HYUNDAI-ИЙН ДИЗАЙН ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ПЕТЕР ШРАЙЕРТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
Тэр бол алтан жолоотой залуу. 2013 оны 11-р сарын эхээр - Hyundai Motor группийн ерөнхийлөгч, Дизайны хариуцсан захирал Петер Шрайер автомашин үйлдвэрлэгчдийн дундах хамгийн үнэ цэнэтэй шагналын эзэн болсон юм.
Алтан жолоо буюу “Honorary Golden Steering Wheel” шагнал нь Германы Bild am Sonntag болон AutoBild байгууллагуудаас авто машин үйлдвэрлэлд өндөр амжилт үзүүлсэн компани болон эрхмүүдэд өгдөг шагнал юм. Ноён Шрайер нь 31 жилийн түүхтэй энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн хоёр дахь дизайнер юм. 1995 онд Джорджетто Джуджаро энэхүү шагналыг хүртсэн анхны дизайнер хүн болж байсан бөгөөд бусад нэр хүндтэй эрхмүүдээс нэрлэвэл Volkswagen компанийн ерөнхийлөгч Фердинанд Пих 2012 онд, Ford-ын гүйцэтгэх захирал Алан Мулалли 2011 онд BMW-ийн ерөнхийлөгч Норберт Райтхофер 2010 онд тус тус хүртэж байсан байна.
Германд төрсөн Шрайер нь 2006 оноос хойш Kia Motors-ын Дизайн хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2013 оны эхээр Hyundai-Kia-ийн толгой дизайны төвийн ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Шрайер өөрийн Франкурт дахь офист байхдаа энэхүү шагналыг авснаараа маш их бахархаж байсан ч мөн тэр хэмжээгээр догдолж байсан гэдэг.
Түүний карьерын эхлэл Мюнхений Техникийн Шинжлэх ухааны сургууль болон Лондонгийн Рояал Урлагийн коллежээс эхлээд Волксваген группийн анхдагч моделууд болох Audi TT, Volkswagen-ийн шинэ загварлаг Beetle (Цох) болон Volkswagen Passat-ын шинэ загвар гаргах ажлуудыг хариуцаж ажиллаж байв.
Том амбицтай Өмнөд Солонгосын Kia түүнийг өөртөө урвуулан авахаас өмнө Шрайер 26 жилийн турш Volkswagen болон Audi брэндүүд дээр ээлжлэн ажиллаж байв. 1990 оны Ази тивийн эдийн засгийн уналтаас Huyndai-ийн ачаар гарч ирсэн Kia эрчимтэйгээр хөгжиж байсан боловч гол ялгарал болох загвар дизайн нь тэдэнд дутагдаж байв. Гүйцэтгэх захирал Чон Ы Сон үүнийг маш сайн мэдэрч ойлгосон юм.
Шрайер хэлэхдээ: “Инженерчлэл болон бүтэц угсралт бүгд маш өндөр чанартай боловч, гүйцэтгэх захирал брэнд маань дахин нэг шат ахих хэрэгтэй гэдгийг харж надад бүх зүйлийг шинээр бий болгох цагаан цаасыг өгсөн юм.”
Түүний анхны ажил нь KEE концеп загвар байсан, одоо бүхий л загвараас нь харж болох барын гэмээр урд нүүрэн хэсгийг анх танилцуулсан юм. Үүнээс хойш энэхүү загвар нь Өмнөд Солонгосын брэндийн өвөрмөц загвар болон хэв шинж бүхий дүр төрх нь болж чаджээ.
“Энэ бол дэлхийн өнцөг булан бүрд адилхан харагддаг энгийн дүр төрх боловч бусдыг татах урд нүүртэй болсноор танигдалтыг нэмэгдүүлэх, нэгэнт танигдсаны дараагаар брэндийн нэр хүндийг өсгөх чухал зүйл болж байв. Бүхий л сайн брэндүүд ийм тогтсон хэв шинжтэй байдаг. Зөвхөн автомашин үйлдвэрлэлд гэлтгүй, загвар, спорт хувцас, технологи болон цаг гэх мэт бүхий л үйлдвэрлэлд байдаг. Зураглал нь маш хурдан танигдахуйц тийм шинжтэй юм.”
Одоо түүний ажил бол яг ийм философийг Hyundai брэндэд бий болгох юм. Тэр саяхан Берлинд болсон Hyundai болон Kia-ын дизайнеруудын томоохон хэмжээний уулзалтаас ирсэн байна бөгөөд энэхүү арга хэмжээгээрээ группийн өнгөрсөн, одоо болон ирээдүйн талаар хэлэлцсэн байна. Өнгөрсөнд тэд бүрэн салангид тусдаа ажилладаг хэсгүүд байсан байна.
“Хоёр компанид хоёуланд нь маш сайн багууд ажилладаг тиймээс та хамт ажиллаж байгаа багтаа итгэнэ гэдэг бол маш чухал юм. Тэд хамт суугаад хоёр брэндийн талаараа ярилцан брэндүүдийнхээ талаар ямар бодолтой байгаа талаараа ярилцан зөвлөлдөх боломжтой байна гэдэг бол маш сайн зүйл юм.
Хоёр дизайны багууд цаашид тус тусдаа ажиллах боловч тэд яагаад хоорондоо шинэ санаагаа хуваалцаж бусад маань юу хийж байгаа талаар сайн ойлголтыг авч болохгүй гэж. Бидний дунд нийтлэг зүйл маш их байгаа болохоор бид үүнийгээ давуу тал болгон ашиглах боломжтой юм. Миний хүсэж буй зүйл гэвэл хоёр брэндийг илүү эрчимтэй дээшлүүлэн хоёуланг нь дараагийн төвшинд нь аваачих юм.”
Hyundai хэдийнээ өөрийн ялгарал бүхий загварын чиглэлтэй болсон. Харин дутагдаж байгаа зүйл гэвэл ерөнхийдөө нүүрэн хэсэгтээ өөрийн гэсэн цэвэр дүр төрх дутагдаж байна. Kia-ийн хувьд энэ нь ялгаатай асуудал, учир нь бүтээгдэхүүний цар хүрээ илүү өргөн хүрээтэй. Бүх хэсгүүд нь маш зөв хйицтэй, тэднийг дахин хуваарилж байрлуулах л шаардлагатай байгаа юм.
Мэдээж хэрэг Солонгост бол Hyundai гэдэг нэр Kia-г бодвол илүү соёл болон улс төрийн имижийг хадгалж явдаг брэнд. Kia бол илүү залуу брэнд юм. Hyundai түүхийнхээ хувьд Солонгосын нийгэмтэй холбогддог, тийм ч учраасаа үүн дээр шинэ зүйл бүтээнэ гэдэг бол маш хэцүү юм.
Хьюндай, Киа-ийн маш олон бүтээгдэхүүн нь өргөн цар хүрээтэйгээр, зах зээлийн ихэнх сегментэд өөрсдийн машинуудаа санал болгодог. Энэ нь бид өрсөлдөөнд байна гэсэн үг биш ба ижил зах зээл дээр давхар боломжийг худалдан авагч нарт олгож байгаа хэрэг юм. Бидний хийх ёстой зүйл бол хоёр брэндээ илүү ялгаралтай болгохын тулд илүү ажиллах шаардлагатай байгаа.
Эх сурвалж: www.cardoctor.mn