WIZARD/MU

1-р үе

Mu гэдэг нь mysterious utility гэдэг үгийн товчлол юм.

  • 1989 онд анхны загвар нь худалдаанд гарсан. Sport RV хэмээн товчлон дууддаг байсан ба амралт зугаалганд маш ихээр хэрэглэгддэг шилдэг загвар болж чаджээ. Энэ загвар нь 2 төрөл байсан ба нэг загвар нь машины хойд хэсэг нь пластикаар хийгдсэн вагон болон дээвэр нь брезентэн суудлын гэсэн 2 загвар байсан. 2,6 литрийн багтаамжтай, цуваа 4 цилиндртэй, дан нударган голтой 120 морины хүчин чадалтай механик 5 араатай хөдөлгүүртэйгээр худалдаанд гарсан.
  • 1990 онд 2-хон хүний багтаамжтай вагон загварыг шинэчлэн хойноо эвхэгддэг сандалтай 4 хүний багтаамжтай болгосон. Энэ нь 2,8 литрийн багтаамжтай, 110 морины хүчин чадалтай дизель турбо хөдөлгүүртэй байсан.
  • Мөн 1993,1995,1999,2001 онуудад хэсэгчилсэн шинэчлэл явагдаж, илүү ая тухтай, илүү аюулгүй болон сайжирсаар байна. 
  • 1995 онд зөвхөн экспортод зориулан үйлдвэрлэж байсан  Isuzu Mu, Isuzu Wizard  японы зах зээлд худалдаалагдаж эхэлсэн.
1-р үеийн Isuzu Wizard / Rodeo
1-р үеийн Isuzu Wizard / Rodeo
1990-1994 оны Isu Amigo XS (Америк)
1990-1994 оны Isu Amigo XS (Америк)
1995-1998 он Isuzu Wizard 3.1D Turbo Type X (Япон)
1995-1998 он Isuzu Wizard 3.1D Turbo Type X (Япон)
1995-1998 он Holden Frontera (UT) Sport Hardtop (Австарли)
1995-1998 он Holden Frontera (UT) Sport Hardtop (Австарли)
2-р үе

1998 онд томоохон шинэчлэл явагдаж 2-дах загвар худалдаанд гарсан. Энэ үеэс 2 хаалгатай богино загварыг Isuzu Mu, харин 4 хаалгатай загварыг  Isuzu Wizard хэмээн ялган нэрлэх болжээ.

Mu нь 130мм уртасч 2460мм, wizard  60мм уртасч 2700мм болсон.  Энэ 2 загвар нь хагас 4 дугуйгаараа хөтөлдөг бөгөөд 1999 онд wizard-д хойд дугуйгаараа хөтөлдөг загвар нэмэгдэн гарсан.

2-р үеийн Isuzu Wizard / Rodeo 1998-2000 он
2-р үеийн Isuzu Wizard / Rodeo 1998-2000 он
1998-2000 он Isuzu Amigo (Америк)
1998-2000 он Isuzu Amigo (Америк)
2001-2003 он Isuzu Rodeo Sport (Америк)
2001-2003 он Isuzu Rodeo Sport (Америк)
2004 он Isuzu Rodeo (Америк)
2004 он Isuzu Rodeo (Америк)
Opel Frontera
Opel Frontera