МАШИНАА ӨВӨЛД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?
Гадаа хүйтэрч байгаа энэ өдрүүдэд өөрийн машинаа өвөлд хэрхэн бэлдэх талаар зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Өөрийн хийж чадах зүйлсээс авахуулаад засварын газарт хандан хийлгэх бүх өвлийн техник үйлчилгээг бичихийг зорилоо.
Ингээд та бүхэн дараах зөвлөмжүүдийг уншиж танилцаад өөрийн автомашиндаа хэрэгжүүлээрэй.
ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС
Хүйтэн температурын тосыг зуурамтгай болгодог. Тиймээс зууралдамтгай чанар багатай өвлийн тос сонгоорой. 5w30 нь 10w40-өөс зууралдамтгай чанар нь бага байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагаар шалгуулж, тохирсон тос хийх хэрэгтэй. Ихэнх жолооч нар тосоо 6000 км тутамд солих ёстой гэж ойлгодог. Зарим шинэ загварын машинууд бүр илүү урт 1000 км ч гэж тайлбарласан байдаг. Гэхдээ яг үнэндээ бол зам, цаг агаар, орчин гэх мэт хүчин зүйлсээс хамаарч энэ тоо буурч болдог гэдгийг санаж яваарай.
АККУМУЛЯТОР
Холболтууд чанга эсэх, толгой нь ямар нэгэн байдлаар бохирдсон эсэхийг үргэлж шалгаарай. Хэрвээ таны аккумулятор 3-аас дээш жил хэрэглэсэн бол яаралтай мэргэжлийн байгууллагаар шалгуулж, муудсан тохиолдолд тохирох шинэ аккумуляторыг авах нь зүйтэй. Манай бүх салбарт үнэгүй шалгаж өгдөг бөгөөд Японы Фурукава брэндийн аккумуляторыг 1 жилийн баталгаат хугацаатайгаар санал болгодог.
ШИЛ АРЧИГЧ
Шил арчигчийн резин байнга цэвэр, урагдаагүй байх ёстой. Цас мөстэй шилийг тогтмол арчсанаас бол арчигч мууддаг. Үүнээс үүдэн шил арчигч салхины шилийг сайн цэвэрлэж чаддаггүй. Мөн шил арчигчийн шингэн хүйтэнд хөлддөггүй байх ёстойг давхар санаарай. Орлуулж ус хийвэл сав нь хагарч илүү зардал гаргах эрсдэлтэй.
ДУГУЙ
Даралт болон хээг тогтмол шалгаж байгаарай. Хүйтний улиралд бүх дугуйгаа, запас дугуйн хамт хий болон хээг нь шалгаж байх хэрэгтэй. Учир нь агаарын даралт өөрчлөгдөж эзлэхүүн нь багасдаг тул хий сулардаг байна.
ГАДНА ӨНГӨЛӨГЧ
Ус чийг болон зам дээр асгасан давс нь металл эд ангийг зэврүүлэх сул талтай. Хэдийгээр таны машины будаг шууд кузовын төмөрт үйлчлэхээс хамгаалж байгаа ч тэдгээр химийн нэгдлүүд нь будгийн өнгийг алдуулдаг. Тиймээс угаалгах бүртээ ВАКС түрхэх нь будаг гэмтэхээс бүрэн сэргийлнэ.
РЕМЕН БОЛОН РЕЗИН ХООЛОЙ
Хэдийгээр хүйтэн үед машины асалтад эдгээр зүйлс хүчтэй нөлөө үзүүлэхгүй ч гэсэн хүйтэн хэмийн нөлөөгөөр хатуурч хэврэг болдог. Үүнээс үүдэн шингэн алдах, агаар алдах, хүч муудах гэх мэт сөрөг зүйлсийг үзүүлж болзошгүй.
БЕНЗИН
Хүйтэнд бак дотор конденсац явагдсанаас хананд нь чийг үүсэн шатахууны чанарыг муутгах, труп дотор зэврэлт болон хөлдөлт үүсгэх аюултай. Үүнээс сэргийлж үргэлж талаас дээш шатахуунтай байлгаарай.
Зураг дээр дарж томсгож үзээрэй
Эх сурвалж: www.cardoctor.mn