JEEP SCRAMBLER-ИЙН СУРАГ АЖИГ

11 сарын 28-нд болох Лос Анжелесын авто шоунд Jeep компани Scambler пикап загвараа танилцуулах гэж байна. Юугаараа онцлог вэ гэхлээр 30 жилийн дараа гарч байгаа пикап загвар, Jeep-ийн ретро загвартай, Оффроад чадвартай, ачаа ачих даац сайтай, 15 төрлийн инновац шингэсэн, дараа үеийн аюулгүйн системтэй, дараа үеийн Apple Car Play гэх инфотэйнмэнт систем зэрэгтэй аж.

Одоогоор бодит зураг нь ил болоогүй ч нууц дуранд буулгасан халхавчтай зургийг нь зарим сонирхогчид боловсруулж иймэрхүү байх болов уу гэсэн загварыг гаргаж ирсэн юм.

Түүний дээвэр нь хатуу биш бардактай байх бол хөдөлгүүр нь Вранглертэй ижил 3.6 литрийн Ви6 285 м.хүч 353 Нм эргүүлэх хүчтэй сонголт 1, турбо 2.0 литрийн 4 цилиндртэй сонголт 2-той байх аж. Улмаар яваандаа хайбрид сонголттой байх магадлалтай гээд байгаа.

Харин өдийд танилцуулагдсан машин маань хэзээ худалдаалагдахыг гайхаж байж магад. 2019 оны эхээр гэж найдаж байгаа гэнэ.