TOYOTA WINDOM

Урд хөтлөгчтэй дунд ангиллын дээд зэрэглэлд хамаарагдах загвар бөгөөд европын ангиллаар “E” ангилалд хамаарагддаг.

Японоос бусад газар Lexus ES гэсэн нэрээр борлогддог.Тухайн үедээ 1990-ээд оны эхээр маш их алдаршсан Mitsubishi Diamante-ийн хариу болгон барьсан загвар бөгөөд гол зах зээл нь хойд америк байсан.

2005 он гэхэд Японы дотоод дахь Windom-ын борлуулалт зогссон ба гадаадад Lexus ES нэрээр үргэлжлэн гарах болсон. Үндсэндээ бол Toyota Camry-тай адил суурьтай нэг төрлийн загвар болон гарч байсан.

1-р үе(1991он-1996он) VCV10-VCV11

V20 загварын Camry-н, хойд Америкт бол Toyota Scepter (Хойд америкийн Camry-н анхны нэр)-ийн платформыг ашиглан баганатай хардтоп кузовтой гэсэн стильтэйгээр гарсан. Харин хойд Америкт Lexus-ийн загвар гэсэн үүднээс хэмжээ нь арай томорч тухайн үеийн Toyota Crown-тай адил хэмжээтэй гарч байлаа.

Үзэмжийн хувьд пропорц сайтай 4 прожектор их гэрэлтэй зэрэг нь түүнийг гоёмсог харагдуулдаг байв.

3VZ-FE гэсэн 6 цилиндртэй Vхэлбэрийн хөдөлгүүртэй бөгөөд 1993 оноос Camry Prominent-ийн 2.5 литрийн 4VZ-FE хөдөлгүүр гарснаар VCV11 гэсэн хувилбар гарсан.

1994 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж  2.5G гэсэн хувилбар нэмэгдсэн. Урд их гэрэл хойд гэрэл, нэмэгдэл гэрлийн дизайн шинэчлэгдэж, суудлын дундах тохойвч зэрэг өөрчлөгдсөн байна. 1995 оноос 2.5 хувилбарт суурилсан 2.5 Lexter хэмээх хувилбар нэмэгдэж гарсан.

2-р үе (1996 он-2001 он) MCV20-MCV21

1996 оны 8 сард өмнөх загварын төрхийг хадгалан Toyota Camry (XV20)-ийн платформд суурилсан мөн дундаа баганатай хардтоп загвараар шинэчлэгдэн гарсан бөгөөд гадна талаасаа 4 прожектор их гэрлийг халж бусад загварт энгийн зүйл болсон цайртай гэрэл хийсэн.

Энэ загвараас эхлэн G хувилбарт навигацийн систем болон шинэ гарсан савалгаа зогсоох систем бүхий тэнхлэгийг стандарт болгосон.

Хөдөлгүүр нь 3.0 литрийн 1MZ-FE, 2.5 литрийн 2МZ-FE гэсэн 2 төрлийн хөдөлгүүртэй. [3.0G][3.0X][2.5G][2.5X] гэсэн хувилбар дээр нэмэгдэж 1999 оны хэсэгчилсэн шинэчлэлтээр хар салонтой онцгой ободтой Cruising Edition нэмэлт G хувилбарт нэмэгдэж орсон.

Аюулгүй байдлыг дээшлүүлэн урд 2 суудалд аюулгүйн дэр хийж, Toyota-гийн мөргөх үед салоны дотогш цөмөрдөггүй GOA их биеийн бүтээцийн технологийг бүхээгт хэрэглэсэн.

  • Хязгаарлагдмал хугацаанд 3.0X хувилбарт суурилсан сувдан ба мөнгөлөг өнгийн хослолтой, шилэн люктэй хувилбарыг гаргасан.
  • Харин төрөл болох Lexus ES300 нь зөвхөн 3.0 литрийн хөдөлгүүртэй гарсан.
  • 1999 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба их гэрэл нь HID ламптай болон урд нүүр, бампер, хойд гэрлийн дизайн өөрчлөгдөн DVD уншигч хийгдэх болсон.
  • 1999 онд 3.0G, 2.5G хувилбарт суурилсан  Америкийн Coach брэндийн арьсан суудал бүхий цөөн тооны “Coach edition ” хувилбар гаргасан. Мөн алтан шаргал өнгөтэй, толин өнгөлгөөтэй ободтой “Coach cruising edition” хувилбар гарсан. Гэрээ хийсэн хүнд зориулан Coach брэндийн цүнх, гар утасны гэр зэргийг бэлэглэж байсан. Энэ загварын хэсэгчилсэн шинэчлэлтийн дараахан борлуулалтын тоо ялимгүй буурсан.
3-р үе (2001он-2006он) MCV30

2001 оны 8 сард Camry (CV30)-н хамт нэг платформтойгоор гарч эхэлсэн. Энэ үеэс хаалга нь рамтай болж хэмжээ нь том болсон.

Тэнхлэг хоорондын зай 50мм, өндөр нь 50мм-ээр нэмэгдсэнээр хойд суудлын хөл, толгойн зай мэдэгдэхүйц нэмэгдсэн.

Өргөн нь 1810мм болсноор Crown Majesta, Lexus LS-ээс дутахааргүй ойролцоо хэмжээтэй өргөн болов.

Гадна тал нь намхан уртаас өндөр урт гэсэн хэлбэр руу шилжсэнээр өмнөх 2 үеэс бараг төстэй зүйл үлдсэнгүй тэс өөр загвар мэт болсон. Хэдий тэнхлэг хоорондын зай нэмэгдсэн ч нийт урт өмнөхтэйгөө адил байгаа нь хотгор туулах чадвар буурахгүй байхаар болсон юм. Ингэж ерөнхийдөө том зузаан хэлбэртэй болсноор Mark II оос ч том Crown-тай ойролцоо харагдах болсон.

Хянах дэлгэц нь тусдаа 3 хэсэгтэй болж, араа шилжүүлэгч нь шаталсан замтай,  эргэн тойрон хүрээлж буй сэтгэгдэл төрүүлэх салонтой болсон.

  • Мөн янз бүрийн хэрэглэлүүд нэмэгдсэн бөгөөд ая тухын хувьд нэлээн сайжирсан гэж хэлэхэд болно.
  • Хөдөлгүүр нь зөвхөн 3.0 литрийн 1МZ-FE бөгөөд 2.5 литрийн хөдөлгүүрийг тавихаа больсон юм. 3.0X, 3.0G гэсэн үндсэн 2 хувилбартай бөгөөд, G хувилбар нь аудио видео систем, савалгаа зогсоох Skyhook TEMS систем стандартаар гардаг.
  • Харин хамгийн дээд дэд хувилбар гэх  G-Limited нь дубэн оруулга, арьсан руль болон рычагны толгой, автомат хойд суудал, хурд баригч, TRC, VSC системтэй ба гадна эмблем нь бусдаас ялгардаг.
  • Хурдны хайрцаг нь 4 болон 5 шатлалтай бөгөөд дан урд хөтлөгчтэй.
  • 2003 оны 7 сард Camry-н хамтаар сайжруулалт хийгдэж DVD хоолойн навигацийн систем, хөгжим нь кассетаас MD-тэй болжээ.
  • G-BOOK үйлчилгээг авах боломжтой болсон. TRC, VSC систем багцаар 3.0G хувилбарт нэмэлт захиалгаар хийх боломжтой болсон.
  • 2004 оны 7 сард мөн л Camry-н хамтаар хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба прожектор гэрэлтэй болж урд хойд талын хэсгүүд бага зэрэг өөрчлөгдөж нэмэлт гэрэл нь дугуй хэлбэртэй болсон ба салоны өнгөнд гэгээтэй өнгө орсон. TRC, VSC системүүд 3.0Х хувилбарт тавигдан руль дээрээс удирдах функц, хоолойн навигацийн систем зэрэг сүүлийн үеийн тоноглоууд олноор хийгдэх болсон юм.