600 АЗАРГАНЫ ЧАДАЛТАЙ, 6 ДУГУЙТАЙ RAPTOR

#NEWS

Сүүлийн үед камаз стиль моод болоод байна. Учир юу гэвэл ихэнх нэр хүндтэй үйлдвэрлэгчид 6 дугуйг ИЛҮҮ гэсэн философи баримтлаад ажлаа эхлүүлчихлээ. Хамгийн сүүлийн жишээгээр Hennessey Performance тюнингийн компани 2017 Ford Raptor загварыг нэмэлт тэнхлэгтэй болгож гаргахаа зарлалаа.

Түүнийгээ VelociRaptor 6X6 концепт загвар гэж нэрлэсэн бөгөөд хойд тэнхлэгүүд нь бүгд түгждэг, Баха үзүүлэлттэй, сайжруулсан Фокс пүрш, амортизатор, шинэ загварын 20 инчийн обуд, оффроад дугуй, мангас мэт харагдуулах урд хойд гупер за тэгээд л юу байж болох юугаар гангарч болох бүх л зүйлстэй байна гэнэ. Үнийн хувьд £230,000 бөгөөд G63 6X6 загвараас £370,000 хямд гэдэг нь бас нэг давуу тал болж байна. Гэхдээ G63 6X6 нэмэлтүүдийг мартаж бас болохгүй (тэнхлэг бүртээ хос амортизатор, портал тэнхлэг, нэмэлт нэг түгжигчтэй тэнхлэгтэй).

Хүчний хувьд 3.5 литрийн EcoBoost V6 хөдөлгүүртэй. Гэхдээ сайжруулж томсгосон хос турбоны тусламжтай 450 м.хүчийг 600 болгон Фордийн 10 шатлалт шинэхэн кроптой туслалцаатай хүчийг дугуйнд дамжуулах юм байна.