ХЭМНЭЛТИЙН ХААН PRIUS

Анх манайхан энэ машиныг ёстой тоогоогүй юм. Заа мэдэхгүй, Цахилгаан юм гэнэ. Энэ ч манай нөхцөлд худлаа даа. Өвөл асахгүй, замын бартаа саад давж чадахгүй. Бас энэ загвар нь ямар сонин юм бэ? энэ бүтэхгүй... гэцгээж байсан нь саяхан.  

Гэтэл шатахууны үнэ тэнгэрт хадаад ирэхийн үед, цахилгаан машин гээд байлуу юусан билээ хэмээн сураглацгааж эхэлсэн дээ. Тун удалгүй түүний давуу талуудыг мэдэж, мэдэрч, ёстой л “Цөвүүн цагийн богд” гэдэг шиг “хэцүү цагийн аврал” гэдэгт бат нот итгээд, өнөөдөр Монголчуудын ихэнх нь нэгэн машиныг унаж байна.

Танилц – энэ бол түмний буянтай унаа PRIUS. Шатахуун ч бага зарцуулна, тав тухтай, хурд хүчээр бусдаас дутаад байхгүй. Тиймээ хэмнэлтийн хаан Приус

  • Prius гэдэг нь латинаар “түрүүнд байх, манлайлах, цаг үеэ дагуулах, бусдаас илүү байх” гэсэн утгатай үг юм. Япончууд 1995 оны Токиогийн авто шоун дээр анхны Pruis-ыг танилцуулж, анхаарал татаж байлаа.
  • Үүнээс хоёрхон жилийн дараа  Pruis 10-ууд үйлдвэрээс гарч, хэрэглэгчдийн гар дээр очсон даруйдаа тэдний итгэл, хүндэтгэлийг олж авч эхэлжээ. Гэтэл үүнээс яг гурван жилийн дараа буюу 2000 онд Pruis-11 хэмээх сайжруулсан загвар үйлдвэрлэгдэж, дараагийн 3 жилд хэний ч итгэлийг хэзээ ч алдаагүй юм.

Шинжээч: Ерөөс  Pruis-ийн хамгийн гол онцлог нь шатахуун, цахилгаан хосолмол Hybrid хөдөлгүүрт оршино гэдгийг хэн ч мэднэ. Энэ бол дэлхийн автын ертөнцөд маш том дэвшил, үсрэлт болсон юм. Гэхдээ Тоyota анхлан энэхүү ид шидийн гэмээр hybrid хөдөлгүүрийг бүтээгээгүй.

Арлын Японы өөр нэгэн машин үйлдвэрлэгч Хонда компани Инсайт хэмээх бүтээлдээ бусдаас түрүүлж хайбрид буюу хосолмол хөдөлгүүрийг ашигласан юм билээ. Даанч тэд энэ дэвшилдээ эзэн байж чадсангүй. Өөрөөр хэлбэл Хонда-г хийсэн ажилдаа эзэн болж чадаагүй байтал Toyota тэднийг гүйцээд ирчихжээ. Тэд бүр 1993 онд шилдэг хосолмол хөдөлгүүр бүтээх судалгааны ажилдаа эрчимтэй орсон байдаг.

(шагнал гардуулах ёслол дээр хэлсэн үг)

Хатагтай Ноёд оо. Тайм сэтгүүлийн энэ оны хамгийн нөлөө бүхий хүнд олгодог эрхэм өргөмжлөлийг Тоёота Приуст олгосныг зарлахад таатай байна аа

  • Мэргэн сонсогч та “машин байтлаа яагаад хүний авах ёстой хүндэтгэлийг хүртсэн юм болоо” хэмээн бодож байж мэдэх. Гэвч яах аргагүй ийм зүйл болсон юм даа. Товчхондоо дэлхий дахины нийгэм, улс төр, соёл урлаг, шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан хүмүүст олгодог энэхүү өргөмжлөлийг авто машинд хүртээснээс үзвэл Toyota Pruis хүн төрөлхтний амьдралд ямархан үнэтэй хувь нэмэр оруулсан нь илэрхий.

Pruis-ийн амжилт үүгээр дуусахгүй. Ямар ч халуунд халахгүй, ямарч хүйтэнд ердөө ганцхан даруулаад л намуухан хүнгэнэн асдаг, таны, миний, бид бүгдийн хайртай машин маань Forbes сэтгүүлийн редакцаас гаргасан “дэлхийг өөрчилсөн 10 машин” жагсаалтад зүй ёсоор багтсан байна.

  • Pruis бидний амьдралыг өөрчилсөн үү?
  • - Тийм ээ. Тэр бидний амьдралыг маш их хөнгөвчилсөн.
  • Яаж тэр билээ?
  • - Pruis бидний амьдралын зарим нэг хүндрэл бэрхшээлүүдийг арилгасан.

Түүнийг унаж, эдлэх болсноор Монголчууд бид эрх чөлөөтэй болсон.

  • Тийм ээ. Pruis-ийн шатахуунд хэмнэлттэй, хосолмол хөдөлгүүр нь авто машины евро-5 үнэлгээгээр хамгийн бага хорт хий ялгаруулдаг болох нь нотлогдсон байдаг. Энэ бол түүнийг байгаль орчинд ээлтэй, хамгийн төгс төмөр хүлэг болохын баталгаа.
  • 1997 оноос хойш өнөөг хүртэлх 19 жилийн хугацаанд Toyota компани  нийт 5 сая 700 мянган Pruis-ийг борлуулаад байна. Энэ нь тус компани сүүлийн 20 жилд борлуулсан 9 сая хосолмол хөдөлгүүртэй машины 63 хувийг дангаараа Pruis эзэлж байна гэсэн үг юм.

Япончууд 2003 онд Pruis-11-ийн үйлдвэрлэлийг бүр мөсөн зогсож, алдарт Pruis-20-ийн эрин үеийг эхлүүлсэн. 20 загвар нь 8 жилийн хугацаанд 1 сая 192 мянган хувь үйлдвэрлэгдсэн нь бас л нэгэн гайхам амжилт билээ. Эрхэм жолооч та яг одоо  Pruis-20 унаж байгаа бол өмнө өгүүлсэн 1 сая 192 мянган дэлхийн шилдэг Hybrid машины нэг нь таных юм байна. Энэ бахархалтай хэрэг биш гэж үү.

Шинжээч:  Гэхдээ таны унаж яваа Pruis хэмээх төмөр хүлгийг бүтээх нь амар, хялбар байгаагүй юм. Таны тав тух, сэтгэл ханамжийн төлөө даян дэлхийд техник, технологиороо тэргүүлдэг Японы шилдэг эрдэмтэн, инженерүүд олон шөнө нойргүй сууж, олон өдөр эцэж, цуцахаа мэдэхгүй ажиллаж, хамаг л сэтгэл зүрх, хүч чадлаа таны машинд зориулсан юм шүү гэдгийг та мэдэх ёстой. Түүний үндсэн дээр л бидний хайртай Pruis бий болсон.

Pruis-ийг бүтээсэн Японы инженерүүдийн баг анхнаасаа л өөртөө хатуу шаардлага тавьж байлаа. Ногоон байгальд хамгаас ээлтэй,энгийн бензин хөдөлгүүртэй авто машинаас нэг дахин бага түлш зарцуулдаг шилдэг авто машин бүтээнэ гэдгээ амалсан. Тэд амлалтдаа хүрсэн.

  • Өгүүлэгч: Ухаалаг жолооч таны Pruis-ийг дэлхийн одууд ч бас унах дуртай. Pruis-ийг Холливудын кино од Леонардо Ди Каприо, Камерон Диаз, Эмма Ватсон, домогт хөл бөмбөгчин Дэвид Бэкхем нар унаж, хөлөглөдөг. Улаанбаатар хотын дарга маань ч бас Приусыг сонгосон. Яг л тань шиг.

Шинжээч: Манай гарагийн хамгийн шилдэг хөдөлгүүр Pruis-ийн хамар дотор байдаг гэвэл та битгий гайхаарай. Яагаад гэвэл 78 морины хүчин чадалтай, 100 км замд ердөө 4.3 летр шатахуун зарцуулдаг үндсэн хөдөлгүүр.

Тоормосны цахилгаан энерги үүсгэгчээс өөрт хэрэгтэй эрчим хүчийг нөхөж авдаг, гэрлэн дохион дээр зогсох, авто замын түгжрэлд орох, уруудах зэрэгт өөрөө унтарч түлшээ оновчтой хэмнэдэг болохоор Pruis-ийн хосолмол хөдөлгүүр үнэхээр онцгой. Эцэст нь өгүүлэхэд 2015 оны сүүлчээр Японы зах зээлд гарсан Pruis-ийн шинэ загвар 100 км замд ердөө 2.5 летр түлш зарцуулдаг болсон нь бусад өрсөлдөгчөө хол орхисон явдал болжээ.

Тийм ээ энэ бол түмний буянтай унаа , Хэмнэлтийн хаан Pruis...