NISSAN FUGA

2-р үе Y51 (2009 он)

Y51 FUGA  нь Ниссан автомашины 2009 оноос үйлдвэрлэн дотооддоо гаргадаг сэдан хэлбэрийн E сегментийн (дунд оврын люкс зэрэглэлийн) дээд зэрэглэлийн суудлын тэрэг бөгөөд 2011 оноос өнөөг хүртэл Ниссан компанийн хамгийн дээд толгой бүтээгдэхүүний нэг болсоор иржээ. 2004 онд Cedric/Gloria үйлдвэрлэлээ зогсоож, тухайн үед зарагдаж байсан Y50 загварын Fuga 2009 оны 11 сард анхлан бүрэн загварын шинэчлэлт хийгдэн Y51 загвар бий болсон юм.

Хөдөлгүүр нь анх V6 2.5 л, 3.7 литрийн багтаамжтай гэсэн 2 янз байсан бол 2010 оны 11 сард 3.5 литрийн хөдөлгүүртэй хайбрид модел нэмэгдэн гарч ирсэн.

Ниссан автомашины үйлдвэрлэлд 2000 оноос эхлэн зарагдсан Tino Hybrid-аас хойш Fuga Hybrid нь 2 дахь Hybrid машин нь болсон юм. FR буюу хойноо  хөтлөгчтэй hybrid машины хувьд анхных нь юм. Мөн hybrid машин дахин нэмж төлөвлөгдөж байгаатай холбоотой V8 хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхээ зогсоосон байна. Тус компанийн дээд зэрэглэлийн брэнд болох Инфинити нь 2010 оны 3 сараас 3.7 литрийн багтаамжтай М37 загвар борлуулж эхэлсэн бөгөөд 2011 оноос hybrid [М35 hybrid] зарагдаж эхэлжээ.

Хойд америкт V8  5.6 литрийн хөдөлгүүртэй [М56], европод [М37] мөн [М35 хайбрид] загвар дээр V6 3.0 литрийн дизель хөдөлгүүртэй [M30d] загварууд гарахад бэлэн болоод байгаа. Мөн 2009 оны 11 сард  анх борлуулсан цагаас хойш тус компанийн дээд зэрэглэлийн тэрэг болох Cima, President-ийн сүүлийн загварууд арай гарч амжаагүй байхад Fuga нь хэвлэл мэдээлэл, каталогоор танилцуулагдсаар хамгийн дээд толгой бүтээгдэхүүн болсон байсан.

Механизм, Хүч дамжуулах анги

Хөдөлгүүр нь V хэлбэрийн 6 цилиндртэй, 2.5 литр болон 3.7 литрийн багтамж бүхий хөдөлгүүрийг ашигладаг. Нэг төрөл болох 2.5 л-н багтаамжтай хөдөлгүүрт  VQ25HR-г авч хэрэглэснээр чадал нь нэмэгдэн хөдөлгүүрийн бага эргэлтэнд хамгийн их эргүүлэх хүчийг гаргадаг болсон. Мөн шатахууны хэмнэлт сайжирч, 2010 оны шатахуун хэмнэлтийн стандартыг 15%-р дээшлүүлсэн байна. Улмаар эко автомашин болж татвараас хөнгөлөгдөж байсан.

3.5 литрийн багтаамжтай VQ35HR-г ашиглаж байсан ч загварын шинэчлэлээр 2000сс мотортой тэрэг ихэссэн тул хэмжээг томсгож 3.7л-н VQ37VHR загвартай болсон. Үүнийг дагаж чадал нэмэгдэж, хөдөлгүүрийн бага эргэлтэнд хамгийн их эргүүлэх хүчийг гаргадаг болсноос гадна VVEL-г хийж өгснөөр түлш хэмнэлт сайжирчээ. Нийт жин нь 1,770 кг-с илүү жинтэй урдаа хөтлөгчтэй ба 4 дугуйгаараа хөтөлдөг машинууд дундаас 2010 оны түлш хэмнэлтийн стандартыг биелүүлсэн анхны машин болж байжээ.

Улмаар бүх машиндаа Drive mode selecter суурилуулж, [STANDART], [SPORT], [ECO], [SNOW] 4 жолоодлогын горимоос сонгож  тохирсон хяналтыг хүч дамжуулах анги болон VDC (машины тогтвортой байдлыг хангах систем), 4WAS зэрэгт дамжуулна. Хурдны хайрцаг нь өмнөх 5 шаттай автомат кроптойгоосоо өөрчлөгдөж, бүх машинд Жатко компанийн JR710E/JR711E загварын механик шилжүүлэгтэй бүрэн цахилгаан хянагчтай 7 шаттай автомат кропыг авч ашиглаж байна.

Hybrid system

Hybrid системийн бүрдэлд зүүн талдаа хүч дамжуулагч, баруун талдаа лити-ион батерей байдаг. Fuga hybrid системд хөдөлгүүр, цахилгаан моторын дунд диск , хурдны хайрцагны ард хэсэгт шингэнт авцуулах холбоотой гэсэн хос ажилгаатай юм. Цахилгаан мотор нь 50квт чадалтай бөгөөд EV явалтаар бүрэн хайбрид болж болдог.

Дээд зурган дээр Фуга hybrid буюу европт зориулагдсан Инфинити М35 hybrid. Багаажны эзэлхүүн нь Y51 загвартай ижил 500 л-н хэмжээтэй зайтай юм. hybrid машин нь батерей суурилуулдаг учир энгийн машиныг бодвол арын суудлаас нэвт багaаж руу ордоггүйгээр хийсэн байдаг байна. Батерей нь Nissan автомашины компани болон NEC компанийн хамтын бүтээл юм. Үйлдвэрлэлийг Automotiv Energy Supply компани хийдэг бөгөөд 1.3 квт/ц хүчин чадалтай, лити-ионы батерейг суурилуулсан. Ашиглагдах хугацаа хамгийн ихээр бодоход 10 жил/240000км-р тооцоолж хийсэн.

Батерей нь арын суудлын ард хэсэгт суурилуулж өгсөн учир энгийн машинаас багаажны зай жижиг байдаг, энгийн машинд байдаг шиг  арын суудлаас багаж руу нэвт ордоггүй байна. Хөдөлгүүр нь V6 3.5L  VQ35HR загварынх бөгөөд Атокинсоны циклээр ажилладаг байна (агаарыг сорж байх үед оруулах клапан нь байнга онгорхой байдаг байна).

Мөн [370GT] , [370VIP] загварт VQ37HR хөдөлгүүрийг биш VQ35HR загварыг хийж өгсөн байна. Учир нь хөдөлгүүрийн 5000 эргэлтэнд хамгийн их эргүүлэх хүчийг гаргадаг учраас энэ хөдөлгүүрийг сонгож ээ.

Хурдны хайрцгийн хувьд бензин хөдөлгүүртэйд 7 шаттай автоматад суурилсан гидр трансформаторгүй автомат хурдны хайрцгийг ашигласан. Хурдны хайрцаганд гидр трансформаторыг суурилуулахгүй болсноор алдагдаж байсан энергийн хүчийг нөхөж түлш хэмнэлтийг 10%-р дээшлүүлж, гидр трансформатор суурилуулахын оронд өндөр чадамжтай цахилгаан моторыг ажиллуулж машины арын авцуулах холбооны дискний харьцааг зөөлрүүлж араа шилжих үеийн шилжилтийг зөөлрүүлсэн.

Руль нь дэлхийд хамгийн анх гаргасан  руль эргүүлэх үед л мотор ажиладаг (цахилгаан моторын тусламжтай тохируулдаг рулийн аппарат)-рулийг ашигласан. Давуу тал нь түлш хэнмэлтийг 2% сайжруулсан, мөн руль хөнгөхөн болдог байна. Түлш зарцуулалт 5.3 л /100км .

Hybrid системийн ерөнхий схем зураг
Hybrid системийн ерөнхий схем зураг

Бага хурдтай үед машины арын диск л холбогдож, хөдөлгүүр ажилахгүйгээр цахилгаан хөдөлгүүр л ажиллаж эхэлнэ. Хурд авах үед машины бүх диск холбогдож, хөдөлгүүр ажиллаж, зөвхөн хөдөлгүүрийн хурдыг авна, хэрэв гэнэт хурд нэмэх бол цахилгаан мотороос нэмэлт ирнэ. Энгийн явалтанд педаль гишгэгдсэн тохиолдолд цахилгаан мотор л ажиллах тул түлш хэмнэлтийг дээшлүүлсэн. Батерейн цэнэглэлт нь хөдөлгүүр ажиллах болон хурд хасах үед явагддаг.

Их бие,арал

Платформ буюу сууринд эхэн үеийн E платформыг авч ашигласан. V36 Skyline sedan-ны арын шалыг шинэчлэн хийсэн. Кузовын бат бөх чанар нь түрүү үеийнх шиг сайн бөгөөд урд тэнхлэгийн хэсгийн бат бөх чанар нь 55%, хойд талын хэсэг нь 25 %-иар сайжирсан байна. Түрүү үеийн загвараас хөнгөн болгохын тулд багаажны тагийг хөнгөн цагаанаар хийж салхи сөрөх хүчийг бодолцон хөнгөн цагаан бус төмөр панелийг авч ашигласан.

Хаалга, капотны таганд хөнгөн цагаан  ашигласан нь машины нийт жинг тохируулан зохицуулахад дөхөм болсон юм. Урд тэнхлэгт түрүү үеийнхтэй нэгэн адил ижил зүйлүдийг ашигласан, сайжруулсан мөн хөнгөн болгож бат бөх чанарыг сайжруулсан. Хойд тэнхлэгийн хувьд дугуйн босоо өнцөгийн тавилтыг, дуу чичирхийлэлтийг сайжруулан тэр чигээр шинээр хийж сайжруулсан байгаа. Мөн [Type S]  спорт тохиргоо хийсэн тэнхлэг, [Type P],  [VIP] , hybrid VIP package-нд энгийн стандарт тоноглол, hybrid стандарт машинд шинээр боловсруулан гаргасан Кayaba үйлдвэрээс гаргасан 2 поршинтой амартизаторыг авч ашигласан байна. Мөн түрүү үеийн [Type S] загварт арын дугуй хөтлөгч системийг авч ашигласан боловч загварын шинэчлэлийн дараа V36 Skyline sedan–д байдаг 4 дугуй хөтлөгч системийг авч ашигласан байдаг.

Гадна дизайн

2009 онд танилцуулагдсан концепт загвар болох Инфинити Escence-н гадна дизайнаас санааг авсан. Өөр зүйл нь урд гэрлийг урд капoтнаас байрлалыг нь жаахан холдуулан гаргаж өгсөн байдаг. Энэ загварт нийт өндрийг нь намсгаж, нийт өргөнийг нь нэмж өгсөн. Урд хамрын уртыг 50 мм урт болгож , урт хамартай болгож өгсөн.

Салоны дизайн

Бүх машиндаа арьсан доторлогоо, мөн модон салоныг хийж өгсөн. Мөн хянах самбарт байдаг аналог цаг хэмжүүр, унтраалга зэргийн дизайныг нь өөрчилж нэг хэсгийх нь байрлалыг нь хүртэл өөрчилсөн. 

Дотор салоны зайны тухайд нийт урт нь 2,900 мм, 1 ангиллалын F segment (дунд оврын дээд ангиллын машин)  ангилалд байдаг шиг арын хэсгийг сайжруулсан. Салоны хийц люкс ангиллалын байсан тулдаа борлуулалт нь маш өндөр байв.

Борлуулалт

  • 2.5 л-н [250GT] төрөлд [250GT], [250GT Type P], [250GT A Package ] багтдаг.
  • 3.7 л-н [370GT] төрөлд [370GT], [370GT FOUR], [370GT FOUR A Package], [370GT Type S] багтдаг байна.

Шинээр [370 VIP] нэмэгдэж орсон байдаг. Хайбрид машинд үндсэн маркууд багтахаас гадна [VIP Package] ч орсон байдаг. 「Type S」загварт тусгай зориулалтын 20 инчийн хөнгөн цагаан Bridgestone Potenza RE050A 245/40 дугуй байдаг бол бусад маркад 18 инчийн хөнгөн цагаан Dunlop-SP SPORT MAXX TT 245/50 дугуй хийж өгсөн байдаг. Үйлдвэрлэлийг зогсоосон V8 загвар ба hybrid загвараас бусад нь түрүү үеийн загваруудтайгаа ерөнхийдөө нэг загвар боловч, [250GT] 4 дугуйгаар хөтөлдөг загвар нь тоноглолуудыг илүү хялбарчлан сайжруулсан байна.

Дээд зэрэглэлийн ангилалд [370 VIP] орж байгаа юм. Шинээр тавигдсан А package–д цахилгаан тохируулгатай руль, жолоочийн хажуугийн суудал нь цахилгаан удирдлагатай болж, хард дисктэй навигац, арьсан бурээстэй рультэй байх нь нөгөө л дээд зэрэглэлийн тоноглолуудыг хэвээр хадгалж үлдсэн байх юм.

250GT Type P мөн 「370VIP」, Hybrid VIP package-нд арын суудал цахилгаан  халаагчтай, тухтай зөөлөн явдалтай тэнхлэг хийж,  урд суудал эйркондишнтэй болжээ. Мөн Hybrid VIP  болон「370VIP」package-нд машины арын хэсэгт VIP гэсэн эмблем хийж өгсөн. 4 дугуйгаар хөтөлдөг машинд [FOUR] эмблемийг [370GT] гэсний доор суурилуулж өгсөн байна.

  • 2009 оны 8 сар. Хойд Америкт зориулагдан Infiniti M56-н зураг танилцуулагдсан.
  • 2009 оны 10 сар. 41-р Токио моторшоунд танилцуулагдсан.
  • 2009 оны 11 сарын 12. Точиги үйлдвэрт үйлдвэрлэлээ эхэлсэн.
  • 2009 оны 11 сарын 19. Борлуулагдаж эхэлсэн.
  • 2010 оны 11 сарын 2. [hybrid] нэмэгдэж гарсан.

Шагнал:

  • 2010 он. Autocolor  (технологийн хэлтсээс) шагнагдсан.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.