FORMULA1: СОЛИРУУДЫН PIT STOP ЗОГСОЛТЫН ГАЙХАМШИГ
Эрхэм уншигч нартаа энэ өдрийн мэндийг хүргэж байна. Бидний энэ удаагийн дугаарт Формула 1 тэмцээний пит стопын талаарх мэдээллийг хуваалцахаар шийдлээ. 2010 оноос FIA-ийн зүгээс уралдааны замд шатахуунаар цэнэглэхийг нь хориглосон бөгөөд энэ цагаас эхлэн солирууд тэмцээнийг дуустал явах шатахуунаа нөөцлөн уралддаг болсон юм.
Пит стопыг 14+ багийн тамирчид хамтран хийснээр дугуй солих хугацааг маш богино хугацаанд болгоод байгаа билээ. Өнөөгийн энэ төвшинд ердөө л 3 секундийн хугацааг 4 обуд болон дугуй солиход зарцуулдаг жишиг тогтоод байгаа бөгөөд энэ нь нэг талаар урлаг, нөгөө талаар маш гайхалтай зүйл болоод байгаа юм.
- Цэнхэр - Хийн компрессороор бэлтгэгдсэн чадварлаг буучин обудны төвийн боолтыг солир зогсуут тайлна.
- Ногоон - Дараа нь дугуй тайлагч багийн тамирчин хуучин дугуй болоод обудыг салган авна. Энэ бол зөвхөн түүний ажил.
- Улбар шар - Шинэ, урьдчилан халаасан дугуй/обудыг суурилуулна. Энэ бол өөр нэгэн мэргэшсэн чадвар юм.
- Хөх - 2Буучин төвийн боолтыг чангалж, гараар "бүх зүйлс OK" дохиог өгнө.
- Улаан - Пит-шугамд давхих солируудын дээд хурд 100 км/ц бөгөөд 2 багийн тамирчин солирыг өргөхөд бэлэн зогсож байх болно. "бүх зүйлс OK" дохиог авсны дараа тэд солирыг газарт буцаан тавина.
- Шар - Дугуй солих хооронд, шараар тэмдэглэсэн багийн тамирчид урд далавчинд бага зэргийн тохиргоог хийх болно, агаар орох хоолойг цэвэрлэх бөгөөд шаардлагатай нөхцөлд рулыг сольдог байна. Дээрх ажиллагаа нь 0.2 секундээр питстопыг удаашруулдаг тул зөвхөн шаардлагатай үед л хийдэг байна.
- Гүн цэнхэр - Түүнийг модон чихэр гэж хочлох нь бий. Угтаа ихэвчлэн ерөнхий механик нь байдаг бөгөөд жолоочид сигналаар тормосоо гишгэ болон нэгдүгээр араанд бэлтгэ хэмээх командыг өгдөг байна. Зарим багууд түүний үүргийг гэрлийн системээр орлуулсан байх нь ч бий.
ФАКТ
2012 оны Формула 1 уралдааны үеэр Red Bull Racing-ийн нисгэгч Sebastian Vettel болон Mark Webber нар дан ганцаараа тоглолтыг үзүүлсэн гэвэл өрөөсгөл хэрэг юм. Тэмцээний үеэр 80-160 Red Bull Racing-ийн ажилчид, 600 гаруй тооны бусад ажилчид ажиллаж байдаг бөгөөд тэдний үүргээр нь хуваавал:
Эх сурвалж: www.cardoctor.mn