ХАЙБРИД ESTIMA МОНГОЛД
Тоёота Эстима.
Энэ машин бол анх гарахдаа дэлхийн микро автобусны зах зээлийг доргиосон машин юм. Яагаад гэхээр микро автобус бол дөрвөлжиндүү хэлбэртэй, дотроо вандан маягийн үргэлж суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан нийтийн ба албан хэрэгцээний тээврийн хэрэгсэл гэсэн ойлголт хүмүүсийн тархинд бат суусан байжээ.
Мөн микро автобус гэхээр жолооч нь урд дугуйн дээрээ цомцойтол суусан, урд талдаа хамаргүй эгээ л эрэг дээрээс унах гэж байгаа юм шиг. Тэгвэл Эстима нь энэ ойлголтыг тас цохиж гэр бүл, хувь хэрэгцээнд хэрэглэхээр тав тух, жолоодлогыг мэдрүүлсэн юм. Урд дугуйн ар хэсгээс жолоодон гэдэг их том ялгаа. Тиймдээ ч дэлхий даяар алдаршин эхний загвар нь 10 гаран жил үйлдвэрлэгджээ. Харин монголчууд бид түүний зах зухаас дөнгөж л амсах төдий байгаа. Үнэхээр түүний уужим зай яах аргагүй эхний давуу тал мөн.
Эстима нь бас ч үгүй маш зоригтой шинэчлэлтүүдийг агуулсан
Хоёрдугаарт түүний бөмбөгөөр дизайн ба одоо ч энэ хэлбэрээ хадгалсаар яваа. Гэвч түүний овор хэмжээ нь орж ирэх нөхцөлийг хязгаарлаж байна. Гэхдээ Хайбрид гэгч татваргүй учраас голдуу тэр хувилбар Монголд орж ирдэг. Нээрээ л Эстима явж байна гэхэд Хайбрид нь л байдаг шүүдээ.
Тэгэхээр бид Эстимаг хайбрид хувилбараар нь төсөөлдөг гэхэд нээх буруу ч юм болохгүй. Үнэндээ бол энгийн хувилбарууд бий. Тэдгээр нь манайд маш цөөхөн гэхүү дээ. 2 дахь үеийн Эстима нь бас ч үгүй маш зоригтой шинэчлэлтүүдийг агуулсан. Хайбрид хувилбар, цахилгаан хөдөлгүүртэй хойд хөтлөгч. Одоо энэ нь уламжлаад Алфард гэх мэтийн загваруудад тавигдаад байгаа билээ.
Estima- гийн хайбрид биш загвар нь харин манайд нийтлэг хэрэглээд байгаа Harrier, Kluger шиг эдэлгээтэй байх юм. Яагаад гэвэл нэг суурьтай юм.
Хөдөлгүүрийн хувьд Клюгер, Харриер, Камри, Рав4 гээд нийтлэг загваруудад тавигддаг 2AZ хөдөлгүүр бөгөөд тийм ч муугүй юм. Мөн энгийн загваруудад V6 хөдөлгүүрийн сонголт бий. Харин хурдны хайрцаг нь хайбрид хувилбарт CVT гэсэн ганц сонголттой.
Энгийн хувилбарууд нь энгийн автомат хурдны хайрцагтай бөгөөд эвдрэлийн хувьд харьцангуй бага юм. Хайбрид хувилбарын гол эвдрэл нь CVT хурдны хайрцаг байдаг. Гэхдээ монголд ирэхээрээ эвдрээд байдаг нь нэгэн шалтгаантай байх л даа, япондоо бол эвдэрсэн гэж тийм ч их дуулддаггүй. Засварын газруудын мэдээллээр бол хурдны хайрцгийн 1-р голын араа хугарч гацах, хурдны хайрцгийн дамжуулга хий эргэх зэрэг гэмтлүүд гардаг. Араа хугарна гэдэг нь 1-р голын гангийн хатаалт илүү ачаалалд тооцоологдоогүй байж болно. Манайхан байнга л даац хэтрүүлдэг шүү дээ.
Харин CVT дамжуулгын хувьд түүний амьдрах хугацаа дуусаж байгаа зуун мянга илүү гүйсэн тэргүүд ирдэг, нөгөө талаас нүсэр хүнд бие, дээр нь илүү ачаалсан үед хий эргэж эвдрэх нь ойлгомжтой юм. Эндээс гинжин дамжуулгат CVT нь том автомашинд тохиромжгүй гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Estima- гийн хайбрид биш загвар нь харин манайд нийтлэг хэрэглээд байгаа Harrier, Kluger шиг эдэлгээтэй байх юм. Яагаад гэвэл нэг суурьтай юм.
Гадаад дизайныг харвал агаарын эсэргүүцлийг бууруулах зорилгоор урд хамрын хэсэг, салхины шил нь бараг нэг өнцгөөр налсан нь өндөг мэт санагдуулна. Харин урд нүүр нь арай л нарийдсан гэмээр сүргүй.
Зарим хүмүүс жоом шиг ч гэж ярилцаж байх шиг байлээ. Хойд талын дизайн бол ерөнхийдөө дажгүй бөгөөд хайбрид нь тунгалаг гэрлээрээ энгийн загваруудаас ялгаатай. Доод хэсгээрээ их намхан биш болов ч урд хойд тэнхлэгийн зай хол учир гүдгэр дээгүүр гарахдаа анхаарчхад илүүдэхгүй л болов уу.
Салон дотроо бол уужуухан бөгөөд хөл тулна гэсэн зовлон байхгүй. Бүх эгнээний суудлууд хойш урагш гүйхээр хийгдсэн. Урд хянах самбар голдоо хянах дэлгэцтэй боловч яг голд нь дов шиг хийлгүй төгсгөл нь аажимдаа жолоочийн урд хүртэл үргэлжлэх учир эл хуль оргиод байх нь гайгүй.
Урд хянах нь том бандгар учир их том ширээний ард суусан ч юм шиг сэтгэгдэл төрнө. 2-р эгнээний суудал нь капитан суудал буюу голоороо зайтай тусдаа байрлана. Арын эгнээнд голоор нь дамжаад орохоор. Мөн 2-р эгнээний суудал нь үргэлж суудалтай ба хамгийн зүүн талын суудал урагш гүйснээр хойд эгнээнд орох хувилбар бий бөгөөд манай нөхцөлд эсрэг талаас суух хэрэг гарах нь.
Ялан гуяа хайбрид хувилбарыг усанд оруулахаас болгоомжлох хэрэгтэй.
Тиймээс дундуураа ордог нь зүгээр юм байна. Шал нь нэлэнхийдээ тэгш болохоор хөлд тээглээд байх зүйл байхгүй. Хойд 2 хаалга нь гүйдэг хаалга. Энэ манай нөхцөлд дуу орох ч гэдэг юм уу сул талтай. Хойд хаалганы шил онгойлгох товчлуур нь хэвтээ биш босоо байгаа нь гарт тийм ч эвтэй бус.
Гүйдэг хаалгыг жолооч товчлуур дарж хааж болох боловч
манайхаар бол буруу талдаа голдуу товчлуураар хаах болдог тул үр ашиг
багатай юм. Харин 2 талдаа товчлуураар хаахаар захиалж хийлгэсэн
хувилбар байдаг. Тэр нь ховор гэж хэлж болно. Хурдны хайрцгийн
шилжүүлэгч бариул рулийн хажууд байрласан нь урд хоёр суудлын дундуур
гарч хойш гарах боломжтой болгосон. Ялан гуяа хайбрид хувилбарыг усанд
оруулахаас болгоомжлох хэрэгтэй. Учир нь шалаар нь ихэнх цахилгааны
өндөр хүчдэл, баттерэй, инвертер нь байрладаг.
Шатахуун зарцуулалтын хувьд мэдэгдэхүйц бага байна гэж мэдрэгдэхгүй. Түүнтэй харьцуулах энгийн загвар нь бараг байхгүйтэй холбоотой байж магад.
Үйлдвэрлэгчийн мэдээлснээр бол энгийн 2.4 мотортой нь 10 орчим л, хайбрид нь 6-7 л шатахуун зарцуулахаар заалттай. Хэрэв та том зайтай ийм загвар сонирхдог бол түвэг чирэгдэл багатайгаар нь энгийн 2,4 мотортой хайбрид бишийг нь сонговол дээр байх. Тэртээ тэргүй идэлтийн зөрүү мэдэгдэхгүй, эвдрэл ихтэй гэдгээс нь харвал.
Эх сурвалж: Тойм бичигч Р.Энхболд | www.autohelp.mn