УДИРДЛАГАТАЙ МАШИНААР БОДИТ МАШИНЫГ ЧИРЧ ДИЙЛЭХ ҮҮ?

Алсын удирдлагатай буюу RC машинаас авах кайф маш өндөр гэдгийг сонирхогч нар дуу нэгтэй баталдаг. Тэд өөрсдийн радио удирдлагатай машинаар уралдаж, оффроад замд үзэлцэж цагийг зугаатай өнгөрөөдөг. Харин энэ удаад хамгийн том үйлдвэрлэгч болох Tamiya нь Тоёота компанитай хамтран нэгэн шинэ бичлэгийг бүтээсэн байна.

1980-аад оны Хайлакс загварын 4 дугуйн хөтлөгчтэй, хүндрүүлэгчтэй машинаар бодит амьдрал дээрх Хайлаксыг чирч үзүүллээ.

15 ширхэг 1:10 хэмжээтэй Хайлакс RC машинаар түүнийг чирэхийн тулд машин бүрт 500 грамм хүндрүүлэгчийг тавьж газартай барьцалдах чадварыг нь нэмсэн байна. Ингээд гайхалтай гэмээр үр дүнтэй танилцъя.