ХАЙРАН ХОРХОГ

Зун болж ашгүй нэг хөдөө гадаа явдаг улирал эхэллээ. Нэг үеэ бодвол манайхан гэр бүл, найз нөхдөөрөө нийлээд машинаараа сайхан аялдаг болж. Тэгэхээр бие биедээ аяллын үед гарсан аймшигт явдлуудаа ярьж хөгжицгөөе л дөө.

Тээр жил туршлагагүй гурван баагий хотоос гарч хонодог баатрууд болов. Хоёр авдар пиав нэг төлөг аваад явлаа. Төлөвлөгөө нь голын эрэг дээр очоод хоёр хоног хорхог хийж идээд сайхан сэрүүн пиав залгилах.

Манай хамгийн “сийрэг толгойтой сэргэлэн” маань “Голын усанд пиаваа сойвол хүйтнээр нь уудгийн, их урсгалтай хэсэгт нь хийдэг юм шүү” гэж бүлтэрлээ. Хорхог хийх төлөгөө “айхтар ажилсаг” товарищ гаргалаа.

Багадаа ганц л удаа гаргаж байсан маниусыгаа “Хонь босоод гүйвэл шууд хутгалаад алчаарай” гэж айлгаж барьсны эцэст нэг юм гаргав аа хөөрхий. Хорхог оройтож харуу бүрий болсон нь сайнаар нөлөөлж ашгүй үс ноос нь аманд зажлагдаж байгаа ч нүдэнд харагдахгүйм даа гэсээр ходоодоо борлуулаад авлаа. Төлөгнөөс үлдсэн махаа гялгар уутанд хийгээд пиавтайгаа хамт сойгоод хоносын.

Өглөө үлдсэн махаа идэхээр “буруу хөлөөсөө босдог бүтэлгүй” намайгаа явуулж таарлаа. Би гэж махаа яг авдаг даваан дээр хайрганд халтирч унаад, сандарсандаа хэдэн пиаваа хумьж авах хооронд хамаг махаа урсгачихлаа. Сийрэг толгойтой сэргэлэн найз “Наад пиавнууд чинь яах вэ, урсаад явчихгүй, махаа хямгадахгүй дээ!” гэж үглэж гарсан. Тэгээд одоо хойноос нь хөөгөөд гүйцэхгүй амдаад отох хэрэгтэй гэсний дагуу айхтар ажилсаг товарищ хамгийн түрүүнд гүйлээ.

Яг сайхан отоонд сууцан, ууттай мах аа авах гэтэл хаанаас ч юм нэг нохой гарч ирээд зуугаад зугтдаг байгаа. “Хөөе наад мах!” гээд бахь байдгаараа хараал урсган орилтол нөгөө нохой зуусан чигээрээ чавхадлаа. Нохойг хөөсөөр гэрийнх нь үүдэнд ирлээ. Айл хунар шуугилдаад гэрийн эзэн буу барьцан гарч ирснээ дээшээ буудаж бариад яг гошин кино оо кино. Угаасаа нохойг нь нүцгэн шалдан улаан галзуу гурван юм мөчир, цэвэр усны сав мав барьцан хөөгөөд ирэхээр ямар ч хүн сандарсандаа буу сумаа гаргана даа?

Өлссөн гурав чинь аргагүйн эрхэнд аажмаар босч очсоноо гэрийн эзэнд “Манай махыг зуугаад явсымаа” гэчихээд газар унасан жоохон махаа шорооноос нь салгаад, зогсож бариад өрөвдлийн юм болсоон. Ядаж байтал сийрэг толгойтой сэргэлэн нөхөр “Та авуул ав дөө” гээд хэлчихсэн.

Айсандаа аминдаа буутай малчныг авилгадаад байгаа юм уу хаашаа юм. Гэрийн эзэн муухай өрөвдсөн байхаа... Нус мусаа татцан, амьсгаадцан, хэдэн хэрчим мах барьцан, тэрийгээ авах уу барих уу гэсэн гаруудыг хараад. Гэхдээ бидэнд тэр ах хүү хорхог хийж өгөөд магнай хагалж бид ч хариуд нь ганц юм задалж сайхан найзлаад авсан. Сохорсон биш завшив гэдэг чинь л боллоо доо.

Сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг шүү. Одоо бодохнээ анхнаасаа л машиндаа аваад явчихдаг аяллын авсаархан хөргөгч авах байж дээ. Тийм юмтай байсан бол айж ичихгүй, амар л байхгүй юу, тэ?