УХААЛАГ ЦАХИЛГААН СКҮҮТЭР
Авто салбарт шинээр хөл тавиад буй Энэтхэг улсын “22 моторс“ брэнд өөрсдийн цахилгаан скүүтэрийг танилцууллаа.
Алхам алхмаар урагшилж, жижиг зүйлс ч шинэчлэл, өөрчлөлтийг эрэлхийлэх болж. Үүний нэгэн жишээ бол хоёр дугуйт электрон скүүтэр юм.
Гадна талаасаа энгийн мотортой скүүтэр шиг харагдах боловч уг хоёр дугуйтад олон гайхалтай технологи нуугдаж байх ажээ.
22 моторс скүүтэрээ бүтээхдээ “Харилцан суралцах” хиймэл оюун ухаан суулгаж өгсөн бөгөөд өрөө бие дааж суралцах чадвартай байна. Уг технологи нь bluetooth, GPS-ын тусламжтайгаар ажилладаг гэнэ.
GPS-ын тусламжтайгаар ямар нэг зүйл тохиолдвол эзэндээ мэдэгдэх, газарзүйн онцлогийг судлах, хулгайчаас сэргийлсэн дохиолол, замын түгжрэл хэр байгааг мэдэх зэрэг үйлдлийг хийдэг байна. Мөн уг хоёр дугуйт өөртөө ямар нэг асуудал тулгарвал эзэндээ яаралтай мэдэгдэх, биеийн хэсгээсээ шууд захиалга хийх зэрэг чадвартай.
22 моторс уг скүүтэрээ бизнесийн хүрээнд ашиглахад тохиромжтой гэж үзэж байгаа юм. Жишээ нь пицца хүргэгч байлаа гэж бодоход скүүтэрийг ямар замаар яаж явсан гэх мэт бүхий л мэдээлэл удирдлагууд нь очих юм.
Шингэн ион баттерэй ба 2.1kW хүчин чадалтай мотороор тоноглогдсон ажээ. Жингийн хувьд 86 кг-аас илүүгүй харин хурдны хувьд 40 км цаг-ийн дээд хурдыг үзүүлэх нь ээ.
Батерей бүрэн цэнэглэгдэх хугацаа нь 5 цаг бөгөөд түргэн цэнэглэгчээр 4 цагийн дотор цэнэглэх боломжтой.
Дүүртэл цэнэглэсэн баттерейгаар 80 километр газар явах бөгөөд скүүтэрт хоёр батерей суурилуулсан учир уг үзүүлэлт хоёр дахин нэмэгдэх ажээ.
Уг скүүтэр аялагчдад нэн тохиромжтой, зогсоолд тавихад ч хялбар, лэд гэрэлтүүлэгчтэй, байгальд хор нөлөөгүй гээд олон давуу талтай ажээ. Энэ оны сүүл гэхэд худалдаанд гарах төлөвтэй байгаа бөгөөд үнийн хувьд 1,125 доллар юм байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn