ИРВЭСИЙН ИЧЭЭ

Нийтлэлч Максим Сачковын Английн Castle Bromwich-д байрлах Jaguar-ийн үйлдвэрээр хийсэн сонирхолтой тойрон аялал. Зургийг нийтлэлч болон Jaguar.

- Ноёд, хадагтай нар аа! Та бүхэн Jaguar компанийн Англи дахь үйлдвэрт тавтай морилно уу.

Би хоёр цагийн турш та бүхний хөтөч байх болно. Намайг дагаад явна уу? хэмээн чанарын ахлах менежер Харри Жонсон сэтгүүлчдийн багийг угтан ойролцоох цех рүү явах зуур үйлдвэрийн талаар үндсэн ойлголттой боллоо. Товчхондоо, энд Jaguar-ийн XF, XK, XJ гээд бүх загварыг үйлдвэрлэдэг аж. Жилд 150 мянган автомашин гаргадаг. Ажлын цагийн хуваарь зургаан цагаар хоёр ээлж байдаг. Дундаж цалин 20 мянган фунт стерлинг гэдэг эндэхийн хэмжүүрээр тун боломжийн юм.

ХӨНГӨН ЦАГААН ӨМСГӨЛ

Ирвэсийн уян налархай байдал түүний хөнгөн шингэн хөдөлгөөнд оршдог. Jaguar-аар хүнд тээш зөөхгүйн тулд бүхээгийн ихэнх хэсгийг хөнгөн цагаан хайлшаар хийн таваар бэхэлж холбодог. Нэг бүхээгт хэдэн ширхэг тав шаардлагатай гэж бодно? Жишээлбэл их биеийн бүх тулгуур ангийг хөнгөн цагаанаар хийдэг XJ загварт л гэхэд 3153 ширхэг тав ордог.

Ихэнх угсралтын ажлыг роботууд гүйцэтгэнэ. Мэдээж үйлдвэрлэлийн тоо ихсэх тусам угсралтын явц улам ихээр автоматжих нь ойлгомжтой. Үүнд, XF загварын үйлдвэрлэлийн шугамын автоматжуулалт 80% бол арай цөөн тоогоор гардаг XJ загварынх 60% байдаг. Чанарт хамгийн бага хохирол учруулж болох хэсэгт л хүнийг гар оролцдог.

 Бараг бэлэн болсон автомашин. Хамгийн сүүлд хаалга угсардаг. Анзаарвал, тоормосны механизмыг зэврэлтийн эсрэг гадаргуугаар бүрсэн байна. Ингэснээр Jaguar стендийн туршилтад орж задгай талбай руу гардаг юм.
Бараг бэлэн болсон автомашин. Хамгийн сүүлд хаалга угсардаг. Анзаарвал, тоормосны механизмыг зэврэлтийн эсрэг гадаргуугаар бүрсэн байна. Ингэснээр Jaguar стендийн туршилтад орж задгай талбай руу гардаг юм.

Миний хажууд байсан ажилчин янз бүрийн хайрцгаас төмөр эд анги авч тусгай сав руу хийж байв. Бүх эд анги дээр угсрах ажил хөнгөвчилж дуу шуугиан, доргилтыг намсгадаг тусгай цавуу наана. Ингээд ажилчин товчлуур дарвал робот ирж эд ангийг савнаас аван тусгай хаалтын цаагуур ороод хэсэг хугацааны дараа тавласан хаалга авчирна. Энэ бүхэнд ердөө дөрвөн минут л шаардлагатай байлаа.

Угсарсан бүхээгийг хэдэн хүн тойрч зогсоод бяцхан гүенг илж байгаа юм шиг л дээвэр, хажуу талыг сайтар нягтална. Цаашлаад гэмтэл согог байгаа эсэхийг тусгай гэрлийн доор шалгаж үзнэ. Гэмтэл илэрвэл бүхээгийг хажуу цех рүү зөөж дахин засдаг.

Угсарч, будагд орохоос өмнө бүхээгийг сайтар шалгадаг. Бэлэн болсон машиныг бодвол энэ үе шатанд гарсан алдаа гэмтлийг засахад хавьгүй хялбар байдаг аж.
Угсарч, будагд орохоос өмнө бүхээгийг сайтар шалгадаг. Бэлэн болсон машиныг бодвол энэ үе шатанд гарсан алдаа гэмтлийг засахад хавьгүй хялбар байдаг аж.

БҮХЭЭГИЙН УГСРАЛТ

Бид автомашины люкны шилийг наадаг том шилэн кубийн хажуугаар өнгөрлөө. Бүх үйл явц бүрэн автоматжсан болохоор хүмүүс энэ шилэн тасалгаанд төхөөрөмж тохируулж, алдаа гэмтэл засах гэж л ордог.

Бүхээгүүд шугамын нөгөө талаас гарч ирмэгц роботууд хайрцгаас шил гаргаж тусгай тавиур дээр байршуулна. Үүний дараагаар шилээ 34 хэм хүртэл халаагаад ирмэгт нь цавуу түрхэн машины дээвэрт бэхэлнэ. Харин ажилчид өөрсдөө шилийг нааж угсарсан бол хэр их хугацаа орох байсан бол? Jaguar-ийн автомат шугам энэ ажлыг 2 минутын дотор л амжууллаа.

 Үйлдвэрийн ихэнх ажилчин бол роботууд юм. Хүмүүс чанарын шаардлагыг хянаж роботын оролцоо шаардлагагүй ажил хийж гүйцэтгэдэг.
Үйлдвэрийн ихэнх ажилчин бол роботууд юм. Хүмүүс чанарын шаардлагыг хянаж роботын оролцоо шаардлагагүй ажил хийж гүйцэтгэдэг.
 Робот халсан шилэн дээр битүүмжилдэг цавуу түрхээд миллиметрийн зөрүүгүй люкд суурилуулдаг юм.
Робот халсан шилэн дээр битүүмжилдэг цавуу түрхээд миллиметрийн зөрүүгүй люкд суурилуулдаг юм.

Хаалганы нягтруулагчийг хүртэл робот наадаг гэж огт бодож байсангүй. Үүнд хүн ердөө резинийг кассетад суулгаад роботод дамжуулаад нөгөөх нь хамгаалалтын хальсыг хуулж аваад нягтруулагчийг хаалганд наана. Энэ бүх процесс харж амжихын завдалгүй л хурдан болж өнгөрөх юмаа.

Мэдээж хэрэг ихэнх эд анги буюу хөдөлгүүр, хурдны хайрцаг, салоны деталь, гупер зэрэг бусад үйлдвэрээс аль хэдийнээ угсарсан байдлаар ирдэг. Зарим эд ангийг зэргэлдээ цехэд үйлдвэрлэдэг. Гэснээс, роботууд 54 кг жинтэй урд панелийг тоглож байгаа юм шиг л угсрах юм. Савлаад тавьчихсан амортизаторын хажуугаар өнгөртөл баглаа боодол болгон дээр аль орон руу гарахыг тэмдэглэсэн байв. Жишээлбэл, эдгээр амортизаторыг Энэтхэгийн зах зээл рүү нийлүүлэх юм байна. Тэндэхийн нөхцөл хамгийн хүнд учраас хяналт шалгалт ч мөн адил хамгийн хатуу чанга байдаг.

Акустик эффект үүсгэх зорилгоор хаалганд нейлон оруулга хийдэг юм. Ингэснээр хаалга хаах тоолонд “жинтэй” дуу гарна. Энэхүү «камертоныг» суурилуулахын өмнө эхлээд 180 хэм хүртэл халаагаад хөнгөн цагаанд наадаг юм байна.
Акустик эффект үүсгэх зорилгоор хаалганд нейлон оруулга хийдэг юм. Ингэснээр хаалга хаах тоолонд “жинтэй” дуу гарна. Энэхүү «камертоныг» суурилуулахын өмнө эхлээд 180 хэм хүртэл халаагаад хөнгөн цагаанд наадаг юм байна.

ШАЛГУУЛАХААР ЖАГСААД!

Бэлэн болсон автомашины шалгах явцад угсралтаас дутахааргүй цаг зарцуулдаг аж. Үүнд, 96% автомашины электроник цахилгааныг шалгаж, 92%-ийн бүх эд ангийг нэг бүрчлэн хянадаг байна. Мэргэжилтнүүд угсарсан автомашиныг сайтар ажиглаж угсралтын алдаа илрүүлнэ. Дөнгөж төрсөн Jaguar-ийг “гүйлтийн зам” дээр гаргаад 6,5 км явуулж хөдөлгүүр, хурдны хайрцгийг нягтална.

 Хаалганд нягтруулавч суулгадаг угсралтын талбай. Ажилчин резинийг кассетад тааруулснаар дараа дараагийн хамаг ажлыг робот гүйцэтгэнэ.
Хаалганд нягтруулавч суулгадаг угсралтын талбай. Ажилчин резинийг кассетад тааруулснаар дараа дараагийн хамаг ажлыг робот гүйцэтгэнэ.

Одоо усанд орно. Автомашиныг усаар тал талаас нь ширүүхэн шүршдэг тусгай камерт оруулж бүхээг, тээшний битүүмжлэл, эд ангийн чийгийн хамгаалалтыг сорьдог. Улам баталгаатай болгохын тулд Jaguar-ийг тавцан дээр байрлуулаад янз бүрийн өнцгөөр налуулж шүршинэ. Ийнхүү “борооны” дараа автомашинд усны дусал нэвтэрсэн эсэхийг маш анхааралтай хянана.

Бүхээгийн цехэд будаагүй кузовын гагнаасны чанар болон хонхойсон эсэхийг нарийн шалгана. Энэ цехэд лак, будгийн гэмтсэн эсэхийг давхар үздэг юм.

Автомашины цуваа конвейераар дамжих дараалал. Үүнд тус загвар аль орон руу очихоос хамаараад аль цэг дээр угсрахыг тэмдэглэсэн байдаг. Жишээ нь энэ Jaguar аль улс руу гарах бол?
Автомашины цуваа конвейераар дамжих дараалал. Үүнд тус загвар аль орон руу очихоос хамаараад аль цэг дээр угсрахыг тэмдэглэсэн байдаг. Жишээ нь энэ Jaguar аль улс руу гарах бол?

Дараа нь дуу шуугиан нэвтрүүлдэггүй битүүмжилсэн ханатай лабораторид туршлагатай мэргэжилтнүүд цонх, хаалга хаагдахад гарах дуу чимээг сонсголоороо хянаж шалгадаг. Jaguar-ууд дилерийн гарт очихоос өмнө үйлдвэрийн туршилтын талбай дээр хурд динамикийн сорилтод орно. 200 м бартаат замд автомашины салоны эд анги, жолооны хүрд, тэнхлэг зэрэг элдэв чимээ гаргахыг илрүүлж, стендийн туршилтаар анзаараагүй алдаа дутагдлыг илрүүлнэ.

Нэг автомашиныг угсрахад бүтэн өдөр хагас болдог. Энэ хугацаанд нэг автомашин 92 цэгээр дамжиж хорвоод мэндлэхийн тулд уртхан замыг туулдаг ажээ. Үүлдэр угсаа сайтай ирвэс зүгээр ч нэг төрчихдөггүй гэлтэй.

ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ДУУСТАЛ

Хэрэв Та Английн Coventry гэдэг газар руу очихоор бол Jaguar Daimler Heritage Trust хэмээх түүх судлалын төвөөр заавал ороод гараарай. Энд Jaguar маркийн түүхэнд хийж бүтээсэн зуу гаруй загварыг цуглуулсан байдаг. 1920-д онд Вильям Лайонс болон Вильям Волмсли нарын үүсгэн байгуулсан Swallow Sidecar Company компанийн мотоциклын шаахайгаас эхлээд Формула-1-ийн тэмцээнд оролцож байсан болидууд ч бий. Үзмэр болгоныг нэг бүрчлэн судалж яриад баймаар.

Жишээлбэл, Austin-7 хэмээх Swallow Sidecars-ийн өвөрмөц бүхээгтэй загвар нь тус компанийн авто бизнест хөл тавьсан анхны туршилтын загвар юм. Эсвэл Jaguar нэрээр гарсан анхны загвар нь зурган дээрх 2,2 л хөдөлгүүртэй SS-Jaguar-ийг дурдалгүй өнгөрч болохгүй. Түүнчлэн, 1966 онд Ле-Манс уралдаанд оролцож байсан XJ 13 загвар болон энэ жил тавин жилийн ойтойгоо золгосон өнгөлөг E-Type загвартай танилцаж болно.