CARFAX -ААС МАШИН ШАЛГАХ АРГА

Хэрвээ та АНУ-аас автомашин худалдан авах гэж байгаа бол Carfax сайтаас тухайн машины мэдээллийг шалгаж авч байгаарай. Ингэснээр сонирхсон машин тань осолд орж байсан эсэх, хулгайн мөн эсэх, живж байсан, хаягдал болсон зэрэг ерөнхий мэдээллийг авах боломжтой.

Carfax сайт нь АНУ-ын зах зээлд 30 гаруй жилийн хугацаанд худалдаалагдсан тээврийн хэрэгслийн датабаазыг ашигладаг тул ирээдүйн худалдан авалтанд тань зөв шийдвэр гаргахад ихээхэн тусална гэдэгт итгэлтэй байна.

Нэг жишээ л хэлэхэд АНУ-аас Европ руу экспортлодог нийт автомашины 60% гаруй нь тааламжгүй түүхтэй байдаг гэсэн судалгаа бий.

Дээрх ерөнхий зүйлсээс гадна:

  • Гэрчилгээний үнэн зөв мэдээлэл
  • Кузовын мэдээлэл
  • Бүртгэлийн мэдээлэл
  • Ослын мэдээлэл
  • ODOMETER-ийн мэдээлэл
  • Аюулгүйн дэр задарсан эсэх
  • Үйлдвэрлэгчээс эргэн дуудалт хийсэн эсэх, хамрагдсан эсэх
  • Техник үйлчилгээний бүртгэл гэх мэт...

Юуны түрүүнд судалж байгаа машиныхаа арлын дугаарыг олж авах хэрэгтэй. Ихэвчлэн жолооч талын хаалганы багана, урд шилний доод хэсэг, капот сөхөөд арлын дугаартай пайз, хойд хаалга нээхэд наасан зэргээр олон газарт тэмдэглэсэн байдаг.

Арлын дугаарын байршил
Арлын дугаарын байршил

Сонирхсон хэд хэдэн машиныхаа арлын дугаарыг авч харьцуулалт хийх нь зөв шийдвэр болдог.

Авах гэж байгаа машин тань сэтгэл зүрхийг тань хэчнээн татавч хэдэн $-ийн төлбөр төлөөд зөв сонголт хийх нь бүр ч олон давуу талыг олгодог.

Одоо сайт руугаа орно (www.carfax.com). Энэ бол төлбөртэй сайт гэдгийг санаарай.

Нүүр хуудсанд 17 оронтой VIN (арлын дугаар) хийдэг хэсэг бий. Англиар Check the history U.S. CARS! хэсэгт арлын дугаарыг оруулж GO! товчыг дарна.

Жишээ нь: Salvagebid сайтаас нэгэн машины арлын дугаарыг авч шалгаж үзье. VIN: 3N1BB61E58L611806 гарч ирж байна. Үүнийг carfax дээр оруулаад GO! дарна.

Үүний дараа 45 мэдээлэл олдсон талаар гарч ирлээ. Надад бол сонирхолтой санагдаж байна.

GET REPORT товчийг дарна.

Үүний дараа сайтын зүгээс мөнгө нэхдэг. Энэ нь төлбөртэй сайт тул төлөхөөс өөр аргагүй юм. Хэрвээ та 5 хүртэлх машины мэдээллийг харах бол 57 еврогийн сонголт, ганц машиныг харах бол 38 еврогийн сонголтыг санал болгодог.

Үүний дараа төлбөр төлөх хэсэгт шилжинэ. ОУ-ын карт болон Paypal дансаар дамжуулан төлбөрийг төлснөөр мэдээлэл гарч ирнэ.

Төлбөрийг төлсний дараа зураг шиг мэдээлэл гарч ирнэ.

Зураг дээр өгүүлснээр хаягдал болсон машин аж. Хэзээ худалдаж авсан, хэдэн эзэмшигчтэй байсан, хаана ашиглагдаж байсан, гүйлт нь хэд, хаана ямар осолд орсон, ямар техник үйлчилгээг тус машинд хийлгэсэн гээд л АНУ-ын нутаг дэвсгэрээс гаран гарталх бүх мэдээлэл энд бичээстэй.

Хэрвээ таны авсан мэдээлэл хангалтгүй, таны хүссэн хариу биш бол мөнгөө 14 хоногийн дотор буцааж авах эрхтэйг ташрамд дуулгая.

Нэг зүйлийг сануулахад танил маань энэ сайтаар авах гэж байгаа машинаа шалгахад ТАКСИ-нд явдаг болж таарсан. Уг нь зарах хүн нь худлаа яримааргүй хүн ч эцсийн эцэст цаасан дээрх түүхэнд итгэх нь зөв шийдвэр болсон.