НИЙГЭМД ЭЭЛТЭЙ ХӨТӨЛБӨРҮҮД
АЗ ЖАРГАЛТАЙ АЯЛАЛД ХӨРГҮҮР ХЭРЭГТЭЙ ЮУ?
Автомашинтай аялалд мах хүнсээ муутгалгүй авч явах гэдэг толгойны том өвчин. Бас аагим халуунд сэнгэнэсэн хүйтэн ус,ундаа,пиво уухыг хүсэхгүй байна уу? Өвөл ч зун ч хүүхдүүдийн хоол ундыг хөлдөөж, муутгахгүй авч явах нь бас л таны үүрэг.
Тэгвэл энэ бүхнийг шийдэх 3 арга байна.
- Хөлдөөгч
- Хөргүүр
- Халуун хүйтэн баригч
Хөлдөөгч - Дэлхийд маргаангүй тэргүүлэгч DOMETIC (since 1919)
Нэрнээсээ л ойлгомжтой, гэрийн хөргөгчөөр бол махаа хөлдөөдөг хэсэг гэсэн үг.
Ажиллах зарчим: Гэрийн хөлдөөгчтэй адил зарчмаар хөргөлтийн фреоныг гуурсаар гүйлгэж дотор хэсгийг хурдан хөргөнө. Аяллын зориулалттай учир гол амин сүнс болох мотор нь доргио чичиргээнд тэсвэртэй.
Дотор хэм: +10C-аас -22C хүртэл
Анхаарах зүйл: Моторын хөргөлтийн сэнсний салхивчийг таглах байх, их тоос шороо бохирдол орохоос сэргийлэх. Аккумуляторыг нам суулгахгүй байх горимтой байдаг учир аккумуляторын цэнэг багасах үед автоматаар унтарна.
Хөргүүр - Аяллын анд Mobicool (Dometic group)
Гэрийн хөргөгчөөр бол өндөг, хиам, ногоо хадгалдаг хэсэг гээд ойлгочход болно оо.
Ажиллах зарчим: Сэнсэн хөргүүрийн зарчмаар ажиллана. AC/DC - 12/24/230 V
Дотор хэм: Гадна хэмээс 18С-аар бага болтол хөргөнө. Хөргөх доод хэм +5. Нэмэлт мөс хийж ашиглавал хүйтнээ илүү удаан хадгална.
Анхаарах зүйл: Моторын хөргөлтийн сэнсний салхивчийг таглах байх, их тоос шороо бохирдол орохоос сэргийлэх.
Халуун хүйтэн баригч - Аялалд заавал байх Сэрүүн богц
Гэрийн хэрэглээгээр бол халуун сав, вакуумжсан уут гэсэн үг.
Ажиллах зарчим: Дулаан тусгаарлагч материалаар хийгдсэн хүнсний зориулалттай богц
Дотор хэм: Гаднаас ч дотроос ч дулаан,хүйтнийг удаан дамжуулдаг учир өвөл хөлдөөхгүй, зун сэрүүхэн зүйл зөөхөд нэн тохиромжтой. Зуны нөхцөлд нэмэлт мөс хийж ашиглавал илүү удаан хэмээ барина.
Анхаарах зүйл: Дотор агаарыг аль болох сайн шахах зорилгоор дүүртэл хийж, бага онгойлгох
СЭРҮҮН БОГЦ хэрэглэх заавар:
Хүнс махаа хүйтэн хөлдүүгээр нь хийвэл илүү удаан хэмээ барина.
Хоосон зай бага үлдээн агааргүй дүүргэвэл сайн.
Аль болох цөөхөн л онгойлгоорой.
Нарны тусгалаас хол, сэрүүн нөхцөлд байлгах
Хөлдүүгээр юм уу хүйтнээр авч явах хэрэгцээнээсээ хамааран 4-12 ш мөстэй хамт хэрэглэж болно.
Эх сурвалж: www.cardoctor.mn
