TOYOTA COROLLA

Toyota Corolla-гийн анхны загвар нь 1966 онд худалдаанд гарсан байна. Анхны загвар нь нэлээд жижиг байсан ба үүнийг нь сүүлд шинэчлэн сайжруулсан юм. Toyota Corolla нь Японд хамгийн их дэлгэрсэн машинуудын нэг юм. Аюулгүй байдлыг хангасан эд анги, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн загвар дизайнаараа зөвхөн Японы хэрэглэгчид төдийгүй гадаадын зах зээлд нэлээн алдартай. 1969-2001 оны хооронд, 33 жилийн турш зарагдсан тоогоороо Японы зах зээлд тэргүүлсэн ба 2005 онд үйлдвэрлэгдсэн тоо нь 30 саяд хүрч, 2008 оны байдлаар дэлхийн 140 гаруй оронд худалдаалагдаж байна. Corolla гэдэг нь үг нь латин хэлний "цэцгэн титэм" гэсэн үгнээс гаралтай.

I үе

1966 онд хойноо хөтлөгчтэй, дугуй гэрэл, хоёр хаалгатай 3845 мм авсаархан анхны Toyota Corolla гарсан юм. 4 цилиндр бүхий 1,1 литрийн хөндлөн байрлалтай хөдөлгүүр нь 60 морины хүч гаргаж хурдны хайрцаг нь 4 шатлалтай байж. Ардаа нумтай, урдаа үл хамаарах тэнхлэгтэй.

II ҮЕ

Хоёрдугаар үеийн Corolla-г 1970 онд танилцуулсан юм. Хэдийгээр шинэ Corolla гаднаасаа томорч хөдөлгүүр нь 1,2 литр хүртэл өссөн ч хүчин чадал нь 55 болж буурсан юм. 1971 онд 75 морины хүчтэй 1,6 литрийн хөдөлгүүртэй болсноор ангилалдаа анх удаа 5 шатлалт механик хурдны хайрцгийг нэвтрүүлжээ.

III ҮЕ

1974 онд танилцуулсан гурав дахь үеийн Corolla хэмжээний хувьд онцын томроогүй ч харагдах байдал нь илүү хурц, ширүүн болсон. Сонголтоор 4 ба 5 шатлалт механик болон 2 ба 3 шатлалт автомат хурдны хайрцагтай байв.

IV үе

Өнцөглөсөн Corolla-г 1979 онд танилцуулжээ. Тэнхлэг хоорондын зай 2400 мм хүртэл уртсаж ардаа пүрштэй болсон юм. 1,8 литрийн хөдөлгүүр нь хуучны 75 морины хүчтэй байв. 1982 оноос эхлэн седан ангилалд анх удаа 4 шатлалт автомат хурдны хайрцаг болон шингэн хүчлүүртэй жолооны хүрд ашиглах болсон.

V үе

1983 онд урдаа хөтлөгчтэй, үл хамаарах хойд тэнхлэгтэй тавдугаар үеийн Corolla гарсан юм. Дугуй хоорондын 2430 мм урттай, дөрвөн хаалга бүхий энэхүү загвар налуу капот, илүү дутуу юмгүй өнцөглөсөн хэлбэрээрээ ялгардаг байв. Сонголтоор 69, 75 морины хүчтэй 1,3 л болон 90 морины хүчтэй 1,6 л карбюратор хөдөлгүүр байснаас гадна бүх загвар 5 шатлалт хурдны хайрцагтай болсон юм.

VI үе

1987 онд гарсан зургадугаар үеийн Corolla өмнөх өнцөглөсөн хэлбэрээсээ татгалзаж илүү тансаг зэрэглэлийн загвартай болжээ. 1990 оноос эхлэн 1,6 литрийн хөдөлгүүрийг шатахуун цацалтын систем болон ажилласан хийн саармагжуулагчтай болгосон.

VII үе

Долдугаар үеийн Corolla-г 1991 онд танилцуулсан юм. Шинэ Corolla илүү өргөн, хүнд болохоос гадна дугуйрсан, бумбагар, аэродинамик хэлбэртэй болсон. Мөнгө нэмж төлөөд аюулгүйн дэр, ABS тоормосны систем суурилуулдаг байсан бол 1995 оны косметик заслын дараа энэ бүхнийг үндсэн иж бүрдэлд оруулжээ.

Е110 (1995-2000)

Наймдугаар үеийн Corolla-ийн үйлдвэрлэл 1995 оноос эхэлсэн. Энэхүү загварын дизайныг үндсээр нь сольсон ч тодорхой хэмжээнд өмнөх дүр төрхөө хадгалж үлджээ. 1998 онд гарсан 1ZZ-FE гэх Toyota-ийн анхны хөнгөн цагаан хөдөлгүүр нь наймдугаар үеийн загварыг хамаагүй хөнгөн болгосон аж.

Энэ загвар нь ерөнхийдөө өмнөх загваруудтайгаа адилхан юм. 1.5 литрийн 4A-FE загварын хөдөлгүүртэй ба автомат 4 араатай. 1996, 1997, 1998 онуудад шинэчлэл хийгдсэн. 1996 онд салоны зарим хэсгийг өөрчилсөн ба өмнө нь будаггүй байсан бамперыг мөнгөлөг болон саарал өнгөтэй мөн ABS хос аюулгүйн дэртэй болгосон. Харин 1997 онд аюулгүй байдал чанарыг илүү дээшлүүлэхийг зорьсон байна.

Бүх машинуудыг агааржуулагч буюу aircondition-той болгосон байна. Ая тухыг хангахын тулд арын суудлыг толгойн дэртэй, их гэрлийг олон үйлдэлтэй болгосон ба  мөн спорт ангиллын механик 6 араатай хурдны хайрцаг тавьж, хөдөлгүүрийг 165 морины хүчин чадалтай болгон сайжруулсан.

1998 онд дизель хөдөлгүүртэй 2 литрийн багтаамжтай /73 морины хүчин чадалтай/ хөдөлгүүрийг 2.2 литрийн багтаамжтай хөдөлгүүрээр /79 морины хүчин чадалтай/ сольсон  ба 1.3л-тэй  хөдөлгүүртэй машины хурдны хайрцгийг 5 араатай болгон шинэчилсэн.

Е120/130 (2000 оноос)

2000 онд танилцуулсан есдүгээр үеийн Corolla илүү дэвшилтэт технологитой болсноос гадна арай хурц хэлбэртэй болсон. 2002 оны косметик заслын үр дүнд харьцангуй урт болсон ч кузовын бүтэц, салонд өөрчлөлт хийгээгүй. D-4D-ийн дизель мотор нь common-rail систем болон турботой болж клапаны ажиллах зайг тохируулдаг VVTL-I системтэй 1,8 литрийн T-Sport хөдөлгүүр 192 морины хүчтэй байв. Энэ үеийн Corolla нь Toyota компанийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй загвар болж 2002 онд What Car сэтгүүлийн “Оны шилдэг автомашин” номинацын эзнээр тодорчээ.

2000 онд машины суурь болон хөдөлгүүрийг шинэчилсэн ба гадаад загвар нь европын хэрэглэгчдийн  хэрэгцээнд нийцүүлэн бүтээж, өмнө нь хэрэглэгдэж байсан Corolla-гийн эмблемийг ч сольсон юм.

Урд дугуйгаараа хөтөлдөг загваруудын хойд тэнхлэг нь хөнгөн болж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахын тулд хагас хамааралтай тэнхлэг болгосон ба 4 дугуйгаараа хөтөлдөг машинд дээд доод хос гартай үл хамаарах тэнхлэг тавьсан. Хэмжээ нь томорч тэнхлэг хоорондын зай нь 2600мм болсон.

Мөн анх удаагаа VSC буюу шарвахаас хамгаалсан  систем болон ТRC–той болгож, аюулгүй байдлыг бүрэн хангасан. Бензин хөдөлгүүрүүд нь бүгд шинэчлэгдэн 1.3 литрийн 2NZ-FE,  1.5литрийн 1NZ-FE, 1.8 литрийн  1ZZ-FE хөдөлгүүрүүд тавьсан ба  бүгд 16-ын хос нударган голтой.

Дизель хөдөлгүүр нь 8-тай дан нударган голтой, 2.2 литрийн 3C-E загварын мотортой болсон. 

  • 2000 онд дахин шинэчлэл явагдсан ба  энэ үед вагон хэлбэрийн Corolla fielder худалдаанд гарсан юм. 
  • 2001 онд автомат хаалга онгойлгогч системтэй болсон ба 1.8 LUXEL загварт арьсан суудал хийжээ.
  • 2001 оны 11 сард 1.3Х limited/1.5X limited болон 1.5G limited загварууд мөн 2002 онд 1.5 G limited navispecial худалдаанд гарсан.
  • 2002 оны 9 сард шинэчлэгдэн, салон нь нилээд өөрчлөгдөж, хөдөлгүүрүүд нь ч сайжирсан. Седан , Fielder, Lancus  зэрэг бүх машинууд нь хойд суудалдаа толгойн дэртэй болсон.
11-р үе

Арван нэгдүгээр үеийн Corolla-г 2012 онд худалдаанд гаргажээ. Зогсоолд байршуулахад хялбар болгох үүднээс шинэ загварын хэмжээг бага зэрэг багасгасан юм.

Түүнчлэн, тус Corolla нь 1,3 литрийн 1NR-GE болон 1,5 литрийн 1NZ-FE дөрвөн цилиндртэй, урд болон дөрвөн дугуйн хөтлөгчтэй хувилбараар гарсан юм. Аль аль хөдөлгүүр нь 5 шатлалт механик болон CVT-тэй.

12 үе

2015-2016 онд арван хоёрдугаар үеийн шинэчилсэн загварыг танилцуулах юм. Одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байгаа.