MITSUBISHI DIAMANTE
1-р үе (1990 он - 1997 он)
1989 оны 28 дахь удаагийн Токиогийн авто үзэсгэлэнд тавигдан Galant Σ/Eterna Σ hardtop загварын дараачийн орлох загвар гэгдэн борлуулагдаж эхэлжээ. Тухайн үеийн энэ ангиллын седанууд бүгд хойд хөтлөгчтэй байсан бол Diamante нь урд хөтлөгчтэй байснаараа онцлог байв. Мөн эхнээсээ 4WD хувилбар төлөвлөгдсөн байснаараа ангилалдаа ялгарч байлаа.
Харьцангуй боломжийн хямд үнээр 3-р ангиллын хэмжээтэй, BMW-тэй төсөөтэй бөгөөд спорт маягийн дизайн, Multi vision дэлгэц, 4 дугуйгаар залах систем, 2.0 болон 2.5, 3.0 литрийн 3 төрлийн хөдөлгүүр, урд болон 4WD хөтлөгчтэй сонгох гээд маш өргөн боломжтой зэрэг нь хэрэглэгчдээс маш өндөр үнэлгээг авч 3 ангиллын нүүр царай болсон загвар болж байв.
Тиймдээ ч 1990-1991 оны ‘’Japan car of the year’ шагналыг хүртсэн юм.
Энэхүү загварт суурилагдсан Sigma загвар нь түүнтэй нэг төрөл загвар болдог. Хардтоп загвартай хамт гарсан вагон загвар нь загварын бүрэн шинэчлэлд оролгүйгээр 1997 он хүртэл үйлдвэрлэгдсэн юм.
1991 оны 10 сар. Бага хэмжээний сайжруулалт хийгдэхийн зэрэгцээ, 25V-SE 4WD хувилбар борлуулагдаж эхлэв.
1992 оны 10 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт. Урд бамперийн дизайн өөрчлөгдөн эйркондишны фереон солигдож, 2.0 литрийн хөдөлгүүр 6А12 SOHC болж 145 м.х-тэй болов. 25-VS хувилбар гарчээ.
1993 оны 3 сар. Magna wagon загварын дараа үе болон Diamante Wagon загвар Австралийн Mitsubishi үйлдвэрт үйлдвэрлэгдэж эхэлжээ. Энэ загварын япон руу гаргах нь Diamante-тай адил нүүртэй байдаг.
Хойд тэнхлэг нь ачааны зориулалт бүхий 5 татуургатай бөгөөд хөдөлгүүр нь V6 3000cc SOHC 6G72.
1993 оны 11 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн урд нүүр их биеийн өнөгтэй нэг өнгөтэй болж олон хэсэгт урд их гэрэлтэй болон арын гэрлийн болон номерын дээд хүрээн дизайн өөрчлөгдөв. E хувилбар дээр суурилсан Espada хувилбар шинээр гарчээ. Энэ нь арай хямд хувилбар болсон бөгөөд цагдаагийн авто машинд тавьж байсан механик хурдны хайрцаг хийгдэхээ больжээ.
1995 он. Вагон загварын хэсэгчилсэн шинэчлэлт явагдаж урд нүүр, хойд гэрлийн дизайн өөрчлөгдөхийн зэрэгцээ арьсан суудал, люк , AV системийг хассан хямд хувилбар болох 30V гарчээ. Суурь загварын нэрийг 30R-SE болгон аюулгүйн дэр, ABS систем тавьж өгсөн.
2-р үе (1995 он - 2005 он)
1995 оны 2 сард загварын бүрэн шинэчлэлт хийгджээ. Ерөнхийдөө өмнөх загварыг илтгэхээр хийсэн боловч хойд гэрлийн дизайн L үсгийн хэлбэртэй болж, урд хамар ташуугаас шулуунд шилжсэн мэт болжээ.
Доод явах ангийн хувьд өмнөх загвартай ижил урд болон 4WD. Бүхээгийг дотогш цөмрөхгүй технологиор хийсэн байна.
- Оруулах клапангийн MIVEC систем бүхий 270 морины хүчтэй 6G72 хөдөлгүүртэй 30М/30М-SE, DOHC 6G72 хөдөлгүүртэй 230 м.х-тэй 30R/30R-SE гэсэн 3.0 литрийн хөдөлгүүртэйгээс гадна 2.5 литрийн 200 м.х-хүчтэй 6G73 DOHC хөдөлгүүртэй 25V/25V-SE мөн шатахуун зарцуулалт багатай 175 м.х-тэй 6G73 SOHC хөдөлгүүртэй энгийн бензин хийдэг 25S/25SE хувилбарууд үйлдвэрлэгдэн нийт 2 загварын 4 төрлийн хөдөлгүүртэй болсон байна.
Эхний загварт байсан 6А12 хөдөлгүүрийг ашиглахаа болив.
Хоолойн зааварчилга бүхий GPS систем, лазерийн хурд баригч, тод харагдацтай хянах дэлгэц, гар шилжүүлэг бүхий 5 шатлалтай автомат хурдны хайрцаг зэрэг технологийн ололтыг нэвтрүүлснээр тухайн үедээ торойж байжээ.
Вагон загварын хувьд загварын шинэчлэлт нь Австралид хийгдсэн ба ES болон LS гэсэн 2 хувилбартай.
Хөдөлгүүр нь 3.0 литрийн V6 SOHC. Хурдны хайрцаг нь 5 шатлалтай болов. Вагон нь 2001 оны 3 сар хүртэл үйлдвэрлэгджээ.
Энэхүү загварын платформыг одоо ч өргөн хэрэглэдэг ба Hyundai motor company өөрийн Graunder, XG, Sonata EF, Santa SM, Optima загваруудын суурь болгожээ.
1997 оны 8 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн 3.0 хөдөлгүүр GDI системтэй болов. Гадна талд ч шинэчлэлт орж урд бампер, их биеийн өнгөтэй урд нүүр, хойд гэрлийн дохио тусдаа болж дунд шинэчлэлийн загвар гэгдэх болжээ.
- 1999 оны 9 сар. 2 дахь удаагийн хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн 2.5 литрийн хөдөлгүүрт GDI систем тавьсан байна. Хойд гэрлийн дизайн S150 Crown Majesta-тай адил дизайнтай болжээ.
2001 он. Японоос гаднах загварт шинэчлэлт явагдан урд хэсэг нэлээн өөрчлөгдлөө.
- 2002 оны 10 сар. Хорт хаягдлын хууль шинэчлэгдсэнтэй холбогдон 2.5/3.0 литрийн 6G# хөдөлгүүрийг хасаж 2.5 литрийн 6А13 SOHC хөдөлгүүрт шилжив. Espada болон дээд зэрэглэлийн 25V-SE гэсэн хоёр хувилбартай болсон. Энэ нь япон дахь сүүлчийн шинэчлэлтийн загвар болжээ.
- 2003 он. Японоос гаднах загварт шинэчлэл хийж урд хэсгийг өөрчилсөн.
- 2004 оны 11 сар хамгийн сүүлчийн шинэчлэлт. Паарны удирдлагын самбар эргүүлдэг дугуй удирдлагатай болов
- 2005 оны 12 сарын 13. Дотоод дахь үйлдвэрлэл ба худалдааг бүр мөсөн зогсоов.
Эх сурвалж: www.cardoctor.mn