75 ЖИЛ ӨНГӨРСӨН Ч ТҮҮХЭЭ ГЭЭГЭЭГҮЙ JEEP WRANGLER
Jeep компанийн CEO Mike Manley хэлэхдээ "Түүнийг үйлдвэрлэснээр жолоочийг хүссэн зүгт хүргэж, жинхэнэ ЭРХ ЧӨЛӨӨний амтыг мэдрүүлсэн. Түүнээс өмнө хэн ч ямар ч машин үүнийг хийж чадаагүй" гэв.
Жийп - энэ нэрийг Монголчууд зүгээр ч нэг өгчөөгүй юм. Жийп нэрийн угшил хаанаас вэ? Мэдээж Дэлхийн 2-р дайны үед цэргийн гол тээврийн хэрэгсэл байсан Jeep загвараас үүдэлтэй юм. Форд компанийн Модел-Т загварыг орлох шалгаруулалтад 135 орчим компани оролцож түүнийг сонгосон байдаг. 60 морины хүчтэй хөдөлгүүр, 16 инчийн дугуй, шатахууны нөөц сав, 4 дугуйн хөтөлөгч, нум бүхий тэнхлэг, олон янзаар тоноглох боломжтой зэргээр түүний давуу тал их байсан юм.
Дэлхийн 2-р дайн АНУ, Их Британи зэрэг холбоотны улсын бүх цэргүүд энэ машинаар цэргийн үүргээ биелүүлж байсан нь түүнийг ямар агуу түүхтэй гэдгийг гэрчилнэ.
1941 оны 7 сарын 15-ийн өдөр бол тестийн шат дуусаж, цэргийн зориулалттайгаар үйлдвэрлэх концептийг нь баталсан өдөр юм. Энэ өдрөөс хойш яг 75 жилийн өдөр түүнийг эргэн дурсах зорилготой Wrangler 75th Salute концептийг бүтээн танилцууллаа.
Тус загварыг орчин үеийн хэлбэрт оруулан Willys MB-ийн ерөнхий шинжийг агуулан бүтээсэн бөгөөд үнэт зүйлс болох дизайны элемент, их гэрэл, хаалга, өнгө зэргийг нь хуучныг санагдуулам хийж танилцуулсан юм.