ХӨДӨЛГҮҮР ЗАДЛАХ ВИДЕОГ ШИНЭ ТӨВШИНД
Хөдөлгүүр боох ажиллагааг дүрсжүүлэх тийм ч сонин биш болжээ. YouTube-д олон ширхгээр ордог болсон. Гэхдээ энэ арай ондоо учраас та бүхэнд онцгойлон танилцуулж байна.
Стоп мошн анимэйшмн төрлөөр 4 өдрийн зураг авалтыг хийж 8 өдөр засварласнаар тус бүтээл бий болжээ. Энэхүү бичлэг нь 20 цагийн цуврал бөгөөд машины бүх эд ангиудыг яаж ажилладаг, ямар үүрэгтэй байх талаар зөвлөх томоохон төслийн нэг хэсэг аж. How A Car Works суваг дээрх видео контентийг хийхдээ нэг машин дээр тулж ажиллах бөгөөд бүх деталл эд ангийг дүрсүүлэх, сайтад контент байдлаар, YouTube-д видео контент байдлаар, 3D моделийн танилцуулга зэрэг нүсэр зүйлсийг хийж байгаа нь яах аргагүй анхаарлыг татсан юм.
Pixar студийн бүтээл шиг сайхан контент болж чаджээ.