ШИНЭ СҮҮНД ХЭН ДУРТАЙ ВЭ, БҮГД ДУРТАЙ
Америкт "Сүүгээ уусан уу" гэдэг сурталчилгааны компанит ажлыг улс даяар явуулсан байдаг. Сүү үйлдвэрлэгчдийн холбоо нь бусад бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдсөн хэрэг л дээ. Хүүхдүүд сүү уухын оронд ундаа, жүүс, ус уух болжээ. Харин монголчууд бид хэзээд л сүүндээ дуртай ард түмэн.
Дэлгүүрээс "Миний Монголын Сүү" аваад ууж байгаа айл олон. Харин хөдөө машинтай явахад үнээний цэвэр сүүг шууд тогооноос уух боломжтой байдаг нь сайхан. Шинэхэн сүүнээс дөнгөж бүрэлдсэн тараг уух ч ялгаагүй, аатай сайхан шүү. Өвс ногоо үнэртсэн, эмээ өвөөгийнхөө гэрт өглөө эрт сэрээд шинэхэн өрөм идэж, тараг уугаад гүйж гарахын жаргалыг мэдэрсэн бол та азтай хүн юмаа.
Сайхан зочломтгой зантай ард түмэн маань өдгөө ч хэвээрээ байгаа. Аянчин гийчин буцахын цагт сав саваар дүүрэн сүү, тараг өгч явуулдаг зан сайтай айлын эзэгтэйд талархаад баршгүй.
Ид зуны дэлгэр цагаар сүү тараг элбэг дэлбэг байдаг нь байгалийн жам хойно, халуун машинд авч явахад гашлах, исэх, муудах, асгарах хэцүүхэн тохиолдол бий дээ.
Сүү нь маш нарийн бүтэцтэй, амьд шингэн гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ өчүүхэн л муудах шинж орвол түүнд нян бактер асар хурдтай үрждэг тул хотод ирээд уух үед хоол биш хор болно. Иймээс сэрүүн нөхцөлд найдвартай авч явах хэрэгтэй.
Mobicool-ийн актив хөргүүртэй үед энэ бүх асуудал нэгмөсөн шийдэгдэнэ. Машиныхаа залгуурт залгаад л хөргүүр найдвартай ажиллана, сүү тараг шинээрээ хотод очно.
Эх сурвалж: www.cardoctor.mn