ТЕСЛА-Г ХАКЕРДАЖ, УДИРДАХ БОЛОМЖТОЙГ НОТЛОВ!

Хятадын интернэтийн аварга компани болон Tencent-ийн Keen Security Lab хэмээх хэлтэс Tesla’s Model S загварын сул талыг олж удирдах боломжтойг нотоллоо. Энэхүү сул талыг Теслагийн - Бүтээгдэхүүн аюул хамгаалалтын баг хүлээн зөвшөөрч софтвэйр сайжруулалтыг тус компанитай хамтран гаргасан аж.

Тус цоорхой нь автомашиныг системийг бүхэлд нь гартаа авч байгаа бөгөөд үүнд хянах самбар, голын самбар, хаалганы нээж хаах үйлдэл, тоормос, толь, багааж, люк, суудал зэрэг зүйлс багтаж байна.

ТЕСЛАГИЙН МЭДЭГДЭЛ
10 хоногийн өмнө үүнийг мэдэж шинэчилсэн бүтээгдэхүүний сайжруулалтыг гаргасан. Тус цоорхой нь вэб хөтчийг ашиглах үед гардаг бөгөөд ойр орчмын вирустсэн wifi холболт үүнд гол нөлөөлдөг зүйл нь гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар дээрх аюул нь үйлчлүүлэгч нарт төдийлөн хор хөнөөлтэй бус ч бид яаралтай арга хэмжээ авч аюулгүй байдлыг сайжруулсан талаар дурдсан байна.

Keen багийн мэдэгдсэнээр Тесла тус цоорхойг арилгахын тулд маш сайн ажилласныг сайшаасан бөгөөд бусад үйлдвэрлэгч нарыг тэднээс суралцан иймэрхүү цоорхой гаргах байх талаар саналаа илгээсэн байна.