NISSAN TEANA
2003 оны 2 сарын 3-нд танилцуулагдсан. Ази, Номхон далайн орнуудад ялангуяа дэлхийг байлдан дагуулах үүрэг зорилготой байсан тул Cefiro-н нэгэн адил дэлхийн бүх оронд борлуулагдсан. Японоос гадна Хятад, ОХУ, Тайван, Энэтхэг зэрэг улсад Теаna, Хон-Конг, Сингапурт Cefiro нэрээр мөн Австрали, Шинэ Зэланд зэрэгт Maxima нэрээр борлуулагддаг.
Мөн Өмнөд Солонгосын Renault Samsung-д SM7 (6 цуваа цилиндр), SM5 (4 цуваа цилиндртэй) үйлдвэрлэдгийг үл оролцуулбал ихэнх загварыг Nissan-ын Кюшү үйлдвэрт хийдэг бол Тайван, Хятад, ОХУ, Тайланд, Иран зэрэг улсуудад тус тусын үйлдвэрүүдтэй байдаг. Эхэн үеийн загвар нь харьцангуй хямд доорх онцлогуудыг хадгалсан байдаг бөгөөд япон төдийгүй дэлхийн улс орнуудад сайн нэр хүндийг олж авч байсан. Гэхдээ Европд зарагдаагүй Хойд Америкт ихэвчлэн Алтима, Максима борлуулагддаг байсан.
1-р үе J31 (2003 - 2008)
2003 оны 2 сард Cefiro, Laurel-ийн зах зээлийг түрэн гарч ирсэн юм. Гадна үзэмжээрээ модерн чиглэлийн өнгө аяс оруулсан, Отман брэндийн бүрээс оруулгатай. Японд жил бүр 25000 ширхэг борлуулагддаг. Үнийн хувьд ч энэ ангиллын машин дотроо харьцангуй хямд гэж үнэлэгддэг.
Япон төдийгүй Ази, Номхон далайн орнууд зэрэг дэлхийн 40 гаруй оронд жилдээ 100000 ширхэг борлуулах зорилттой байдаг хэдий ч дэлхийд 400000 борлуулагддаг байна. Үүнээс 160000 нь Хятадын зах зээлд борлуулагддаг байна. Дунд болон арай дээд ангилалд багтах Теанагийн онцлогийг нь дурдвал: Cefiro бол хямд мөртлөө дээд зэрэглэлийн шинж огт үгүй гэр бүлийн машин гэсэн сэтгэгдэл илүү хүчтэй төрүүлэхүйц, Laurel нь салоны зай багатай, ялангуяа арын суудлын зай хэрэглээнд нийцмээргүй байсан учир энэ 2 загварын нэрийг хэрэглэхээ больсон гэж Nissan компанийн бүтээгдэхүүн төлөвлөлтийн хэлтсийнхэн ярьж байсан юм.
Урд хөтлөгчтэй дунд гарын гэсэн байр суурьтай байх боловч урд арын гэрэл, нүүрэн хэсгийг том хийж өгсөн нь даруухан энгийн мөртөө орчин үеийн онцлогтой бодит хэмжээнээсээ илүү том харагдахуйц сэтгэгдлийг хурц гаргаж өгсөн загвар болсон юм. V6 2.3 л-н хөдөлгүүртэй тэрэг нь дээд ангиллын мэт V6 цилиндртэй VQ хөдөлгүүртэй байхын зэрэгцээ цуваа 4 цилиндртэй байдаг. Энэхүү тэрэг нь энгийн бензин зарцуулдгаараа онцлог юм.
Японоос гаднах зах зээлд 2 литрийн багтаамжтай 4 цилиндртэй нь байдаг байсан бол бас 4 дугуй хөтөлдөг загварт 2.5 литрийн хөдөлгүүртэй 4 цилиндртэй загвар худалдаалагдах нь элбэг болжээ. 6 шаттай гараар шилжүүлэх боломжтой х-tronic CVT хурдны хайрцагтай, 3.5 литрийн хөдөлгүүртэй компьютерын удирдлагатай 4 шаттай автомат (E-ATx) /2.3л ба 2.5литрийн хөдөлгүүрт тавигддаг/ хурдны хайрцагтай загвар байдаг. Төрөл бүрийн цагдаагийн машинд авч хэрэглэх нь их.
Өмнө дурдсанчлан хямд мөртөө уужим том харагдах салонтой, энгийн бензинээр явж болох V6 мотортой, урдаа хөтлөгчтэй зэрэг давуу талтай атлаа, бизнес зориулалтын тэрэг биш хэрнээ хувиараа такси эрхэлдэг хүмүүс их хэрэглэдгээрээ нэрд гарсан байна.
- 2003 оны 2 сарын 3нд. Анх борлуулагдсан. Японы Car of the year–ийн тусгай шагнал (Best Value) шагнал хүртэж байсан. Дизайн загварын хувьд маш ховор авах шагналын нэгийг авч байсан.
- 2003 оны 10 сарын 22. Оотэкжапанаас тусгай зориулалтын AXIS хувилбар нэмэгдэж гарч байсан.
- 2004 оны 6 сар. Бээжин моторшоунд Хятадад зориулагдан хийгдсэн ханз үсгээр нэрээ гаргасан V6 цилиндртэй 3.5л-н багтаамжтай хөдөлгүүртэй загвар гарсан байна.
- 2004 оны 6 сарын 16нд. Хэсэгчилсэн шинэчлэлт явагдсан.
- Тайландад борлуулагдаж эхэлсэн. Мөн Сингапур, Тайван зэрэгт гаргадаг загвар нь QR20DE загварын 2л-н багтаамжтай хөдөлгүүртэй ч борлуулдаг байна.
- 2004 оны 12 сар. Солонгост Теana суурин дээр Renault Samsung SM7 загвар борлуулагдаж эхэлсэн.
- 2005 оны 1 сард. 230JK P collection, 250JK FOUR P collection.нэмэгдэж гарсан.
- 2005 оны2 сар. Cefiro нэрээр Пакистан экспoртлoгдoж эхэлсэн.
- 2005 оны 12 сарын 27. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн.
- 2007 оны 4 сарын 19. Энэтхэгт борлуулагдаж эхэлсэн.
2-р үе J32 (2008)
Кузовын суурь нь Аltima, Мaxima зэрэгтэй адил D суурьтай урд тэнхлэг нь зөөлөн пүрш, амортизатор 2 цуг угсрагдсан, мөн хойд дугуй нь олон татуургатай тэнхлэгтэй хийгдсэн учир өмнөхөөсөө илүү донсолгоо гаргах чадвар сайн унахад маш эвтэйхэн болсон.
D платформ кузов суурь оруулснаараа моторыг 30 мм доошлуулж байрлуулсан нь хүч алдагдахгүй болсон байна. Бүх машинд шинээр нэвтрүүлсэн технологийн нэг болох хурдны хайрцгийг тусгайлан хянах х-троник CVT нэвтрүүлж, түлш хэмнэлтийг сайжруулсан VQ25DE (185PS/23.7kg.m) загварын хөдөлгүүр оруулсан. Хөдөлгүүр нь A32 серийн Cefirо-ийн хөдөлгүүртэй адилыг суурилуулсан.
Үндсэн зураг төслөөс бусдыг шинээр хийж боловсруулсан зураг төсөл дээр үндэслэн хийжээ. VQ25DE хөдөлгүүр нь хуучин хөдөлгүүртэй нэгэн адил энгийн бензин түлш хэрэглэдгээрээ эдийн засгийн хэмнэлттэй юм. 2 дахь үеийн загвар нь өмнөх үеийн загвараасаа хүчин чадал, түлш хэмнэлт зэргээр илүү сайжирсан байна.
Анхны загвар нь DVD-тэй навигаци системтэй байсан бол шинэ загварт HDD буюу хард дисктэй болсон мөн BOSE компанийн систем хөгжимтэй болсон байна.Энэ загварт том шилэн люк гаргаж өгсөн нь шинэлэг юм. Бүрэн загварын шинэчлэлээр хувилбарын нэрийг сольсон. [JK], [JM] –ээс [XE], [XL], [XV] болгосон.
AXIS хувилбар мөн тэр чигтээ танилцуулагдана. President, Fuga, Х-trail зэрэгт авч ашигласан Scratch shield зураас үүсгэдэггүй бодисыг авч хэрэглэн кузов бүх биеийн будганд оруулсан байна. Дотор өнгө нь мөн хар, мөнгөлөг өнгөтэй бөгөөд сонголт сайтай юм.
Интерьерийн хувьд өмнөх загварын орчин үеийн аж амьдрал уриа лоозонгоос арай ондоо хурц, огцом шийдэлтэй дизайнтай болсон. Урд жолоочийн хажуугийн суудалд автомат хөл өндөрсгөгч хийсэн нь өмнөх загварт ч маш үнэлэгддэг байсан байна. Тэнхлэг хоорондын зай нь өөрчлөгдөөгүй учир кузов доторх зай бараг өөрчлөгдөөгүй, харин урд суудлын шилжих хөдөлгөөнд анхаарал хандуулж сайжруулсан байна. Мөн урд суудлын автомат хөлийн тавиурыг хийж өгсөн байна. Арын суудлыг 20мм өндөрсгөж өгсөн байна. Мөн урд хойд суудалд суухад хөл өвдөг тулмааргүй тухайн ангилалдаа хамгийн дээд түвшинд, мөн урд толгойн тааз хүртэл зайг 40мм-ээр, арын толгойн тааз хүртэлх зайг 10мм-ээр дээшлүүлсэн байна.
- 2008 оны 4 сар. Токио моторшоунд анх танилцуулагдсан. Мөн Хятадад зориулан хийх машинд гадна үзэмжийг тансаг харагдуулах тоноглолуудыг хийж өгсөн байна.
- 2008 оны 6 сарын 2. Танилцуулагдаж, борлуулагдаж эхэлсэн. Сард нийт 1000 ширхгээр борлуулагдах болсон.
- 2008 оны 12 сарын 19. Зориулалтыг нь сайжруулсан. Жолоочийн болон хажуугийн суудалд хажуугийн эйрбаг, SRS дээрээс хамгаалах аюулгүйн хөшиг эйрбаг суурилуулсан. XV загварт ксенон гэрэл +AFS буюу эргэж тойрох үед эргэсэн тал руу гэрэл тусгаж өгдөг тохируулгатай , 4 дугуйгаар хөтөлдөг бүх машинд хүйтэн нөхцөлд зориулсан, удирдлагын төвтэй холбогдох системтэй байхаар хийгдсэн байна.
- 2009 оны 8 сарын 18. Зориулалтыг сайжруулсан.Хард дисктэй удирдлагын төвтэй холбогдох систем бүхий газрын зураг шилжих системтэй тоноглол. Тоон системийн радио болон ТВ нэвтрүүлгийг хүлээн авахаас гадна USB оролтоор iPod зэрэг зөөврийн хөгжим тоглуулагчийг суурилуулсан. Оотэкжапанаас гаргасан Axis-ийн ч зориулалтыг сайжруулсан. Оотэкжапаны хэрэглэгчдийн хүсэлтээр тусгай зориулалтын [250XL/FOUR premium collection ] борлуулагдаж эхэлсэн. Жолооч болон хажуугийн суудал нь бууж суухад 30мм дээшилж эсвэл 9 хэмийн налуутай хөдөлгөж болох эелдэг суудлыг тоноглож өгсөн.
- 2010 оны 7 сарын 26. Хэсэгчлэн сайжруулсан. VQ25DE хөдөлгүүртэй тэрэг нь хаягдал хорт хийг багасгах түлш зарцуулалтын хэмнэлтийг сайжруулсан учир 2005 оны хаягдал хорт хийг 75% багасгах стандартыг хангаж 4 таван хошуутай машин болсон. [250XV], [250XL] загвар нь 2010 оны хаягдал хорт хийг 15% бууруулах стандартыг хангасан.
- 2010 оны 11 сарын 11. J32 Teana –н суурин дээр 5 дахь үеийн Mitsuoka Galue танилцуулагдлаа.