TOYOTA LAND CRUISER PRADO 2018 ТАНИЛЦУУЛАГДЛАА

Зарим зах зээлд Prado нэрээр, харин Европт Land Cruiser нэрээр 2009 оноос худалдаалагдаж эхэлсэн тус загварын хэсэгчилсэн шинэчлэлтийг сая буюу 9/12-ийн  өдөр 2017 оны Франкфурт Мотор Шоуны үеэр танилцууллаа.

Ерөнхий загвар хуучинтайгаа ижилхэн түүнд бага зэргийн косметик засваруудыг гадна, дотор талд нь хийж өгснөөр дэлхийн 190+ гаруй оронд борлуулалтаа дахин нэмэгдүүлэх боломжийг Тоёотад олгож байна.

Өөрчлөлтөд шинэ капот, урд нүүр, их гэрэл, хойд гэрэл, обуд, урд гупер багтаж байна. Үүнээс гадна хөдөлгүүрийн хөргөлтийн системийг сайжруулж өгсөн гэдгийг компанийн зүгээс мэдэгдлээ.

Харин салоны хувьд шинэ хянах самбар, урд самбарын өөрчлөлт хийгджээ. Үүнд 8 инчийн инфотэйнмэнт дэлгэц, шинэ удирдлагын товчлуур, шинэ салоны гадарга зэрэг зүйлс багтаж байна.

Европын хэрэглэгч нарт 3 төрлийн 5 хаалгатай хувилбараас сонгох боломжтой. Эдгээрт 10 кузовын өнгө, 3 салоны зохицол, хэд хэдэн хөдөлгүүрийн боломжууд бий. Жишээ нь 2.8 литрийн 4 цилиндртэй турбо дизель хөдөлгүүрийг 6 шатлалт автомат эсвэл механик кроптой хослуулан авах боломжтой. Ингэснээр 177 м.хүчийг залах боломжтой болох аж. Мөн 2.7 литрийн бензин хөдөлгүүрийг 5 шатлалт МТ кроптой хослуулж 161 м.хүчийг удирдах боломжтой. Бас 4.0 литрийн 6 шатлалт автомат кроптой 249 м.хүчтэй хувилбар ч бий аж.

Үүнийг дагаад Тоёотагийн америк дахь нэгж Lexus нь GX загварын шинэчлэгдсэн хувилбарыг ч тун удахгүй танилцуулах биз ээ.