NISSAN NOTE

Note нь Nissan-ын үйлдвэрлэн борлуулдаг хэчбак төрлийн суудлын тэрэг юм. Honda Fit-тэй эн зэрэгцэн өрсөлдүүлэхээр Ниссан компани B платформ дээр суурилуулан гаргасан тэрэг юм. Fit-ээс ялгаатай нь анхандаа зөвхөн 1.5 л-н багтаамжтай мотортойг гаргадаг байсан. Мөн бусад 1.5 л-н багтаамжтай машины үнээс хямд төсөвлөж өгснөөрөө онцлог юм. Тэгвэл 2008 оны 10 сард 1.6л-н багтаамжтай хөдөлгүүртэй тэргийг бас нэмж гаргасан юм.

Дизайныг Skyline-ын дизайныг гаргасан баг хариуцаж гаргасан болохоор их чадварлаг болсон гэж тухайн үедээ шуугиан тарьж байв. Иймээс Nissan-ын үйлдвэрлэдэг тэргэн дундаас дэлхийг байлдан дагуулах  нэгэн загвар болгож байсан юм. Nissan шинэ машины төрөл зүйлийг ангилахдаа арын хэсэгт байрлах тооны сүүлийн тоо нь 0 байх нь элбэг байдаг. Энэ уламжлалыг дагах гэсэн боловч E10 Cherry-д энэ тоо хэрэглэсэн учир E11 болгосон юм.

Эхэн үе. E11 загвар (2005)

  • 2004 оны 9 сарын 2. Murano Lafesta зэрэг машин танилцуулагдах жил Парисд Note-ын суурин дээр боловсруулагдан гаргасан консeпт загвар Тоne танилцуулагдсан.
  • 2005 оны 1 сарын 20. Японд дахь борлуулалт эхэлсэн. Оотекжапанаас гаргасан тусгай зориулалтын Rider-ийг гаргасан. 4 сард тусгай загварын Salsgreen–г борлуулж эхэлсэн. Сарын борлуулалтаа  8000ш хүргэх зорилт тавьж байсан юм.
  • 2005 оны 9 сар. Франкфуртын моторшоунд Европт зориулан гаргах загвар танилцуулагдсан. 1.4 л-н, 1.6л-н багтаамжтай бензин хөдөлгүүртэй ба 2 зориулалттай 1.5 л-н багтаамжтай дизель хөдөлгүүртэй гэсэн загваруудыг гаргасан. Гадаад дизайны хувьд Японд гаргадгаас ондоогоор , урд нүүр, урд хойд бамперын хэлбэрийг өөрчилсөн.
  • 2005 оны 10 сар. 39-р Токиогийн Моторшоунд [ Нот Inspire by Adidas] танилцуулагдсан.
  • 2005 оны 12 сарын 22. Нэг хэсгийг өөрчилсөн. Суудал, хаалганы бүрээс зэргийг шинэчилсэн, галоген лампыг тусгал сайтай шинэ гэрлээр сайжруулсан.
  • 2005. Шилдэг дизайн шагнал хүртсэн.
  • 2006 оны 1 сар. Английн Сантлант үйлдвэрт Европт зориулагдсан машины үйлдвэрлэл эхэлсэн. ОХУ-аас эхлэн Европын улс орнуудад худалдаалагдаж эхэлсэн.
  • 2006 оны 12 сарын 25. Хэсэгчилсэн өөрчлөлт хийгдэв. HR15DE хөдөлгүүрт CVT хийж сайжруулсан тул түлш зарцуулалт сайжирсан. Мөн ухаалаг агааржуулах систем суурилуулж суудлын хэлбэр загвар ч өөрчлөгдсөн.
  • 2007 оны 6 сарын 5. Тусгай зориулалтын 「KAGAYAKI Edition(Plus navi HDD」борлуулагдаж эхэлсэн.
  • 2008 оны 1 сарын 9. Хэсэгчилсэн шинэчлэлт . Урд талын хэсгийн дизайныг өөрчилсөн. Өнгөний хувьд урд хэсэг кузов 2 нэг өнгийн эсвэл металл өнгөтэй гэсэн 2 янзын өнгөтэй хийж өгсөн. RX-аас бусад бүх загварт өөрчлөлт хийгдсэн, шинээр RS спорт загвар гарч ирсэн. G, RX, RS бүх загварын арын суудалд тохойвч, мөн хянах самбарт бензин зарцуулалт хэмжих хэмжигч хийж өгсөн. Мөн нэгэн зэрэг 15X, 15G (бүгд FOUR) тусгай загваруудад хард дисктэй навигац систем суурилуулсан.
  • 2008 оны 10 сарын 7. Тусгай зориулалтын 15 Brownie Interior болон 15RS/16RZ earstyle борлуулагдаж эхэлсэн. Салоны  заслыг захиалгаар хийж өгөх тоноглолууд ч багтдаг байна. Мөн нэгэн зэрэг HR16DE хөдөлгүүрт 5 шаттай механик кроп суурилуулсан 16X, 16RZ  спорт загварууд ч борлуулагдаж эхэлсэн байна.
  • 2008 оны 12 сарын 17. 2009 оны 3 сар хүртэл хязгаарлагдмал тоогоор  борлуулагдах 「Plus Navi HDD Safety」-г худалдаалж эхэллээ.
  • 2009. Үйлдвэрлэсэн он. Кюшю зориулсан машинд хэсэгчилсэн шинэчлэлт. Урд нүүрэн хэсэг Японд гаргадаг дизайнтай адил, урд бампер, хойд гэрлийн дизайн өөрчлөгдсөн.
  • 2009 оны 4 сарын 23.  HR15DE хөдөлгүүр + CVT-г суурилуулж түлш зарцуулалтыг сайжруулснаараа 2010 оны түлш хэмнэлтийг 25% сайжруулсан байна. Мөн 15RX загварт SRS хөшгөн аюулгүйн дэр нэгэн жигд хийж өгсөн. Кузовын өнгийг сольж кристалл металл өнгө хийж бас бусад загваруудын өнгийг өөрчлөн шинэчилсэн байна.
  • 2009 оны 12 сарын 17. [15X], [15RS]-уудын суурин дээр агаарын эсэргүүцэл бууруулах эд анги, урд нүүр хэсгийг никельдэж өнгөлсөн, загварын хувьд маш сайн болсон мөртлөө үнэ өртөг хямдтай тусгай [aero style] загварыг борлуулж эхэлсэн.
  • 2010 оны 4 сарын 22. Тусгай загвар [aero style plus navi HDD]-г борлуулж эхэлсэн.
  • 2010 оны 12 сарын 1. Хэсэгчилсэн сайжруулалт хийсэн. Хөдөлгүүр хурдны хайрцгийг зохицуулан хянаж байдаг [ECO mode] үйлдлийг 16X-ээс бусад 2 дугуйгаар хөтөлдөг машинд суурилуулж өгсөн. Мөн суудлын бүрээс, хаалганы доторлогоог өөрчилж, уритан материалаар рулийг бүрж 2 зэрэгцээ дугуй цагаан хурд хэмжигч ба хөдөлгүүрийн эргэлт хэмжигч, татахад зөөлөн аюулгүйн бүс нэгэн жигд хийж өгсөн. Мөн бүх маркийн машины урд нүүр нь их  биеийн өнгөтэй ижил болон өөрчлөгдсөн. Бүх маркийн хэлбэр загварыг өөрчлөн [15X SV/ 15X FOUR SV],  [ 15X V selection/ 15X FOUR  V selection] , [15G/15G FOUR ],  [16X] гэсэн 2 марк болон ангилагдсан.