LEXUS HS

Lexus брэндээс 2009 онд шинээр гаргасан шинэ загвар бөгөөд хамгийн сүүлд 2002 онд Lexus GX-ийг шинээр гаргаж байсан.

Lexus брэндийн хувьд анхны бие даасан Hybrid загвар бөгөөд Toyota-гийн хувьд Prius-ийн дараах 2 дахь бие даасан Hybrid загвар юм. Японд гаргасныг брэнд талаас авч үзвэл мөн Lexus-ийн урд хөтлөгчтэй 4 хаалгатай анхны седан бөгөөд урд нь ES загварыг гадаадад  гаргадаг байсан.

3-р үеийн Prius, Avansis, Auris-т хэрэглэдэг MC платформыг хэрэглэдэг бөгөөд хойд тэнхлэг нь хагас хамааралтай (Torsion beam) биш хос гартай (Double wishbon) бүтэцтэйгээр хийснээр явдал зөөлөн болсон.

Hybrid системийн хувьд Toyota Prius-ийн THS-II системийг тавьсан ба цахилгаан хөдөлгүүр нь 105KW, 270Nm эргүүлэх хүч бүхий чадалтай.

Харин бензин хөдөлгүүр нь Prius-ийн 1.8 литрийн 2ZR-FXE биш илүү их багтаамжтай 2.4 литрийн 2AZ-FXE бөгөөд чадал сайтай хөнгөн, хэдий том хөдөлгүүр тавьсан ч Hybrid системийн ачаар дунджаар Vitz-тэй адил 4.5 литр шатахуун зарцуулдаг болсон. Бензиний төрлийн хувьд энгийн бензинд (regular) тохируулсан шууд цацалттай хөдөлгүүртэй.

Гадна дизайны хувьд Lexus брэндийн ерөнхий төрхийг агуулсан ба агаарын эсэргүүцлийн үзүүлэлт нь cd=0.27. Хойд тээшний хэсэг нь Prius шиг хамт биш тусдаа консерватив седаны уламжлалт загвартай.

Хэмжээний хувьд нэг брэндийн IS загвартай ойролцоо, өндөр нь 70мм-ээр өндөр, урд их гэрэл нь бүх загвартаа LS600h, RX450h-тай адил шинэ технологийн LED гэрэлтэй.

Lexus HS

Дотор салоны хувьд бүх удирдлага гарын доор байхаар ойр хийж өгсөн ба навигацийн дэлгэцийг харааны түвшний шугамд хийсэн нь харааны шилжилтийг багасгажээ. Салоны хуванцар эд ангиудыг байгальд ээлтэй экопластикаар хийсэн.

Энэ загварыг ерөнхийд нь авч үзвэл байгаль орчинд ээлтэй автомашин болжээ гэж дүгнэж болох юм.

Хойд Америкийн авто шоуд тавигдаж D сегментийн анхны Hybrid авто машин болсон бөгөөд Японд гарсан эхний нэг сардаа 8600 ширхэг борлогдон түүнээс хойш сард дунджаар 500 ширхэг борлогдох болсон байна.

Үүнээс гадна Toyota нэрийн доор адил платформ бүхий SAI загвар худалдаалагдаж байгаа боловч гадна дизайнаараа ялгаатай.

Дотор тал
Дотор тал