ХӨРГҮҮРИЙН ЗАРИМ ТЕХНОЛОГИУДЫГ ТАЙЛБАРЛАХ НЬ...
Машины хөргүүр нь термоэлектрик хэмээх технологи ашигладаг. Арван жилдээ физикийн хичээлдээ гайгүй байсан бол санах л учиртай. Юу ч санахгүй байна уу? За би тайлбарлаад өгье.
Термо материал байлаа гэж бодъё. Нэг талд нь халуун нөгөө талд нь хүйтэн байвал цахилгаан гүйдэл үүсгэх чадвартай материалыг термо гээд л ойлгочход болно. Эсрэгээр нь энэ материалд гүйдэл өгвөл хоёр талдаа температурын зөрүү үүсгэж эхэлнэ. Доторхоо хөргөж эхэлнэ гэсэн үг. Машиныхаа тамхины асаагуурын залгуурт залгалаа, хөргүүр ажиллаж эхэллээ. Ийм л амархан.
Машин гэдэг чинь үргэлж хөдөлж, явж байдаг. Иймээс хөргүүр ч гэсэн зөөврийн маягтай байх ёстой. Архангай руу сайхан давхиж байтал гэнэт урдуур адуу гүйвэл яах вэ? Бүх хүчээрээ тоормос гишгэх нь лавтай. Суудлын бүсээ зүүсэн хүмүүс гайгүй л байх, харин багаажинд байгаа бүх ачаа тээш урагшаа онхолдож, ойчно.
Хөргүүр ч ялгаагүй. Хэрвээ таг муутай бол доторх бүх зүйлээ бөөлжиж асгана. Мэдээж Mobicool, Dometic брэндийн хагас мэргэжлийн хөргүүрүүдийн таг хэзээ ч өөрөө онгойхгүй.
Машинтай явж байхад энерги бүрийг гамнах ёстой. Эцэстээ дусал бензин бүрийг гамнана гэсэн үг. Хөргүүр ч ялгаагүй. Хагас мэргэжлийн бөгөөд том хэмжээтэй хөргүүрүүд нь ундаа авах зориулалттай, гар шургах хэмжээний бяцхан нүхтэй байдаг. Бүтэн том таг нээж доторх хүйтэн агаарыг алдахгүй гэсэн шийдэл шүү дээ. Браво!
Түр хүлээгээрэй, Mobicool-ийн тухай жаахан яриад өгье. 1991 онд байгуулагдсан Шведийн брэнд юм. Ердөө л хөргөдөг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх зорилготой бөгөөд үүндээ маш сайн хүрч 7 тивийн 6-д хүрсэн гэнэ.
Dometic хэмээх аварга компанийн эзэмшилд байдаг subbrand. Дэлхийн дулаарал гэдэг үгийг та сонссон л байлгүй. Дэлхий даяар хөргөх хэрэгцээ улам л ихсэж байна даа.
Эх сурвалж: www.cardoctor.mn