NISSAN PATROL

Nissan Patrol буюу Safari нь Nissan автомашины компаниас үйлдвэрлэн борлуулдаг 4 дугуйгаар хөтөлдөг жийп ангилалд багтах машин юм. Японд, дотооддоо 2007 оны 6 сараас үйлдвэрлэхээ больсон. Гадаадад гаргадаг нь Patrol нэрээр үйлдвэрлэж, экспортолдог. Анх борлуулагдаж эхэлсэн нь 1980 оны 6 сард гарсан 160 загвар.

Сүүлийн жилүүдэд Toyota Landcruiser-тэй энэ зэрэгцэн дайн мөргөлдөөнтэй газар, НҮБ  зэрэгт их ашиглагдаж байна. Үйлдвэрлэгдэж байгаа машины ихэнх нь экспортод гардаг. Зам тээвэр муу хоцрогдсон газар, НҮБ, цэрэг арми зэрэгт ашиглагддаг тул бага оврын жийпээс арай ондоогоор бүтэн рамтай, дугуй тэнхлэгийн агших сунах чадвар илүү чулакан тэнхлэгтэй хийгддэг.

Гадаадад гаргахдаа ачааны тэвштэй дан кабинтай пикап загвар гарсан. Япон дотооддоо тусгай зориулалтын их хүчин чадалтай бензин хөдөлгүүртэй дан ба давхар кабинтай, гал командын тэрэгний зориулалттай кабинтай, илүү ихээр хүнд даацын зүйлс ачих зориулалттай компакт дизель хөдөлгүүртэй 2 тонны даацтай үйлдвэрлэж байгаад больсон.

1-р үе 160 (1980-1987/1989)

1980 оны 6 сард эхэн үеийн 160 загвар гарч ирсэн. Япон дотооддоо кузовын загварын хувьд дээш болон доош салж онгойдог арын хаалгатай, 4 хаалгатай урт суурьтай экстрабан, 2 хаалгатай богино суурьтай (Хард Топ нэртэй загвар), өндөр таазтай (өндөр таазтай Хард Топ загвар) 4 хүний суудалтай, гал командын тэрэгний зориулалттай дан буюу давхар суудал кабинтай гэсэн 5 янзаар гарсан юм.

Хөдөлгүүр нь цуваа 6 цилиндртэй OHV, 95 м.х, 3246сс-тэй SD33 загварын дизель ба 3956сс бензин хөдөлгүүртэй PF40 загвар байсан.

Гадаадад гаргадаг Patrol-д дээшээ, доошоо нээгддэг хаалгатай болон ачааны пикап загвар байдаг бөгөөд хөдөлгүүр нь дээр дурдсанаас гадна суудлын тэрэгний L28 загварын бензин хөдөлгүүртэй, LD28-T загварын турбо дизель хөдөлгүүртэй бас байдаг байна. Эдгээрээс автомат хурдны хайрцагтайг ч сонгож болно.

  1. 1981 оны 10 сар. 24-р Токио моторшоунд Safari Ikars, Safari онцгой байдлын машин 2-ыг нийт 3 төрлийн машин танилцуулагдсан.
  2. 1982 оны 8 сар. Хэсэгчилсэн шинэчлэлтээр NISSAN гэсэн тэмдэг урд нүүрний гол хэсэгт суурилуулж өгсөн.
  3. 1983 оны 1 сард. Nissan Motor Evrika компани Испанид Patrol-ийг үйлдвэрлэж эхлэв.
  4. 1983 оны 9 сард. Нэг хэсгийг өөрчлөн шинэчилсэн. 120 м.x  хүчин чадал нэмсэн SD33T дизель турбо хөдөлгүүртэй, мөн 140 мм өндөр таазтай болгосон том бага оврын ачааны загвар нэмэгдэж орж ирсэн.
  5. 1985 оны 10 сард. Загварын шинэчлэл болгоноор шинэчлэгддэг урд гэрлийг дөрвөлжин загвараар өөрчилсөн. Крыло нь 10.5х31 хэмжээний өргөн дугуйгаар, цахилгаан тросс, ард талдаа запас дугуйны тоноглол зэргийг суурилуулсан.

2-р үе  Y60 (1987-1997)

1987 оны 11 сар. Y60 загварын шинэчлэлт хийгдсэн. Кузовын ихэнх нь 160 загвараас эх авж хийгдсэн ч шинээр дахин загварчилсан байна. Энэ шинэчлэлтэд үндсэн рамдаа тэнхлэгийг нь тааруулснаар кузовын хэмжээ нэг дахин нэмэгдэж энгийн ачааны тэрэгний ангилалд багтахаар болсон.

Японд дотооддоо гаргадаг их бие нь өмнөх үеийн 160 загвартай ижил long wheel base 4 хаалгатай загварт том болон том өндөр таазтай гэсэн 2 төрөл, богино тэнхлэг хоорондын зайтай 2 хаалгатай загварт Хард Топ гэсэн нийт 3 хувилбарыг гаргаж өгсөн. Үүнээс гадна гадаадад гаргадаг Хард Топд өндөр таазтай бас байдаг.

Хард Топд пластик материал бус металл материал авч ашиглах болсон. Хөдөлгүүр нь 125 м.х шинээр бүтээгдэн гарсан цуваа 6 цилиндртэй TD42 дизель хөдөлгүүртэй стандарт загвар, гал командын зориулалттай загварт бензин хөдөлгүүртэй TB42E загвар тус тусдаа суурилагдсан. Үүнээс гадна Европт гаргадаг Патролд RD28T дизель хөдөлгүүр, зүүн дундад Европт гаргадаг нь RB30S загварын бензин хөдөлгүүрийг суурилуулсан байдаг.

  1. 1988 оны 2 сар. Хажуу талд өргөн хөмсөг хийсэн Grandroad хувилбар гарсан байна.
  2. 1988 оны 9 сар. Сафари (Японд) анх автомат хурдны хайрцагтайг нэмж гаргасан.
  3. 1991 оны 3 сард. Вагон загварыг нэмж оруулсан. Том загварт суудлын тоог нэмж 7 хүний суудалтай болсон, Хард Топд арын суудалд 5 хүний суудал хийж өгсөн. Арын дифференциал түгжээ анх удаа хийсэн.
  4. 1991 оны 11 сард экстра ба том загварт TB42E загварын бензин хөдөлгүүртэй вагон загварыг нэмж гаргасан. Нэгэн зэрэг арьсан суудалтай дээд зэрэглэлийн Kings Road хувилбарыг нэмж гаргасан.
  5. 1993 оны 8 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт. Вагон загварын дизель тэрэг нь 145 м.x , турбо TD42T загвар болон өөрчлөгдөж, EGR (Exhaust Gas Recirculation) нэмж суурилуулсан. Урд нүүрний эмблемийг шинэ CI болгон өөрчилсөн. Арьсан суудалтай Кings Road 2 хаалгатай богино Хард Топ загварыг вагон зориулалтаар ашиглах болсон.
  6. 1994 оны 10 сар. Хэсэгчлэн шинэчилсэн. Урд нүүрэн хэсгийг өөрчилснөөс гадна TD42 дизель хөдөлгүүртэй машины цахилгаан дамжуулах төхөөрөмжийн цахилгаан хүчдэлийг 24 В-оос 12 В болгон өөрчилсөн. Стандарт вагон Хард Топ-нд AD цуваа 6 цилиндртэй OHC хий хуваарилах механизмтай  RD28T загварын дизель турбо хөдөлгүүр (2825сс  125ps/4400rpm, 26.0kgm/2400rpm.) суурилуулж, 235/80R16 дугуйг тоноглосон.
  7. 1995 оны 8 сар. Хэсэгчлэн шинэчилсэн. Вагон загварын жолоочийн суудлын аюулгүйн дэрийг SRS стандарт загварт шилжүүлсэн.
3-р үе Y61 (1997-2007)
  1. 1997 оны 10 сар. Y61 загварт загварын шинэчлэлт хийгдсэн. Гол зорилго нь Австралийн Аутбак болон элсэн цөлийн холын аялалд явах. Хөдөлгүүр нь TB45E, TD42T, RD28ETi (2 хаалгатай Хард Топ). Гал командын зориулалттай хувилбарын үйлдвэрлэлийг зогсоосон.
  2. 1999 оны 9 сар. Хэсэгчлэн шинэчлэгдсэн. Дотор талыг өөрчилснөөс гадна 2 хаалгатай Хард Топ тэрэгт цуваа 4 цилиндртэй DOHC, шууд цацдаг турбо хөдөлгүүрийн ZD30DDTi загварт шилжсэн. Нэр нь ч Super Spirit болон өөрчлөгдсөн.
  3. 2000 оны 3 сард. ZD30DDTi загвар Европт гаргадаг Patrol-ийн танилцуулга 70 дахь удаагийн Женевийн моторшоунд оролцжээ.
  4. 2002 оны 8 сар. Японд гаргадаг загвар борлуулалтаа түр зогсоов.
  5. 2002 оны 11 сарын 8. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж Японд гаргадаг загвар дахин борлуулагдаж эхлэв. Дотор гадна шинэ тоноглол суурилуулахаас гадна шинээр боловсруулсан цуваа 6 цилиндрийн DOHC TB48DE хөдөлгүүрт, 5 шаттай механик шилжүүлэгтэй автомат хурдны харцагыг угсарсан болно. Энэ нь зөвхөн 4 хаалгатай вагон грандроүд лимитед хувилбарт байдаг. Гэвч гадаадад гаргадаг дизель хөдөлгүүртэй механик хурдны хайрцагтайг гаргасаар байна. Тоормосны пиланзны диаметрийг томсгож тоормосны хүчин чадлыг дээшлүүлсэн байна.
  6. 2003 оны 6 сар. FIA Crosscountry Rally-ийн World Cup-д Т1 ангилалд 3 байранд орсон.
  7. 2004 оны 1 сард. 2004 оны Телефоника 2004 раллид түрүүлсэн.
  8. 2004 оны 1 сарын 18. Хэсэгчилсэн шинэчлэлт. Урд нүүр, урд хойд бампер, урд хойд хамгаалалт, урд хойд талын гэрэл зэргийг мөн өнгийг нь өөрчилсөн. ТВ, DVD навигац 7 инчийн LCD дэлгэц бүхий монитор зэргийг суурилуулсан.
  9. 2005 оны 2 сар. Пакистанд гаргаж эхэлсэн.
  10. 2007 оны 6 сар. Японд дотроо борлуулалтаа зогсоосон.
4-р үе Y62 (2010)

2010 оны 2 сард 3-р үеийн Nissan Patrol нь Infinity QX загварын хамт шинэ загвараа гаргаснаар хуучин дүр төрх нь нэлээн өөр болсон байна.

Nissan-ын SUV ангиллын жийп дотроо нэлээн тав тухтай, салоны зай уужуу өндөр зэрэглэлийн болсон байна.

Үндсэндээ түрүү үеийн Patrol-ын шинж байхгүй болж Infinity QX-тэй адил үндсэн суурьтай болж нэр нь л өөр болохоос QX болжээ.

Y62-ын гол борлуулах зах зээл нь араб болон дундад зүүн ази гэж тооцоолж байгаа бөгөөд үндсэн үйлдвэрлэл нь Японы Кюшю дахь Nissan-ын үйлдвэрт явагддаг. Австрали зэрэг хүнд нөхцөлтэй газар зориулан Y61-дээр суурилсан пикап хувилбарыг дизель хөдөлгүүртэйгээр Patrol нэрээр гаргах юм байна.

2 хаалгатай богино бүхээгтэй загвар энэ удаад үйлдвэрлэгдэхээ больж байгаа бөгөөд Y62-ын урд болон хойд тэнхлэг нь хос гартай пүрштэй үл хамаарах тэнхлэгтэй болсон нь Patrol/Safari-ийн түүхэнд хамгийн анхны тохиолдол юм. Nissan-аас гаргасан HBMC (Hidraulic Body Motion Control) хэмээх эргэлт тойруу дээр хазайлтыг багасгах, муу замд донсолгоог багасгах, тогтвортой байдлыг хангах зориулалттай шингэн хүчлүүрийн системтэй болсон.

Хөдөлгүүрийн хувьд Infinity QX56-д ашиглаж байгаа 5.6 литрийн VK56VD загварын хөдөлгүүрийг тавьж байгаа бөгөөд Patrol/Safari-ийн түүхэнд мөн л анх удаа V хэлбэрийн хөдөлгүүрт шилжиж байгаа хэрэг юм. Хий хуваарилах механизм нь VVEL системтэй болсноор хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдэн 400 м.х болж, эргүүлэх хүч нь 56.2кг.м болж нэмэгдсэн байна. Хурдны хайрцаг нь 7 шаттай автомат болсон.

Энэ удаагийн загварт хэрэглэгдэж байгаа All mode 4x4 дөрвөн дугуйгаар хөтлөх систем нь аль хэдийн 1995 оноос R50 загварын Terrano болон X-trail загваруудад ашиглаж ирсэн. Түүнийг бага зэргийн сайжруулалтаар хөдөлгүүрийн хүчтэй уялдуулж Sand, Offroad, Snow, Lock гэсэн 4 горимд ажиллахаар сонгох боломжтой болсон.

Улмаар өгсүүр газар байрнаас хөдлөхөд туслах HSA (Hill Start Asist), огцом уруу газар жолоочийн оролцоогүйгээр 10 км/ц-аас хэтрүүлэлгүйгээр хурдыг барих HDC (Hill Descent Control) зэрэг орчин үеийн системүүдийг тавьснаар зам муутай болон хүнд нөхцөлд жолоодоход хялбар болгосон байна.

2013 оны хэсэгчилсэн шинэчлэлт:

Шинэ Ниссан Патрол загвар Австрали улсад танилцуулагдлаа, ирээдүйн худалдан авагчид шинэ загварыг 85,000 австрали доллараар (~124 сая төгрөг) худалдаж авах боломжтой ажээ.

Японы авто үйлдвэрлэгчийн мэдээлснээр шинэ Ниссан Патрол нь Австралид 5.6 литрийн V8 хөдөлгүүрийн сонголттойгоор гарах бөгөөд түүнээс 405 морины хүч болоод 560 Нм эргүүлэх хүч гарах гэнэ. Хөдөлгүүрийг 7 шатлалт автомат хурдны хайрцагтай хослуулж өгсөн бөгөөд ALL-MODE 4 дугуйн хөтлөгч системд хүчийг дамжуулах ажээ. Шинэ Ниссан Патрол 100 км замыг 14.5 литр шатахуунаар туулах бөгөөд 3,500 кг ачаа чирэх чадвартай болсон байна.

2013 оны Ниссан Патролд стандартаар 8 тохируулгатай автомат жолоочийн суудал, Bluetooth-ийн туслалцаатай утсаар ярих боломж, хос бүсийн агааржуулалт, 6 спийкертэй аудио систем, урд болон хойд зогсоолын мэдрэгч, ухрах камер, аюулгүйн хамгаалалттай толгойн түшлэг, хажуугийн аюулгүйн дэр, урд аюулгүйн дэр зэрэг зүйлтэй байх аж.

Ti хувилбарт Hydraulic Body Motion Control системийг нэмж өгсөн бөгөөд улмаар люк, автомат их гэрэл, борооны мэдрэгчтэй шил арчигч, 4 тохируулгатай зорчигчийн суудал зэрэг зүйлстэй байх аж, харин Ti-L хувилбар нь энэ бүгд дээр нэмээд HDD-тэй навигэйшн систем, санамжтай жолоочийн суудал, BOSE брэндийн 13 спийкэртэй дууны систем, урд болон хойд зорчигч нарт зориулсан 7 инчийн DVD дэлгэц, эргэн тойрноо харах дэлгэц болон бусад зүйлстэй байх ажээ.

2013 оны Ниссан Патрол нь Австралид 85,000 австрали долларын үнэтэйгээр суурь хувилбар нь борлогдох бөгөөд Ti нь 95,000, харин Ti-L нь 115,000 австрали доллараар борлогдох ажээ. Шинэ Патролын хүргэлтийг 2013 оны 1-р сараас эхлүүлнэ.