АККУМУЛЯТОР ЗӨВ ХОЛБОХ ДАРААЛАЛ №75
Аккумуляторыг буруу холбож асаах, асаалттай үед нь холбосноос болж төв компьютер гэмтэх, кропны компьютер гэмтэх зэрэг өндөр зардалтай гэмтэл гардаг тул тун анхааралтай энэхүү асуудалд хандаарай.
Аккумулятор муудаад ирэхээр машины асаалт муудах, хөгжим сонсох, жижиг гэрлээ асаах төдийд л цэнэгээ алдаад суугаад байдаг. Сүүлдээ дан ганц хөдөлгүүрээ асаахад зориулан нөөцлөн хадгалан гамнадаг. Ингэж явах нь төвөгтэй байдаг.
Аккумулятор муудсан үед юуны түрүүнд түүний шингэний түвшинг шалгах хэрэгтэй. Аль нэг банкны шингэний түвшин доод хязгаараас доошилсон бол цэнэг дамжуулахгүй болж эхэлдэг. Ийм үед шингэн нэмэх хэрэгтэй гэсэн үг юм. Гэвч сүүлийн үеийн аккумуляторууд дээд талыг нь битүү хийх болсон байна. Энэ нь ахин сэргээхгүйгээр шууд шинийг авч тавь гэсэн үг юм. Хэрэв дээрээ тагтай бол тийм аккумуляторт дундарсан үед нь нэрмэл ус хийгээд яваад байвал нэлээн хэдэн жил давгүй явчихна.
Аккумуляторыг солихдоо эхлээд заавал хасах туйлыг эхлээд салгана. Эхлээд нэмэх туйлыг салгахаар эргүүлэх үед богино холболт үүсэж цахилгаан хэрэглэгч болон гал хамгаалагчийг шатааж болзошгүй. Хасахаа салгаж өөр төмөр зүйлд хүрэхээргүй тусгаарласны дараа нэмэх туйлыг салгана.
Үүнд анхаарах зүйл байгаа бөгөөд асаалттай машины аккумуляторыг хэзээ ч салгаж болохгүйг санаарай! Учир нь аккумуляторын нэг чухал үүрэг бол цахилгаан хэлхээнд үүсэж байгаа хэт хүчдэлийг (хөгжим асаах, гэрэл асаах, цонх нээх хаах үед хэт хүчдэл үүснэ) шүүж байдаг бөгөөд салгах үед хэт хүчдэл үүсэж компьютерыг гэмтээх магадлалтай байдаг. Тиймээс асаалттай үед нь аккумулятороо салгаж авч өөр хүний автомашиныг асаагаад буцаад өөрийн автомашиндаа залгана гэдэг маш осолтой үйлдэл юм.
Аккумуляторыг буруу холбож асаах, асаалттай үед нь холбосноос болж төв компьютер гэмтэх, кропны компьютер гэмтэх зэрэг өндөр зардалтай гэмтэл гардаг тул тун анхааралтай энэхүү асуудалд хандаарай.
Хуучин аккумулятор авах дараалал
Аккумулятороо авсны дараа шинэ аккумуляторыг сольж хийх ба туйлыг зөв байрлуулах хэрэгтэй. Андуурч байрлуулж шонг буруу холбосноос ерөнхий гал хамгаалагч буудаж хөдөлгүүр асахгүй болно. Иймд онцгой анхаарах хэрэгтэй. Туйлыг нэмэх, хасах клемийн харалдаа зөв байрлуулаад эхлээд нэмэх шонгоо холбож сайтар чангалах хэрэгтэй. Дараа нь хасах шонг холбож сайтар чангална.
Шинэ аккумулятор суурилуулах дараалал
Суусан аккумулятортой автомашиныг холбож асаахдаа та доорх зургийн дагуу холболтыг хийх хэрэгтэй. Аккумуляторыг хасахыг нь хасахтай, нэмэхийг нь нэмэхтэй холбовол суусан аккумуляторыг цэнэглэх, нэмээд стартерийг эргүүлэх үүрэг холбосон автомашин хийх тул энэ нь буруу холболт юм. Тиймээс зөв холболтыг хийхдээ нэмэхийг нь нэмэхтэй, харин хасахыг нь стартерт аль болох ойрхон кузовоос их биелүүлж холбоорой.
Аккумулятор цэнэггүй үед холбож асаахдаа
Сүүлийн үеийн автомашинууд аккумуляторыг салгахаар бүх санамж нь алдагдаж зарим зүйлүүд ажиллахаа больдог ба түүнийг дахин программчилж байж хэвэндээ ордог болсон. Яагаад ийм болов гэхээр түлхүүрээ хариулж салгахгүйгээр аккумулятороо салгаснаас болж байгаа юм.
Тэгэхээр эхлээд түлхүүрээ сугалаад авсны дараа эсвэл товчлуурыг бүрэн унтраасны дараа аккумуляторыг солиорой. Ялангуяа хөдөө хээр бусад машинд тавьж холбох гээд ийм байдалд ордог учраас анхаараарай.
Туслагч, суусан машиныг бүрэн унтраана.
- Улаан холбогчийг суусан машины (+) шонд залгана.
- Нөгөө үзүүрийг холбогч машины (+) шонд залгана.
- Хар холбогчийг холбогч машины (-) шонд залгана.
- Нөгөө үзүүрийг суусан машины будаггүй металл гадаргууд залгана.
- Холбогч машины хөдөлгүүрийг асаана.
- Суусан машины хөдөлгүүрийг асаана.
Салгахын тулд өмнөх хийсэн үйлдлүүдээ дарааллаар нь буцаана.
ЧУХАЛ: Туслагч машины аккумуляторын цэнэг багассан тул хөдөлгүүрийг унтраалгүй хэсэг хугацаанд нормальдаарай.
Шинэ аккумулятор сонгохдоо доорх зөвлөмжийг дагаарай. Үүнд:
- Автомашиндаа таарсан аккумуляторыг каталогийн дагуу сонгож хэрэглэх
- Монгол орны хүйтэн сэрүүн нөхцөлд гаргах цахилгаан гүйдлийн хүчдэл өндөртэй байх
- Шингэний төвшин, клем болон гадна их бие ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байх
Эх сурвалж: www.cardoctor.mn