ЦОО ШИНЭ JEEP WRANGLER-ИЙН СУРАГ
- Jeep компани дахин шинэчлэгдсэн Wrangler загварын шинэ зургийг дэлгэлээ
- Шинэ Wrangler нь шатахуунд хэмнэлттэй хөдөлгүүртэй
- 2018 Jeep Wrangler шинэчлэгдсэн загварыг энэ сард болох LA Auto Show-ийн үеэр танилцуулна.
4х4 түүхийг үндэслэгч бидний жийп хэмээх нэрийн эх болсон Wrangler жийпийг энэ сард танилцуулах гэж байна. Зурагт 4 хаалгатай Unlimited болон дээвэр нь сөхөгддөг 2 хаалгатай Rubicon загварыг танилцуулсан байна.
Ерөнхий хэлбэр хийц уламжлалт Jeep Wrangler загвартай ижилхэн. Харин урд нүүр, аэродинамикийг сайжруулж, урд салхины шилийг буулгах боломжтой болсон. Үүгээр ч зогсохгүй агаарыг бүрэн мэдэрч болохуйцаар хаалга, шилийг салгаж, буулгаж болох зохицлыг хийсэн гэнэ.
Компанийн зүгээс одоо байгаа Фиат-Крайслерийн 3.6 литрийн 285 м.хүчтэй V6 хөдөлгүүрээс гадна хэмнэлттэй хөдөлгүүрийн сонголтыг ч санал болгох гэж буйгаа мэдэгдсэн юм. 11 сарын 29-нд шинэ загвартай танилцах л үлдлээ.