ШИЛ АРЧИГЧИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Шил арчигчийг сонголт зах дэлгүүрт олон болсноор сонголт хийхэд багахан хэмжээний мэдлэгтэй байхгүй бол болохгүй болсон байна. Энэ удаагийн дугаарт шил арчигчийн хэмжээг зөв сонгох мөн төрлийг зөв сонгох талаар бэлтгэлээ. Хэрвээ таных хуучирч муудсан бол хуучинтайгаа ижил хэмжээтэйг сонгох нь хамгийн эхний зөвлөгөө юм. Харин үүний дараа резин эсвэл силикон арчигчийн алийг нь сонгох уу гэдэг асуудал гарч ирнэ.
Хамгийн гол дүрэм бол шил арчигчинд хэдий чинээ төлнө төдий чинээ үзүүлэлт нь сайжирдаг гэдгийг санаж байгаарай.
1. Хэмжээг сонгох
Хэрвээ таны машины гарын авлага ном ойрхон байгаа бол түүн дээр хэдий урт хэмжээтэйг таарахыг бичсэн байдаг. Мөн хэрхэн яаж суурилуулах заавар ч байдаг. Тиймээс дэлгүүрт орохоосоо өмнө заавал уншаад мэдээрэй. Эсвэл байхгүй бол шууд хуучнаа салгаад орсон нь дээр.
2. Хэмжих
Хуучин арчигчаа метрээр хэмжиж болно. Урд цонхны хэмжээс урт ба богино байдаг гэдгийг санаад аваарай. Гарч ирсэн утгыг утсан дээрээ хадгалаад аваарай.
3. Дэлгүүрээс хайх
Дэлгүүрийн худалдааны зөвлөхөд дээрх мэдээллээ хэлээд авч болно. Эсвэл хуучингаа салгаж авч ороод яг ижил хэмжээтэйг нь авах боломжтой. Ихэнх дэлгүүрүүд өөрсдөө суурилуулаад өгдөг тул ажил хөнгөвчилдөг.
4. Сонголт хийх
- Энгийн шил арчигч буюу төмөр рамтай резин арчигч нь үнэ хямд олдоц ихтэй байдаг. Үнэ болон үзүүлэлт нь сэтгэлээр унагаад байхгүй тул хамгийн хэмнэлттэй сонголт болж чаддаг.
- Удаан хэрэглэе гэвэл силикон шил арчигчийг сонгоорой. Энэ нь энгийн резин шил арчигчаас арай өөр түвшинд байдаг. Учир нь түүний арчих чадвар өндөр төдийгүй удаан настай. Багадаа л 2 дахин удаан хэрэглэдэг. Үнэтэй хэдий ч дуу гаргахгүй, удаан хэрэглэнэ гэдэг яах аргагүй сайхан сонголт гэдгийг илтгэнэ.
- Дээрх 2-оос гадна өвлийн гэсэн тодотголтой шил арчигч байдаг. Гол онцлог нь илүү хүйтэнд арчих чадвар өндөртэй байдаг. Жишээ нь цас, мөсийг арчих чадвар хамаагүй илүү. Гэхдээ энгийнээс арай илүү үнэтэй.
Эх сурвалж: Wikihow | Cardoctormn