаараа арай илүү бөгөөд явдал зөөлөн байдгаараа онцлог.
Крауныхаа дотор талыг сонирхоё. Салоны зай дээр хэлсэнчлэн дизайны шийдэлтэй уялдан томорсон бөгөөд урд самбар нь нилээн дээр байрлалтай мебель оруулга салоны эргэн тойрон байгаа нь үзэмжтэй болсон. Паар хөгжмийн удирдлага дээр байрлалтай гарт ойр.
Харин үндсэн хөгжим нь доор тусдаа тагны цаана байх нь этгээд ч юм шиг цэвэрхэн ч юм шиг. Өөр хөгжим тавих тал дээр нилээн ярвигтай болсон бөгөөд солиод ч зохихгүй байхал даа. Үнэтэй хувилбаруудад дэлгэцтэй навигацийн систем байх ба энэ дэлгэц дээр паарны удирдлагыг оруулжээ. Паар нь салоныхаа зүүн баруун гэсэн 2 бүсэд хуваагдан тусдаа температурыг нь тохируулдаг болгосон байна.
- Өвөл дөнгөж суусан хүн, удаан жолоодсон жолооч 2-т тохиромжтой л юм. Кропны рычаг нь эхэндээ шулуун явалттай байсан бол 2002 оны хэсэгчилсэн шинэчлэлтээс сүүлийн үед улиг болоод байгаа шаталсан замтай болсон ба ард нь нэмэлт тоноглолуудын товчлуурууд байдаг.
- Суудлын дунд тохойвчны урд байдаг Крауны уламжлалт дэлгэгдэж нээгддэг хайрцаг энэ загвараас эхлэн бараа сураггүй болж энгийн дарж онгойдог хайрцаг хийсэн ба ундааны тавиур болгон хэрэглэхээр болгосон. Харин хаалганы дотор бариул нь эргээд 140 загвар шиг болсон нь хаахад гарт ойр эвтэйхэн болж. Хойд суудлын хөлийн зай боломжийн зайтай. Хувилбараасаа хамаараад хойд суудлын тохойвчийг буулгахад суудлын удирдлага, ундааны тавиур, хайрцаг байрладаг. Хямдууд нь тэр болгон байдаггүй л дээ.
- Хөгжмийн хувьд бол залууст зориулаагүй болоод ч тэр юмуу дунд зэргийн дуугаралттай, басс багатай, харин өнгө цэвэрхэн юм. Мөн л үнээсээ хамаараад руль дээрх удирдлага энэ тэр бий. За тэгээд толь удирдагч, суудлын удирдлага, рулийн байрлал өөрчлөгч, хойд нарны хаалт энэ тэрийг ярих илүүц биз тэртэй тэргүй байгаа. Нэг үгээр хэлбэл өмөнх загвар болох 150-д дүгнэлт хийсэн үү яасан салоныг маш их анхаарсан байгаа нь шууд мэдэгдэнэ. Өнгөний хувьд бол шаргал салон хамгийн топ ба дараа нь бор шаргал тэгээд саарал салон орох юм. Багаажны зайн хувьд дажгүй том боловч салон руу нэвт орох нүх гаргаагүй нь жаахан тийм. Японы топ седан гэдэг утгаараа хэрэглэсэн материал энэ тэр бол өөлөөд байх зүйл байхгүй.
За гадна талаасаа Краун ямар вэ гэвэл бага сага ялгаа байнаа байна. Рояал ба Атлет нь урд нүүрээрээ ялгагдах ба роял нь гоёмсог никель нүүртэй бол атлетед хар торон нүүр хийсэн ба спорт төрхийг бий болгохыг оролдсон. Урд талаасаа бол 170 загвар том гэрэл, том бампер, том нүүртэй гээд хүчирхэг харагдана. Урд шил ч гэсэн өргөн учраас том харагдуулдаг.
Хойд талаасаа багааж нь зузаан биш боловч түүний том гэрэл багаажтай нь харьцаа сайтай. 2002 оны шинэчлэлээр хойд гэрэл нь шинэчлэгдсэн байдаг. Өнгөний хувьд хамгийн үзэмжтэй нь хос өнгөтэй нь ба түүн дотроо хамгийн албархаг нь хар хөх доогуураа саарал хослол юм. Сувдан хос өнгүүд ч бас хамгийн зохисон өнгөд орно. Тас хар өнгө бол Краунд нээх их байдаггүй бөгөөд уламжлалаас болоод тэр үү төгс харагддаггүй. 2002 оноос хойш хаалганы доогуурх хар эмжээрийг кузовын өнөгтэй ижил будах болсноор зузаан кабинтай, урт биш харагдуулдаг.
Явдлын хувьд Краун бол хамгийн зөөлөн тухтай нь. 180-аа бодвол доогуураа өндөр. Уламжлалт бензин цацалттай хөдөлгүүртэй бол эвдрэл гараад байхгүй, шатахуун зарцуулалт 15 л, 2.0-той 1G хөдөлгүүртэй бол арай бага идэх боловч хүч нь багадаад байдаг гэм бий.
Тиймээс 2.5 нь зөв сонголт боловч D4 систем бий эсэхийг нягталсан нь дээр. Краун бол хамгийн элбэг байдаг машин, тиймээс сэлбэгээс айх явдал огтхон ч байхгүй. Гранд авснаас бараг Краун авчихсан нь шулуухан. Одоо монголд яг сайхан зохицсон 170-ийг авахад гаалийн татвар саад болоод байгаа юм. Та нэгэнт Краун унадаг бол ахиад өөр машин унамааргүй санагдах вий.
Эх сурвалж: Тойм бичигч Р.Энхболд | www.cardoctor.mn