FORD 289 V-8 ХӨДӨЛГҮҮРИЙГ ДАХИН СЭРГЭЭВ
Hagerty-ийн шинэ уран бүтээл бэлэн болж ээ. Энэ удаад Фордын 289 гэх V8 хөдөлгүүрийг дахин боосон байна. Тус хөдөлгүүрийг 1964 оны Форд Фэйрлэн загвараас авсан байна. Энэ удаагийн дахин сэргээлтээр бүх шаардлагатай сайжруулалтыг хийсэн бөгөөд үүнд шинэ хуваарилах гол, Edelbrock F4B сорох, карбьюратор, дээд анги зэрэг багтсан байна. Ингэснээр 195-аас 310 морины хүчийг төвөггүй гаргах боломжтой болж ээ.
Тус бичлэгийг 3 сарын хугацаанд 40,000 зураг авч 5 минутанд багтаан зассан гэдгийг энд дурдъя.