2025 ОН ГЭХЭД TOYOTA-ИЙН МАШИНУУД ХООРОНДОО ЯРИЛЦДАГ БОЛНО

Toyota-ийн хамгийн эхний бусад машинтай ярилцах чадвартай машин 2021 онд АНУ-д худалдаалагдаж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд харин 2020 он гэхэд Toyota and Lexus брэндийн ихэнх машинд “богино хугацааны харилцаа холбоо” технологийг суурилуулах ажээ. Уг технологийг 2015 оноос эхлэн дэлхий даяар 100,000 машинд туршилтаар суурилуулсан билээ.

Toyota-ын хувьд 2015 онд үйлдвэрлэсэн автомат тоормосны системийг АНУ-д үйлдвэрлэж байгаа бүх машины 92 хувьд суурилуулж байгаа бөгөөд одоогоор хамгийн сүүлийн үеийн шинэлэг болоод том амжилт дагуулсан технологиор тодроод байгаа билээ. Харин уг богино хугацааны харилцаа холбоо технологи нь уг амжилтыг нь эвдэх болов уу гэсэн таамаг их байна.

Гэвч уг төслийг Volkswagen, Toyota-аас өрсөж зарласан бөгөөд 2019 он гэхэд зам дээр хоорондоо харилцдаг машинууд явах болно гэж мэдэгдсэн юм.  

Юутай ч хоорондоо холбогддог, ярилцдаг машины тухай яриа 1999 оноос л эхэлсэн юм. Тухайн үед төхөөрөмж-ба-төхөөрөмж гэсэн нэрээр уг технологийг гаргаж авахаар хичээж байв. 3 жилийн өмнө төхөөрөмж-ба-төхөөрөмж технологийг хуулийн дагуу машин бүрт байх ёстой төхөөрөмж болгох тухай яриа гарсан ч бодит биеллээ олоогүй билээ.  

Аль ч технологи нь байлаа гэсэн хоорондоо холбогддог, ярилцдаг машины эрэн зуун айсуй....