TOYOTA SUPRA

Toyota supra автомашины түүхэнд 40 гаруй жил гялалзсан билээ. Хамгийн эхний загвар нь 1979 Toyota Celica Supra гэгдэх бөгөөд  Toyota-ийн Celica гэх жижиг спорт машинтай зарим эд ангийн хувьд ижил гэдэг утгаар ийнхүү нэрлэсэн байдаг ажээ.

1980-аад оны дундуур зарим талаараа хоорондоо төстэй ч өнцөг булан ирмэгүүдээрээ ихэд ялгаатай зургаан цилиндрт Supra болон спорт загварын Celica нар ид эрчийг авч байжээ.

Supra-ийн 4 үе дамнасан загварууд нь 1998 оныг хүртэл АНУ-д худалдаалагдсан юм. Хэдий АНУ-д албан ёсоор худалдагдахаа больсон ч 21-р зууны эхэн хүртэл дам худалдаачид болон хувиараа машин борлуулагчид Supra-г худалдсаар байв.

Redux-ын дараа гарч ирэн авто түүхийн замналд ахин нэг хуудас нэмсэн Supra-ийн амьдрал хэдий удаан үргэлжлээгүй ч үргэлж худалдан авагчдынхаа сэтгэлийг булаасаар ирсэн билээ.

Гэтэл эцэст нь нэг юм Toyota бидний сэтгэл зүрхэнд үлдсэн Supra-ийн орон зайг нөхөхөөр 2019 оны цоо шинэ загварыг танилцуулаад байгаа юм. 

Нэрний тал дээр

Supra-ын эхний хоёр үеийн хувьд, Toyata компанийнхан уг 6-н цилиндрт 2 хаалгатыг Celica Supra гэж нэрлэж байжээ.

Эхэн үеийн Supra яагаад 4-н цилиндэрт Celica-тай нэрээ хуваах болов?

Хариулт нь ердөө “явах эд анги” юм. Өөрөөр хэлбэл Celica-ын их биенд Supra-ын хүчтэй моторыг суурилуулсан гэсэн үг. Харин Supra-ын том моторыг суулгахын тулд Toyata-ынхан тэнхлэгийг нь 5,1 инч сунгажээ.

Моторын хувьд

1979 оны анхны Celica Supra нь 2,6 литрийн 110 морины хүчтэй 6-н цилиндрт мотортой байсан. Ихэнх загвар нь 5-н шаталтад механик хурдны хайрцагтай ба 4-н шаталтад автомат хайрцагтай нь ч бий. Бидний туршилтаар Celica Supra нь 11.2 секундэд 60 км / цаг хүртэл, 18.4 секундэд 76 км/цаг хурд авч байсан нь тийм гайхаад байхаар зүйл биш билээ.

3-р үе А70 (1986-1993он)

Supra нь А70 загвараасаа эхлэн Celica загвараас тусдаа болж Supra нэрээр гарах болсон юм. Тухайн үедээ TOYOTA 3000GT гэж нэрлэх явдал байсан ба энэ нэршил нь 60-аад онд хэрэглэж байсан Toyota 2000GT гэснээс үүсэлтэй ба дасаж дадсанаараа нэрлэсэн гэсэн үг юм.

Soarer загвартай нэг платформтой ба тухайн үедээ алдартай байсан 2.0 литрийн 1G-EU, мөн турботой болох 1G-GTEU, 3.0 литрийн 7М-GTEU турбо гэсэн 3 төрлийн хөдөлгүүртэй байсан.

  • 1986 оны 6 сараас Aerotop хувилбар нь гарсан ба 1987 оны 1 сараас 7М-GTEU хөдөлгүүрт 5 араатай механик хурдны хайрцаг тавьж эхэлсэн ба экспортын загварт хийгддэг байсан өргөсгөсөн загвар бүхий 3.0GT Limited хувилбар гарчээ.
  • 1988 оны 8 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн бөгөөд урд нүүр ба хойд гэрлийн дизайныг шинэчилсэн. 1G-GTEU, 7M-GTEU хөдөлгүүрт өндөр октантай бензин хэрэглэхээр тохируулагдан хүчин чадал нь нэмэгдсэн. 3.0 литрийн хөдөлгүүртэй загварууд бүгд экспортын загварын адил өргөн их биетэй болов.
  • 1989 оны 8 сард сайжруулалтаар 1G-GTE хөдөлгүүртэй загварыг өргөн их биетэй үйлдвэрлэхээр болсон ба 3.0 литрийн хөдөлгүүртэй загварт TEMS (Toyota Eloctronic Modulated Suspension) тохиргоотой амортизатор тавьж, цахилгаан удирдлагатай суудал, дижитал хянах дэлгэцтэй арай илүү үнэтэй 3.0GT Turbo S хувилбар гарсан.
  • 1990 оны 8 сард сүүлийн хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн хөдөлгүүр солигдсон ба явах ангийг илүү сайжруулсан юм. Үүнд 3.0 хөдөлгүүртэй хувилбарт X80 Mark II-ийн спорт хувилбарт тавигддаг 2.5 литрийн 1JZ-GTE хөдөлгүүрийг тавих болсон ба германы Bilstein брэндийн амортизатор хийх болсон юм. Дугуйн хэмжээ ч томорч спорт машин гэдгээрээ илүү дэвшилттэй болсон юм.

Энэ бүхнээс шалтгаалж хувилбарын нэр ч 2.5GT Twinturbo болсон байна. Ингэснээр 3.0 литрийн 7М-GTE хөдөлгүүр хасагдсан.

Мөн урд талын Supra-гийн эмблемийн оронд Toyota-гийн шинэ эмблем хийгдэх болжээ. 2.5 GT Тwinturbo нь 280 морины хүчтэй болж уралдаанд зориулсан хөдөлгүүрүүдээс 280 м.х гаргах хамгийн бага эзлэхүүнтэй хөдөлгүүр болжээ.

3.0 литрийн тусгай загварт CT26 загварт суурилсан A Turbin бүхий хязгаарлагдмал тоотой загварыг 500 ширхэг борлуулсан. Бас нэг онцлог гэвэл урд бампер нь маш том 3 нүхтэй, хар өнгө, хар обод, арьсан суудал, 5 араатай механик хурдны хайрцаг, аналог дэлгэцтэй байв.

Мөн интеркүүлер тавьснаар 240-270 м.х-тэй болж өссөн. Түүний дараахан Ford Sierra, РNissan Skyline GTR шиначлэгдсэн ба түүнээс амжиж гарсан нь үнэхээр ялалт болсон юм.

4-р үе  A80 (1993он-2002он)

“The sports of Toyota” гэсэн сурталчилгааны хүрээнд A80 Supra 1993 онд Детройтын автошоуд оролцсон бөгөөд тухайн оныхоо 5 сараас нийтэд худалдаалагдсан байна.

Үндсэн суурь нь спорт люкс загвар болох Z30 Soarer-ийнх ба урд хойноо хос гартай Double wishbone тэнхлэгтэй (урд дээд гар нь хөнгөн цагаан хайлшин) ба өмнөх А70-аас илүү сайжирсан байна.

Харин Soarer загварын шатахууны сав хойд суудлын ард байсан бол Supra-д багаажны шалны доор хийснээрээ ялгаатай юм.

Хөдөлгүүр нь  цуваа 6 цилиндртэй 3.0 литрийн 2JZ-GE ба шинээр гарсан электрон удирдлагатай холимгийн хаалтын системийг тавьжээ. Өөрөөр хэлбэл энгийн хөдөлгүүр нь Crown загвартай адил 225 м.х-тэй хөдөлгүүртэй ба турбо загвар нь JZS147 Aristo загвартай адил секвенциал турбо бүхий 280 м.х-тэй 1JZ-GTE (1993-1996он)  хөдөлгүүртэй байсан.

Мөн тухайн үедээ Японы автомашинууд дундаа анхны 6 шатлалтай механик хурдны хайрцагтай автомашин болсон юм. Үнэтэй дээд хувилбар болох 17 инчийн дугуй, том тоормосны диск (урдаа 4 поршент, хойноо 2 поршент) бүхий хувилбарыг Америкийн зах зээлд зориулан гаргаж байсан.

  • 1994 оны 8 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба ободны өнгө (урьд нь турботой нь саарал, энгийн нь мөнгөлөг ободтой байсан) нэгэн жигд мөнгөлөг болсон.
  • RZ-S ба SZ-R хувилбарт өөрчлөлт хийгдэн RZ хувилбар 6 араатай механик хурдны хайрцаг 17 инчийн дугуй стандарт болсон бол RZ-S-д дээрх нь нэмэлт захиалгаар, SZ-R хувилбарт стандарт болсон юм. GZ ба SZ хувилбарт өөрчлөлт ороогүй.
  • 1996 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн гадна дотор талын өөрчлөлт оржээ. Хамгийн дээд хувилбар GZ каталогоос хасагдан, turbo aerotop хувилбар ч мөн үйлдвэрлэлийн шугамаас гарчээ. SZ-R нь RZ-тай адил 6 араатай хурдны хайрцагтай болжээ. Бүх хувилбарт ABS болон урд хоёр аюулгүйн дэртэй болсон байна.
  • 1997 оны 8 сард хамгийн сүүлийн хэсэгчилсэн шинэчлэлт явагдаж Aristo-тай адил VVT-i системтэй 2JZ-GE хөдөлгүүртэй болсон.
  • Ингэснээр чадал хэвээрээ боловч эргүүлэх хүч 46 кг/м болон нэмэгдсэн байна. Мөн шатахуун зарцуулалт дээшилсэн ба хоёр талын харилцсан ажиллагаатай (REAS) амортизатор тавьсан байна. Энэ нь баруун зүүн амортизаторын тос гүйх сувгаар холбож харилцан тос нь гүйх явдал бөгөөд Toyota, Yamaha компаниудын хамтран гаргасан систем юм. Энэ систeм сүүлд Hilux Surf, Crown Athlete VX хязгаарлагдмал тоотой загваруудад тавигдаж байсан юм. Үүнээс гадна их биеийн дизайнд жижиг сайжруулалтууд хийгдсэн.
  • 1998 оны 8 сард SZ хувилбарын хойд дугуйг 245-ын (урд дугуй нь 225 хэвээрээ) өргөнтэй болгосон.
  • 2002 оны 8 сард шинэ гарсан утааны хорт найрлагын шаардлагыг хангаж чадахгүй болсон учир адил хөдөлгүүртэй Aristo болон Nissan Skyline, Mazda RX-7-гийн хамт үйлдвэрлэгдэхээ больсон байна.
  • Сайн чанарын кузов, хөдөлгүүртэй байснаараа Toyota-гийн хамгийн сайн спорт загвар байсан, тиймээс зөвхөн TRD төдийгүй өөр олон тюнинг компаниуд түүнд зориулан одоо ч гэсэн сэлбэг эд ангиудыг хийсээр байгаа юм.