TOYOTA: ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨХ 40 ЖИЛ
Автомашин үйлдвэрлэлийн тэргүүлэгч Toyota компани нийгмийн хариуцлагын хүрээнд нэгэн арга хэмжээг жил бүр Шизүока мужийн Фужи хурдны зам дээр зохион байгуулдаг байна. Арга хэмжээний гол хэсэг нь цэцэрлэгийн хүүхдүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар сургалт аж. Энэ нь өдөр бүр цэцэрлэг, сургууль руугаа явах бага насны хүүхдүүдийн аюулгүй байдалд маш чухал ач холбогдолтой ажил бөгөөд Toyota компани энэхүү арга хэмжээндээ хүүхэд багачуудын дуртай Power Rangers-ийн баатруудыг ашиглах болжээ.
Өндөр хөгжилтэй Япон улсад манай улсын адилаар хүүхэд багачууд цэцэрлэг сургуульдаа явахдаа зам хөндлөн гарах шаардлага гардаг. Япон улсад хэдийгээр ойр орчмын ахлах сургуулийн сурагчид, эцэг эхчүүд сайн дураараа бага насны хүүхдүүдийг зам хөндлөн гарахад нь тусалдаг боловч зам тээврийн осолд орох эрсдэлтэй нөхцөл байдаг гэж үздэг аж.
Ийм ч учраас бага насны хүүхдүүдийг зам тээврийн осол аюулаас сэргийлэх үүднээс ихээхэн анхаарч, сурагч багачуудад тод өнгийн (ногоон, улбар шар) цүнхний хаалт, малгай, ханцуйвч зэргийг зүүлгэж замын хөдөлгөөнд оролцуулдаг байна. Мөн “Хүлээ, зам гарч байна”, “Яваарай, таныг хүлээж байна”, “Энд эргэж байна” гэх мэт тэмдгүүдийг хүүхдүүдэд бариулж явуулдаг.
Хөгжлийн явцад Toyota компани энэхүү ажиллагааг илүү шинэлэг хөгжилтэй байдлаар хийх болсон бөгөөд 1975 оноос эхлэн Фужи хурдны замын бүс нутагт “Тоёота Аюулгүйн байдлын сургууль”-ийг байгуулж дээрх ажлыг хийж эхэлжээ. Одоо энэхүү үйл ажиллагаа нь 40 гаран жил тасралтгүй явагдаж 3541 цэцэрлэг, 267,741 хүмүүсийг (эцэг эх, багш, хүүхдүүд) хөтөлбөртөө хамруулсан ба компанийн томоохон үйл ажиллагаануудын нэг болтлоо өргөжин тэлжээ. Тус хөтөлбөртөө Toyota компани Cuckoo нэртэй өхөөрдөм шувуун баатар, Power Rangers-н баатруудын адил Хамгаалагч эмэгтэй (あんぜんレディ), Хамгаалагч эрэгтэй (あんぜんマン), Гэрлэн дохион хүн (しんごマン) зэргийг ашиглах болжээ.
Манай улсад эдгээр аргуудаас сүүлийн жилүүдэд мөн ашиглан тод өнгийн хүүхдийн цүнхний бүрээс, малгай зэргийг бага насны хүүхдүүдэд зүүлгэж, эцэг эхчүүд зам хөдөлгөөнд оролцоход туслах болсон. Нийгмийн хариуцлагыг дээдлэгч Доктор Авто Сүлжээ компанийн хувьд ч мөн адил өнгөрсөн жил “Замын хөдөлгөөний цагаан толгой” номыг хэвлүүлэн Монгол улсын сургуулиудад үнэгүй тарааж байсан.
Тэгвэл энэ жил бид "Автомашин хэрэглэгчдийн мэдлэгийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд Toyota Prius, Alphard, Prado автомашинд зориулсан За Рулем сэтгүүлийн мэдээлэл, зөвлөгөө, купонтой тусгай дугаарыг гарган, олсон орлогыг 6-11 насны сурагчдын зам тээврийн аюулгүй, ослоос хамгаалах үйлсэд 100 хувь зарцуулах гэж байна.
Хамтрагч: Замын Цагдаагийн Газар
Эх сурвалж: www.cardoctor.mn