TOYOTA PREMIO

Седан загварын Premio нь Toyota Corona-гийн халааг авсан гэгддэг бөгөөд урьд нь Toyota Corona Premio гэсэн туслах нэрээр гарч байсан бол энэхүү T24 загвараас эхлэн бие даасан загвар болон гарч Corona гэсэн нэрийг хэрэглэхээ больсон байна. Ингэснээр зохион бүтээлтийн хувьд цоо шинэ шийдэл дизайныг гаргажээ.

1-р үе T24 (2001 он - 2007 он)

2001 оны 12 сарын 25. Allion загварын хамт худалдаанд гарчээ. Үндсэн платформ нь Toyota Vista V50-ийн MC платформ. Ерөнхий бүтцийн хувьд Аllion-тай адил боловч гадна дизайны хувьд хоорондоо ялгаатай. Allion нь илүү спорт талруугаа бөгөөд Premio нь илүү нас тогтсон хэрэглэгчдэд зориулсан арай илүү хүндэтгэлтэй классик загвартай юм. Гадна хүрээнд никель эмжээр хойд манангийн гэрэл зэрэг илүү нэмэлттэй учир Allion-аас илүү үнэтэй байдаг.

Allion шиг нэмэлт захиалгаар элдэв спорт маягийн агаарын эсэргүүцэл бууруулах хэрэгсэл, намсгасан пүрш зэргийг хийлгэх боломжгүй. Мөн механик хурдны хайрцаг төлөвлөгдөөгүй байна.

Харин хойд талын цонхны тавцан хэчбак, вагон загвар шиг доош онгойх ба багааж кабиныг холбосон тэгш гадаргуу үүсдэг онцлогтой юм. Үүнээс үүдээд арын суудлын түшлэгийг налуулах боломжтой болжээ. 2002 онд энэхүү загвар нь “Good design” шагнал авсан байна.

  • 2002 оны 10 сарын 22. 1.5F болон 1.8Х хувилбарын зарим тоноглолыг хасаж үнийг багасгасан стандарт загвар гарсан.
  • 2003 оны 4 сарын 2. 1.5F болон 1.8Х дээр суурилсан “L Package”-ийн дубэн оруулгатай арьсан руль, HID гэрлийг нэмсэн тусгай хувилбар болох “L Package Limited” хувилбар гарчээ.
  • 2004 оны 4 сарын 19. 1.5F болон 1.8Х дээр суурилсан “L package”-ийн бүхий л давуу тоноглолыг нэмж тохь тухтай байдлыг нэмэгдүүлсэн “L package premium edition” хувилбар үйлдвэрлэгдэв.
  • 2004 оны 12 сарын 20. Хэсэгчилсэн шинэчлэлт явагдаж урд талын дизайн илүү элегант ситльтэй болгосон. 15 инчийн дугуй тавьж, 4 өнгийн сонголттой болов. Дотор талд гэгээлэг шаргал өнгө оруулжээ. Мөн хурд нэмэгдэх үед хаалга түгжигч, шилэн дээрх антенн, бактер устгагчтай агаар шүүгч, урд саравчны гэрэлтэй толь зэрэг стандарт болсон ба зарим хувилбарт мэдээллийн дэлгэц, шаталсан замтай араа шилжүүлэгч, автомат мэдрэгчтэй шил арчигч стандарт болсон. Харин нэмэлт захиалгаар хоолойн команд бүхий DVD навигацитай бүрэн аудио систем G-Book-ын хамт хийлгэж болно. 2005 оны хорт хаягдлын шаардлагыг 1.8 хөдөлгүүртэй загвар 75%, 2.0 хөдөлгүүртэй загвар 50%-иар бууруулж чаджээ. Мөн хамгаалах бүсний сануулах дохиог стандартаар хийж эхлэв.
  • 2005 оны 10 сарын 11. Тусгайлан тоноглосон 1.5F/1.8X L package limited хувилбар гарсан.
  • 2006 оны 8 сар. Toyopet автомашин борлуулах суваг байгуулагдсны 50 жилийн ой тохиож 1.5F/1.8X L package хувилбарт суурилсан бүтэн салоны дубэн оруулга, HID гэрэл, ялгарах урд нүүр  бүхий L package Prime selection худалдаалагдаж эхэлжээ.
2-р үе Т26 (2007 он - )

2007 оны 6 сарын 4. Загварын шинэчлэлт явагдан сард дунджаар 3000 ширхэг борлуулагдаж эхэлсэн байна. Өмнөх загварын хэмжээ болон, төрхийг хадгалсан шинэчлэлт болсон бөгөөд энэ удаад агаарын нэмэлтүүд байхгүй ба харин доош суулгах пүрш, 17 инчийн обуд дилерт захиалан тавиулах боломжтой болжээ. Бүх загварт Smart key-түлхүүргүй асаах системтэй хийж, нэмэлтээр G-book бүхий HDD навигацийн систем суурилуулдаг. Бүх хувилбар 2005 оны хорт утааны шаардлагыг 75%-иар бууруулсан.

  • 2008 оны 1 сарын 8. 2.0 литрийн Valvematic систем бүхий 3ZR-FAE хөдөлгүүртэй 2.0G хувилбар гарсан. Дуу тусгаарлагч бүхий урд шил, хурд баригч, Sharp брэндийн плазм ионийн салоны агаар шүүгчтэй болсон.
  • 2008 оны 9 сарын 2. 2.0EX хувилбарт суурилсан дээд зэрэглэлийн хувилбар гарсан ба арьсан суудал, урд 2 суудлын халаагч, тусгай дубэн оруулга, HDD навигацийн систем, тусгай материал хэрэглэн дуу чимээг багасгасан 2.0G Superior хувилбар худалдаалагдаж эхэллээ.
  • 2009 оны 6 сарын 1. Тусгайлсан L package Prime selection хувилбар 1.8Х-д суурилан дундаж өнгөтэй дубэн оруулга хийж, 3 салаатай руль 4 салаатай арьсан бүрээстэй болж өөрчлөгдсөн.
  • 2009 оны 10 сарын 2. Сайжруулалт хийгдэн 1.5-тай хөдөлгүүртэй хувилбар бүгд дугуй нь 14 инчээс 15 инч болон томорсон бөгөөд хөдөлгүүр, хурдны хайрцаг, генераторын ажиллагааны уялдааг сайжруулан шатахуун зарцуулалтыг бууруулжээ. Ингэснээр шатахуун зарцуулалт 15% багасав. Үүнтэй зэрэгцэн 1.5F суурьтай хол ойртоо HID гэрэл, тусгалын автомат тохируулагч, хажуу болон арын UV хамгаалалттай шил, дундаж бор өнгөтэй модон оруулга, арьсан толгойтой рычаг,  4 салаа рультэй 1.5F L package  Prime selection нэмэгджээ.
  • 2010 оны 4 сарын 20. Хэсэгчилсэн шинэчлэлт явагдаж 1.8 литрийн хөдөлгүүр нь Valvematic 2ZR-FAE хөдөлгүүрээр солигдон шатахуун зарцуулалт багассан. 2.0 G Superior хувилбарыг сайжруулан салоны дизайныг бага зэрэг өөрчилж хажуугийн болон хөшгөн аюулгүйн дэр хийж өгчээ.
  • 2010 оны 5 сарын 24. Сайжруулалт хийгдэн 1.5-тай хөдөлгүүр, хурдны хайрцгийн ажиллагааны горимыг шинэчлэн шатахуун зарцуулалтыг багасган үүнээс улбаалан бусад албан татваруудыг хөнгөлөхөд нөлөөлсөн.
  • 2010 оны 12 сарын 6. 1.5F/1.8X- д суурилсан HID гэрэл, хаалганы хар рам, арьсан руль болон рычагны толгой, даавуун дотортой багана болон зөөлөн материалын хаалганы хүрээ, суудлын арын хармаа, гүн хүрэн дубэн оруулга зэрэгтэй 1.5F Prime Selection, 1.8X Prime Selection хувилбар худалдаалагдаж эхэлжээ.
  • Мөн 1.5F/1.8X-ийн гар удирдлагатай кондишн зэргийг тавьж үнийг хямдруулсан 1.5F/1.8X “Version” хувилбар худалдаалагдаж эхэлсэн.