“ҮХЛИЙН БҮС” ГЭХ ШИНЭ ОЙЛГОЛТ
Таны унаж яваа машин харагдаж байгаагаасаа хавь илүү зайг эзэлдэг гэвэл та итгэх үү? Уг зайг хэрхэн тооцох болон хэчнээн аюултай байж болох талаар хэлж өгье. Энэ талаарх мэдээлэл Монгол жолооч нарт тун хомс хүрсэн тул шинэ ойлголт гэж нэрийдлээ.
30 км/ц хурдтай явж байгаа машин ослын зогсолт хийхэд 13,5 метрийг зарцуулдаг. Уг хэсгийг л үхлийн бүс гэж нэрлээд байгаа юм, явган зорчигчийн хувьд та энэ бүсэд зогсохыг хүсэхгүй л байх. Уг зайд та машинаа техникийн хувьд бүрэн эзэмшиж чадахгүй. Та хичээв ч машин хөдөлсөөр л байх болно. Тиймдээ ч бусдын алтан аминд ч хүрч болзошгүй. Энэ бол физик шүү дээ. Манай зарим жолооч нар физикийн хуулиас гадуур сэтгээд байх шиг санагддаг, харин зорчигч нар нь 2 амьтай юм шиг л байдаг. Тэгвэл болохгүй нь байна шүү. Таныг зогс гэхэд л машин зогсохгүй...
Тэгвэл машиныхаа үхлийн бүсийг хэрхэн тооцох вэ?
Одоо үед машины өргөн 2 метр элбэг хүрнэ. Тэгэхээр машин 30 км/ц хурдтай явж байхад түүний үхлийн бүс нь 27 кв метр болно гэсэн үг юм. Харин 50 км/ц хурдтай явж байсан гэж бодвол үхлийн бүс нь 55 кв метр болно.
Иймд машины хотод эзэлж буй зайг тооцох гэж байгаа бол, зөвхөн эзлэхүүнийг тооцолгүйгээр “үхлийн бүс”-ыг мөн тооцож тохиолдож болзошгүй аюулыг урьдчилан бодох нь зүйтэй юм.
Эх сурвалж: www.cardoctor.mn