ХҮНДРЭЛТЭЙ АСАЖ БАЙГАА ҮЕД ШАЛГАХ ДАРААЛАЛ №110
Таны автомашины хөдөлгүүр доголдож байна уу? Асаалт нь хэвийн бус байна уу? тэгвэл дараах энгийн зөвлөгөөг уншаад өөрөө өөрийнхөө автомашины доктор болоорой.
ТАХИР ГОЛ УДААН ЭРГЭХ
- Стартер гэмтэлтэй. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Эйр кондишний хэлхээг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Шатуны вкладыш буюу гар биеийн хүзүү зуурсан. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Тахир голын вкладыш буюу үндсэн хүзүү зуралттай. Сольж засварлана.
ХЭВИЙН БУС АСАХ
- Хөдөлгүүрээс тос гоожиж байх. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Бензиний чанар муу байх. Хэрэв зөв бензин хийсэн ОК гэж үзвэл
- Очлуур буюу свечэ дутуу ажиллах, гэмтсэн байх. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Нормаль тохируулагч гэмтэлтэй байх. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Хөргөх шингэний температурын мэдрэгчийг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- EGR буюу ажилласан хийн найрлагын мэдрэгчийг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Бензиний даралт тохируулагч клапанг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Бензин насосын ажиллагаа, хэлхээг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Бензин дамжуулах хоолой, суваг, холбоосуудыг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Цилиндрийн даралт хангалтгүй байх. Жийрэг сэтэрсэн клапан дутуу хаагдах зэрэг. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Поршенгийн бүслүүр буюу кольц элэгдсэн. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Клапангийн тавилт зөрсөн, алдагдсан. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Тахир голын эргэлт тоологч дутуу ажиллах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Асаах хэлхээний утас, гал хамгаалагчийг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Агаарын температурын мэдрэгч түүний хэлхээг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Трамблёр ба катушкийг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Инжекторыг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- ECU буюу хөдөлгүүрийн компьютерыг шалгах. Солих
ХҮЙТЭН ХӨДӨЛГҮҮР
- Хөргөх шингэний температурын мэдрэгчийг шалгах. (Дулаан газрын машины мэдрэгч хүйтнийг мэдрэх хязгаар нь бага байх тохиолдол бий) Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Стартер болон асаах хэлхээг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Хөдөлгүүрийн тос гоожилтыг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Бензиний чанарыг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Нормаль тохируулагчийн ажиллагааг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Агаарын температурын мэдрэгчийг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Бензиний даралт тохируулагчийг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Бензин насос, түүний хэлхээг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Түлш дамжуулах шугам хоолойг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Инжекторын ажиллагааг шалгах.
- ECU буюу хөдөлгүүрийн компьютерыг шалгах. Солих.
ХАЛУУН ХӨДӨЛГҮҮР
- Хөргөх шингэний температурын мэдрэгчийг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Хөдөлгүүрийн тос гоожилтыг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Бензиний чанарыг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Нормаль тохируулагчийн ажиллагааг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Шатахууны даралт тохируулагчийн вакуум клапан, түүний гуурс холбоосуудаар вакуум алдагдаж байгааг. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Агаарын температурын мэдрэгчийг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Бензиний даралт тохируулагчийг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Бензин насос, түүний хэлхээг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Түлш дамжуулах шугам хоолойг шалгах. Хэрэв гэмтэлгүй ОК гэж үзвэл
- Инжекторын ажиллагааг шалгах.
- ECU буюу хөдөлгүүрийн компьютерыг шалгах. Солих.
Эх сурвалж: www.cardoctor.mn