АВТОМАТ БАЙЛДАГЧ / CROWN

3800 гаруй кроп оношилж, зассан Мэргэшсэн инженер Д.Дагийрагчаа зөвлөж байна.

Toyota Crown хувилбараасаа хамаараад олон төрлийн хурдны хайрцагтай. S150-иас хойш механик хурдны хайрцгийг халаад гол төлөв 5, 6 шатлалт автомат хайрцаг суурилуулж байсан юм. S200 болон S210-т 6 болон 8 шатлалт автомат, харин 2018 оны S220CVT болон 8 ба 10 шатлалт автомат суурилуулаад байна. Шатлал нэмэх тусам шатахуун зарцуулга багасаж, ажиллагаа нь ч сайжирсан гэсэн үг. 

Toyota Crown-ы хурдны хайрцаг хүч дамжуулахдаа хэнээс ч дутахгүй сайн. Харамсалтай нь хамаагүй ачаалал авах дургүй. Байнга хаазалж огцом тоормосолдог, хүйтэнд бярдаж асаадаг жолооч нарын гарын аяыг даахгүй.

Үүний улмаас араандаа орохгүй байх эсвэл араа солих бүрт угзрах, дуу орох, тосны өнгө хувирч гоожих, тос төмрийн үртэстэй гарах, машин байрнаасаа хөдлөхөө болих зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хурдны хайрцгийн эдэлгээг уртасгахын тулд юуг анхаарах ёстой вэ?
  1. Хуучин машин худалдаж авахдаа заавал мэргэжлийн газраар оношлуул. Ялангуяа Crown-ы автомат кропны “эрүүл мэндийн байдлыг” зөвхөн компьютер оношилгоо, механик оношилгоогоор мэдэх боломжтой. 
  2. Эрт шалгуулах тусам эвдрэл бага байна. 
  3. Crown-ны кропонд түгээмэл учирдаг гэмтлүүдэд сальник резин жийргэвчүүд муудаж тос алдах, шүүр бохирдох, дотоод эд ангиуд элэгдэж хий хааз авах, араа цохиолттой шилжих мөн цахилгаан электроникийн гэмтлүүд зонхилдог. 
  4. Стандартын дагуу тохирох тосыг хийж заншаарай. 
  5. Манай орны нөхцөлд 20~30мян.км тутамд кропны тосоо солихыг зөвлөж байна.
  6. Хөдөлгүүрээ халаах нь кропны тосыг давхар халааж байдаг. Халаалгүй шууд хөдөлгөөнд оролцох нь кропыг гэмтээх бас нэг шалтгаан болдог. 
  7. Кропонд засвар хийлгэсний дараах 5,000км-т ажиллагааг нь хэвшүүлэхийн тулд тосны түвшингээ хянаж явахаас гадна өндөр хаазлахгүй явахыг зөвлөе. Учир нь шинээр суурилуулсан эд ангиудыг ачаалал өгөлгүйгээр бүрэн хэвшүүлсэнээр автомат кропны насжилт уртасна.
  8. Хавар, намрын техник хугацаат техник үйлчилгээ хийлгэх бүртээ кропны тосны чанар, түвшинг нь тогтмол шалгуулж хэвшээрэй. 
  9. ABS болон Check engine гэрэл асаалттай удаан явах нь кропны хэвийн ажиллагааг алдагдуулах шалтгаан болдогийг анхаарна уу. 

Кропны шингэн хэрхэн солих вэ?