АХУЙН МИКРО RAUM 2
Хэдэн жилийн өмнөөс Улаанбаатарын гудамжаар жижигхэн микр давхих болжээ. Тэр нь 2 талдаа гүйдэг хаалгатай юм гэнээ. Бас урдаа жижигхэн хамартай.
Гэр бүлийн машины бүүм болж байх үед зохиогдсон загвар бөгөөд одоогоор ердөө 2 загвар гараад үйлдвэрлэгдэхээ больсон юм. Хамгийн сүүлийн загвар 2003 онд гарч тэр чигээрээ бага сага сайжруулалт хийгдэн явсаар 2011 он хүртэл үйлдвэрлэгджээ.
Сүүлийн загвар нь нилээн удаан үйлдвэрлэгдсэн бөгөөд энэ хугацаа нь дахин нэг загвар гарчих хугацаа байсан юм. Гэвч шинэчлэгдсэнгүй. Гайт 2008-2009 оны эдийн засгийн хямрал тохиосон нь нөлөөлсөн ч байж магадгүй юм. Анхны загварын хөдөлгүүр нь 5Е байсан бол энэ удаад NZ серийн хөдөлгүүр тавьжээ. Ингэснээр нилээн дэвшил гарсан гэхэд болно. Хуучны 5Е хөдөлгүүр хуучраад ирэхээр эвдрэхгүй ч гэлээ шатахуун зарцуулалт ихсэх, жигд ажиллах тал дээр эздийнхээ санааг зовоож байсан юм даг.
Өнгөний сонголтууд
Одоо бол тэр зовлон арилсан гэхэд болно. Z серийн хөдөлгүүр тависанаар VVT-I нэмэгдэж, духны гинжтэй болжээ. Шатахуун зарцуулалт ч багассан.
Гэхдээ өмнөхөөс дугуйн тэнхлэгүүд нь 2 см ээр ойр зайтай болсон юм. Тэглээ гээд зай багтаамж багасаагүй, харин ч өмнөхөөсөө илүү тохь тухтай болсон. Доод тэнхлэгийн бүтэц хэвэээрээ. Урдаа страт бүтэц, хойноо хагас хамааралтай голт тэнхлэг. Хямд хувилбарууд нь хойд талдаа барабан тоормозтой ба солиход жаахан хүндэрлтэй. Манайд хойд талын тэлдэг накладууд бараг байдаггүй.
Болвол хойноо дискэн тоормозтойг авах хэрэгтэй. Жижиг тэргэнд гүйдэг хаалга хийсэн нь онцгой сангдавч өгсүүр болон уруу газар нээж хаахад хүнд байдаг. Зарим үнэтэй хувилбарт цахилгаан хаалга бий боловч тэр нь буруу талдаа учир хот дотор хэрэглэх хэцүү. Хөдөө хээр чөлөөтэй замд бол буруу хаалгаар бууж болж байгаа юм. Гэхдээ энэ баганатай хаалга дээр анхаарах хэрэгтэй. Яваандаа манай муу замд дуу орох магадлалтай.
Сүүлийн загвар нь гадна талаасаа бол дажгүй бандгар мэт болсон. Урд гэрлийг дээш өргөж өгсөнөөр илүү сүрлэг харагдаж байна гээч.
- Хуучин загварт нь арын гэрэл нь дээр багана дээр байдаг байсан бол энэ удаад бусад загварын адил доор байрлах болжээ.
Хуучныг нь хараад “Араасаа мөргүүлэхэд гэрэл нь хагарахгүй амар юм даа, зөвхөн засуулаад болох юм байна” гэж боддог байлаа гэж. Ерөнхий стиль нь бол хуучныгаа баримталсан гэхэд болно доо. Урд хойд хаалга нь бариулан хэсэгтээ дээш дугуйрч уулзсан нь бас нэг онцлог.
Түүнээс ч том нэг онцлог нь жолоочийн эсрэг талын дунд багана хаалгатайгаа хамт гүйснээр 1.5 м орчим өргөн нээгддэгт байгаа юм. Даан ч манай замд ийм том нээхэд буруу талдаа болоод байгаа юм. Харин зүгээр салхинд гарах үед ч юмуу хөдөө хээр бол янзтай болно. Өнөөдөр гоё харагдаж байгаа зүйл маргааш хуучирдгийн адилаар хэдэн жилийн дараа хуучинсаг болох байхдаа. Гэвч дараагийн загвар байхгүй болохоор арай удаан тэсэх байх.
Хянах самбар нь голдоо байрласан, салоны зохион байгуулалт цэвэрхэн
Хойд суудал зай томтой
Салоны байдал өмнөх загварыг бодвол илт сайжирсан. Хянах дэлгэц нь голдоо байх бүүмд автан голд нь хийчихэв. Гэхдээ уртхан учраас Истийнхээс дээр харагдаж байна.
Цагаанаар тэгш хэмтэй ялгаж будсан нь илүү сүр оруулжээ. Материал өнгөний сонголт нь өмнөх загвараас илт тансаг харагдуулж байна. Өндөр таазтай учир суухад дээр, суудлын өндөр намыг тохируулдаг. Хойд суудал ч урьдын адил чөлөөтэй, зай ихтэй.
- Түшлэг нь 60:40 харьцаагаар тусдаа урагш хойш хөдлөх, налах боломжтой бөгөөд суудлыг бүрэн эвхэж урагшлуулснаар багаажны хэсэгт нилээн том зүйл зчихаар зай гарна.
- Хуучин загварт заримд нь тахометр байхгүй эвгүй байдаг байсан бол энэ удаад бүх хувилбарууд тахометртэй болжээ. Паарны удирдах хэсэг нь хуучны хөгжмийн удирдлагыг санагдуулам загвартай. Арааны шилжүүлэгч сүүлийн үеийн шаталсан замтай ба хянах самбар дээр байрлах болсон нь гарт ойр.
- Хөгжим байрлах хэсэг нь хянах самбартайгаа нэг түвшний өндөрт байрласан нь эвтэйхэн. Өмнөх загварт хянах самбарын голд дээш товойлгож хийсэн нь нүдэнд өртөөд тээртэй байдаг байсан. Арааны рычаг тулахгүй учир урд 2 суудлын хоорондуур гарах боломжтой, харин 3 хүн урд зэрэгцээд суух үргэлж суудалтай хувилбар байхгүй. Тээшний хэсгийн шал доор болохоор өндөрхөн зүйл ачихад тохиромжтой юм.
Хэдий багтаамж сайтай боловч түүний хирээр ачвал хойд тал доош суух нь ойлгомжтой. Тийм ч учраас их зүйл чихэх гээд байх хэрэггүй. Одоо эргээд харахад үүний өмнөх загваруудыг өндөрлөөд юм ачаад, дээр нь навсайлгаад их л муухай хэрэглэж байх юм.
Дундаж хэсгийхэн орж ирэнгүүт нь худалдаж аваад унаж байхдаа гамтай сайхан хэрэглэвэл болж байгаа юм. Цааш хямдраад зарагдахаараа ачааны богон мэт ашиглагдах юм даа хөөрхий. Нөгөө талаар халтуур хийдэг нөхдүүдэд хамгийн тохиромжгүй машин гэж байгаа. Гүйдэг хаалгыг нь нээж хаах гэж үйлээ үзэж байгаа юм. Хаах гэсээр байтал арын машинууд чагнаалдаад хэцүү хэцүү. Сүүлдээ шороо тоос, холилдоод гүйхдээ ч хойрго болно шүү дээ.
Үйлдвэрээс зааснаар бол 100-д 6.5 идэхээр байгаа юм. Мосттой нь нэг 7.5 иднэ гэж байдаг. Харин кроп нь 4 араатай автомат ба CVT анхнаасаа төлөвлөгдөөгүй болохоор тос солиход арай хямд тусахаар. Иймэрхүү машиныг цөөн ам бүлтэй халтуур энэ тэр хийгээд байдаггүй хүн хэрэглэхэд тохирно.
Хотын ойр орчимд салхинд гарчхад зүгээр шүү. Сэлбэгийн хувьд арай л орж ирээгүй учраас жаахан гамтайхан шиг хэрэглэвэл зүгээр. Чухал шаардлагатай сэлбэгийг захиж авахаас өөр аргагүй. Одоо л Монголд орж ирэх он нь болоод байгаа юм. 2 жилийн дараа бол хотоор нэг болж магадгүй юм. Хэрвээ гүйдэг хаалганаас хашраагүй бол шүү дээ.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд