ЭКО ТИТЭМ / CROWN
Манайд нэг хэсэг S170 загвар нэлээн түгээмэл байлаа. Энэхүү загварт цуваа 6 цилиндртэй 2.0 1G-FE; 2.5 1JZ-FSE; 2.5 1JZ-GE; 2.5 турбо 1JZ-GTE; 3.0 2JZ-FSE; 3.0 2JZ-GE гэсэн хөдөлгүүр суурилуулдаг байсан. Эдгээрээс шатахуун бага зарцуулдаг, чулуу шиг бат бөх хэрнээ хүч муутай, хоёр нударган голтой 2.0 1G-FE хөдөлгүүрийг манайхан андахгүй ээ.
180 серийн Zero Crown-ы 2GR-FSE хөдөлгүүр нь түлш дамжуулах хамгийн сүүлийн үеийн D4S системтэй. D4S гэж уламжлалт форсункийг шууд цацалттай хослуулж хөдөлгүүрийн хүчийг нэмсэн системийг хэлдэг.
Түүнчлэн уг хөдөлгүүрт тусгайлан шинэ инжектор бүтээснээр өндөр эргэлтээр хөдөлгүүрийн бүтээмж муудах үзэгдлийг бүр мөсөн арилгасан. Ward's AutoWorld сэтгүүлээс 2GR-FSE-ийг дөрвөн жил дараалан “Шилдэг хөдөлгүүрээр” өргөмжилж байв.
13 дахь үе буюу S200-аас эхлэн Crown Majesta-д зөвхөн 4.6 л V8-ийг суурилуулах болсон. Уг хөдөлгүүр шууд цацалтын D4-S болон хий хуваарилах Dual VVT-iE (жижиг цахилгаан мотор ашигладаг) системтэй болсон. Харин S210-т GR-аас гадна цуваа 4 цилиндртэй 2AR-FSE hybrid, 8AR-FTS хөдөлгүүр нэмэгдсэн бол хамгийн сүүлийн S220-д 8AR-FTS болон цуваа 4 цилиндртэй A25A-FXS hybrid, цуваа 6 цилиндртэй 8GR-FXS hybrid суурилуулж байна.
Toyota Crown-ы хөдөлгүүрийн насжилтыг уртасгахыг хүсвэл:
- Toyota Crown-ы хөдөлгүүр бат бөх, найдвартай ажиллагаатай ч шатахуун голдог талтай. Тиймээс болж өгвөл 95, 98 бензин авч хэвшээрэй.
- Crown-ы хөдөлгүүрийг 500,000 км-ээс ч урт хугацаанд ашиглая гэвэл цаг тухайд нь засвар үйлчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
- Аккумулятор суусан үед холбож асаах, аккумулятор солих үед нормаль унах, чичрэх шинж тэмдэг илрэх нь холимогийн хаалт бохирдсоны шинж тул энэ тохиолдолд холимгийн хаалтаа яаралтай цэвэрлүүлээрэй.
- Crown-ы агаар шүүгчийг аль болох ойрхон сольж байхыг зөвлөе. Шүүх чадваргүй, бохирдсон агаар шүүгчээр дамжиж поршен руу тоос шороо нэвчих нь хөдөлгүүрт элэгдэл үүсэх гол шалтгаан болдог.
- 2010 оноос өмнөх үеийн GR-FSE хөдөлгүүрээс тос гоожих үзэгдэл ажиглагддаг. Энэ нь тосны хоолойн резин-метал хийцтэй холбоотой. Тиймээс засвар хийлгэж шинэчлэх бол төмөр хоолойгоор солих нь илүү найдвартай.
- GR загварын хөдөлгүүр нь нас нэмж он хуучрахын зэрэгцээ өвөл хүйтэнд удаан байлгасаны дараа асаадаг бол гинж нь сунаж дуугардаг. Энэ үед гинжээ солихдоо чанартай оригналь сайныг сонгохыг зөвлөж байна.
- Хүйтэнд хөдөлгүүрээ асаагаад 2-5 мин халаасаны дараа хөдөлгөөнөө эхлүүлэх нь хөдөлгүүрийнхээ насжилтыг уртасгах чухал алхамуудыг нэг юм.
Эх сурвалж: Доктор Авто Сүлжээгээс эрхлэн гаргасан Crown сэтгүүлээс