2017 NISSAN GT-R МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС

Өчигдөр Нью-Йоркын авто шоунд олон жилийн настай Nissan-ийн GT-R загварын хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн загварыг танилцууллаа. GTR35-ийг бидэнд бараг л 10 жилийн өмнө танилцуулж байсан юм. Хэсэгчилсэн шинэчлэлтийн хувьд маш олон сонирхогч нар хүлээж суусан бөгөөд дээрх мөчлөгийн хүрээнд албан ёсны 2 дахь хэсэгчилсэн шинэчлэлт нь болж байгаа билээ. Та доорх зургаас хуучин шинийн гадна ялгааг харж байна. Тийм ч олон зүйлс өөрчлөгдөөгүй ч R35 нүүрэндээ силикон шахуулж залуужсан нь харагдаж байна.

За үүнээс гадна өдрийн LED гэрэл, урд агаар оруулах хэсэг, шинэ lip спойлер буюу уруул, за тэгээд л яндангийн хажууд хөөрхөн жижигхэн агаар гадагшлуулдаг нүхтэй болсон нь харагдаж байна. Улмаар эдгээр өөрчлөлтийн ачаар бас бус өөрчлөлт хийсний дүнд агаар сөрөх чадвар нь илүү сайжирсан гэв.

Одоо салоны хэсгээр аялцгаая... Юу вэ цоо шинэ хянахтай болчиж. Шинэ 8 инчийн мэдрэгчтэй дэлгэц бүхий инфотэйнмэнт систем нь яасан гоё харагдаж байна аа. Мэдрэгчийн ачаар нөгөө олон ялаа шиг 27 ш товчлуур нь 11 болтлоо багассан байна.

Руль дээрх араа шилжүүлэгчийг барактай хамт хөдөлдөг болгосноор хамаагүй амар болчихжээ. Өмнө нь рулын суурь дээр байрладаг байсан болхоор дрифт хийх үедээ араа солино гэдэг яггүй хэцүү зүйл байлаа шд ээ. ккк одоо бол хуруу хаана тэнд араа шилжүүлэгч болсон байна.

Монголд ч ямар 542 морины хүчний хэргийг гаргаж чадах биш, гаргаж амжаагүй байтал нөгөө хүч нь 562 болтлоо өссөн байна. Үүнд тусалсан гол технологи нь биеэ даасан тус тусын ажиллагаатай цилиндрт оч хаях удирдлага мөн турбоны бүүст аж. Мөн араатан мэт архилуулах цоо шинэ титанан яндантай.

Одоогоор компанийн зүгээс нээх нарийн техник үзүүлэлтийн мэдээллийг өгөөгүй л байна. Ямартай ч 2.8 секундэд 100-г авчих болов уу. Мөн таны мэдэхгүй нэг зүйлийг хэлэхэд GT-R хөдөлгүүрийг гараар угсардаг. Зааа ингээд өөр нарийн ширийн гадна косметик хагалгааг зургаас үзээрэй.