CONCEPT X БУЮУ БАРТААТ ЗАМЫН ИХРҮҮД

Магадгүй өмнө нь танд Isuzu-ийн ховор загваруудаас авах боломж олдоогүй байж мэдэх юм тэгвэл үүнтэй энэ зэрэгцэх Япон тэрэг нээлтээ хийсэн нь таны сонирхлыг татах нь гарцаагүй.

Уг тэргийг Concept X гэдэг бөгөөд 2 янзаар худалдаалагдаж байгаа юм байна. Нэг нь уламжлалт pickup хэв маягтай бол нөгөөх нь SUV загвартай.

Pickup загварынх нь хувьд D-Max ачааны тэргийн хэв маягийг шингээж өгсөн бөгөөд уртаашаа 15 инч, нэмэлтээр бартаат замын 38 инчийн хэмжээтэй асар том 4 дугуйтай юм.

Их биеийн хувьд 4.5 тонн жинтэй бол моторын хувьд 3.0 литрийн 4-н цилиндрт турбо дизель DPD хөдөлгүүртэй ба урагшаа 6-н шаталтад  автомат хурдны хайрцагтай байна.

The Concept X MU-X Spec-ийн хувьд MU-X загварын 7 суудалт тансаг зэрэглэлийн SUV бөгөөд Ford Endeavour, Toyota Fortuner, Mitsubishi Pajero Sport нарын томоохон өрсөлдөгчтэй зах зээлд өрсөлдөх юм байна.

Үзүүлэлт, тоноглолын хувьд нөгөө загвартайгаа яг ижилхэн боловч гадаад үзэмжийн хувьд л ялгаатай байгаа нь уг хоёрыг ихэр гэж хэлэхэд хүргэж байгаа юм.