TOYOTA HILUX SURF

1983 оны 10 сард анхны Hilux Surf худалдаанд гарчээ. Вагон хэлбэртэй болсон нь 1986 он бөгөөд 4 араатай /OHV/ 2 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй байжээ. 4 дугуйн хөтөлгөөг салгах боломжтой. 1989 оны 5 сард шинэчлэл явагдаж, 2625 мм-ийн тэнхлэг хоорондын зайтай болж, 4 хаалгатай болсон. 2 литрийн бензин хөдөлгүүр, 2.4 литрийн дизель хөдөлгүүр бүхий 4 загвар байдаг ба 2 болон 4 дугуйгаараа хөтөлдөг 1995 оны 12 сард 3 дахь үеийн Hilux мэндэлсэн ба 2675мм-ийн тэнхлэг хоорондын зайтай болж томорсон төдийгүй хэлбэр нь ч өөрчлөгдөж, 5 хаалгатай болсон.

V хэлбэрийн 6 цилиндртэй, хос нударган голтой, 24-ийн калапантай, 3.4литрийн хөдөлгүүр, цуваа 4 цилиндртэй,хос нударган голтой 16-н калапантай 2.7 литрийн багтаамжтай хөдөлгүүр мөн, 4 цилиндртэй дан нударган голтой 3 литрийн дизель турбо хөдөлгүүртэй гэсэн загварууд байсан ба механик 5 араатай, автомат 4 араатай хурдны хайрцагтай байжээ. 

2000 оны 7 сард дахин шинэчлэл явагдаж, 3 литрийн дизель хөдөлгүүрийг энгийн дизель болгож, салоныг нь шинэчилсэн байна. Урд нүүр, дугуйн хэмжээ өөрчлөгдсөн.

1-р үе 1983он-1989он
1-р үе 1983он-1989он
1-р үе 1983он-1989он
1-р үе 1983он-1989он
2-р үе 1989он-1995он
2-р үе 1989он-1995он
2-р үе 1989он-1995он
2-р үе 1989он-1995он
3-р үе  N180 (1995-2002 он)

1995 оны 12 сард худалдаанд гарсан ба зогсоолын тоормос нь хөлөөрөө гишгээд гараараа салгадаг тоормосноос гар тоормос болж солигдсон.

1998 онд өмнөх загвараа шинэчлэн туслах хурдны хайрцгийг хассан ба,  хойд дугуй нь хөтөлдөг  2.7литрийн 4 араатай бензин хөдөлгүүр тавьсан.

Аюулгүй байдлыг нь сайжруулахын тулд усан хээтэй дугуй тавьсан нь 4 дугуйгаараа хөтөлдөг машинуудаас нэлээн ялгаатай болсон. 2000 онд 1KZ-TE дизель хөдөлгүүрийг 1KD-FTV загварын хөдөлгүүрээр сольсон ба механик хөдөлгүүрийг хэрэглэхээ больсон байна.

4-р үе N210 (2002-2009 он)

2002 оны 10 сард анх худалдаанд гарсан ба ихэнх эд ангийг Ландкруйзертэй адилхан болгосон ба зогсоолын тоормос нь хөл болсон. Цуваа 4 цилиндртэй 2.7 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүр /2TR-FE/, V хэлбэрийн 6 цилиндртэй 3.4 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүр /5VZ-FE/, цуваа 4 цилиндртэй 3 литрийн багтаамжтай дизель турбо хөдөлгүүрүүдийг тавьжээ. Энэ үеэс механик арааг  халжээ.

2005 онд V6-тай 3.4 литрийн бензин хөдөлгүүрийг V6 хэлбэртэй 4 литрийн багтаамжтай хөдөлгүүрээр сольж автомат 5 араатай болгожээ.

5-р үе N220 (2009 оноос)

2009 онд өмнөх загварыг шинэчлэн  гадаадын зах зээлд зориулан гаргасан ба 4Runner гэсэн нэрээр худалдаалагдаж байна. Өмнөх N210-аас шинэчлэгдсэн зүйл нь V хэлбэрийн 8 цилиндртэй 4.6 литрийн багтаамжтай 2UZ-FE хөдөлгүүрийг халж, 2.7 литрийн багтаамжтай 2TR-FE болон 4 литрийн багтаамжтай 1GR-FE загварын хөдөлгүүртэй  болсон.